Энэхүү үйл ажиллагаанд УБЗГ-ны харьяа 6 тойргийн 80 гаруй өсвөр үеийнхэн идэвхтэй оролцсон бөгөөд асрамжийн газрын хашаанд цэвэрлэгээ хийх, мод хөрөөдөж хагалах, хоол бэлтгэх, үс засах зэрэг ажлуудад туслан гар бие оролцсон юм.

Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
Түүнчлэн тэд асрамжийн газрын хүмүүст зориулан сэтгэлийн үгсээ бичиж өгөн, авьяасаа харамгүй дэлгэн урлагийн тоглолт үзүүлж, баяр хөөр, урам зориг бэлэглэсэн
- Mongolia-9.jpg
- Mongolia-10.jpg
- Mongolia-11.jpg
- Mongolia-12.jpg
- Mongolia-14.jpg
- Mongolia-15.jpg
- Mongolia-17.jpg
- Mongolia-18.jpg
- Mongolia-19.jpg
- Mongolia-20.jpg
- Mongolia-21.jpg
Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
Өсвөр үеийнхэн настан буурлуудтайгаа хамт цагийг өнгөрүүлсэндээ сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, аав ээжийгээ хайрлаж хүндлэхийн чухалыг ойлгосноо хуваалцаж байлаа.
Уг үйл ажиллагаанд оролцсон Сэлбэ тойргийн гишүүн Б.Төгөлдөр: "Өндөр настай хүмүүст туслах сайхан байсан, бас үеийнхээ хүүхдүүдтэй танилцаж найзлаад хөгжилтэй байлаа. Найзууддаа хандан хэрэв ийм боломж гарвал заавал оролцоорой. Хүнд туслах гоё юм билээ" хэмээн хуваалцсан бол Баянзүрх тойргийн гишүүн Б.Мөнхгэрэл: “Эхэндээ өвөө, эмээ нарын сэтгэлийг санаандгүйгээр өвтгөчих вий гэж эмээж байсан. Харин дараа нь тэдний ухаалаг, сайхан сэтгэлтэй, үнэхээр мундаг хүмүүс болохыг ойлгосон. Тэдэнд бага ч атугай тусалж чадсандаа баяртай байна” гэсэн юм.
- Mongolia-22.jpg
- Mongolia-23.jpg
- Mongolia-24.jpg
- Mongolia-25.jpg
- Mongolia-26.jpg
- Mongolia-27.jpg
- Mongolia-28.jpg
Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
Б.Есүй: "Маш сайхан сэтгэл хөдөлгөсөн өдөр байсан. Энэ үйлчлэл намайг өөрийн гэр бүл, аав ээж, эмээ өвөөтэйгөө илүү ойр дотно байх хүсэл төрүүлсэн. Настай хүмүүст туслах гайхалтай байсан." хэмээн өөрийн мэдрэмжээ хуваалцсан юм.
Уг үйл ажиллагааг удирдан зохион байгуулсан УБЗГ-ын Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгч Б.Ганчөдөр хэлэхдээ: "Христийн дахин амилсаны баярыг тохиолдуулан зохион байгуулсан энэ үйл ажиллагаанд өсвөр үеийнхэн маань идэвхтэй оролцлоо. Тус асрамжийн газраар үйлчлүүлж буй өвөө эмээ нар хүүхдүүдтэйгээ уулзсан мэт сэтгэл нь догдолж, зарим нь нулимс унагаж байсан юм. Мөн энэ үйл явц нь хүүхдүүдэд амьдралын чухал сургамжийг сонсох, туслахын үнэ цэнийг ойлгуулах ховорхон боломж байлаа" гэв.

Мөн 1-р зөвлөх Б.Нандинцэцэг "Өсвөр үеийнхнээ хайраар дүүрэн, бусдад туслах хүсэлтэй байгааг нь харах үнэхээр сайхан байсан. Мөн ямар ч ураг төрлийн холбоогүй, 60 гаруй өндөр настан хүмүүсийг асран хамгаалж байгаа тус асрамжийн газрын хамт олноос хайрыг мэдэрсэн" гэдгээ онцоллоо.
Ийнхүү өсвөр үеийнхэн маань өөрсдийн нэгэн өдрийг бусдын төлөө зориулан, дурсамж дүүрэн өнгөрүүлсэн билээ.