2025 оны 4 дүгээр сарын 3-7-ны өдрүүдэд Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага (ДОУЭБ) “Гамшгийн хариу арга хэмжээ” төслийн хүрээнд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газруудад өндөр хүчин чадалтай хээрийн түймэр унтраах үлээгч тус бүр 20 ширхэг, мөн хүнсний болон ахуйн хэрэглээний 30 багцыг хандивлалаа.
Энэхүү хандив нь бүс нутгийн Онцгой байдлын албаны бэлэн байдлыг сайжруулах, гал түймрийн үед ажиллах нөхцөлийг хөнгөвчлөх, түймэрт өртсөн иргэдэд шуурхай тусламж үзүүлэх зорилготой юм.
Хэнтий аймаг
Хандив гардуулах арга хэмжээ Хэнтий аймгийн Хэрлэн суманд зохион байгуулагдаж, арга хэмжээнд сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Д.Эрдэнэбаатар, Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн, ДОУЭБ болон орон нутгийн иргэдийн төлөөлөл оролцлоо.
Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, улсын хяналтын байцаагч Хошууч Батмагнай хэлэхдээ:
“Онцгой байдлын ажилтнуудын ажлыг хөнгөвчилсөн, үзүүлэлт өндөртэй үлээгч төхөөрөмжүүдийг хүлээн авч байгаадаа бид маш их баяртай байна. Энэхүү тусламжийг хүргэсэн олон улсын байгууллагад гүн талархал илэрхийлье” хэмээн онцоллоо.
Мөн энэ үеэр түймэрт өртсөн өрхүүдийн төлөөлөлд хүнсний болон ахуйн хэрэглээний багц гардуулсан юм.
- Mongolian-fire.jpg
- Mongolian-Fire-13.jpg
- Mongolian-Fire-2.jpg
- Mongolian-Fire-3.jpg
- Mongolian-Fire-4.jpg
Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
Дорнод аймаг
4 дүгээр сарын 3-нд Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд гарсан түймэрт өртсөн 30 өрхөд тусламжийн багц гардуулсан бөгөөд тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга У.Уранбилэг оролцлоо. Тэрээр:
“Энэ тусламж нь галд өртсөн иргэдийн сэтгэлийн зовлонг бага ч гэсэн хөнгөвчлөхөд чухал дэмжлэг болж байна” хэмээн талархан хүлээн авсан юм.
“2025 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Дорнод аймгийн Онцгой байдлын газарт хээрийн түймэр унтраах 20 ширхэг үлээгч төхөөрөмжийг гардуулах ёслолын арга хэмжээ боллоо. Уг арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Онцгой байдлын газрын дарга хурандаа Г.Нармандах болон холбогдох албан хаагчид оролцож, хандивын төхөөрөмжүүдийг хүлээн авлаа. Ч.Ганбат хэлэхдээ:
“Орон нутгийн түвшинд хэрэгжиж буй энхүү төсөл, арга хэмжээнд талархаж байна. Энэ удаагийн хандив нь Онцгой байдлын албан хаагчдад бодит дэмжлэг болж байгаагийн зэрэгцээ тэдний ажлыг хөнгөвчилж, үр бүтээлийг нь нэмэгдүүлж байна” хэмээв.
- Mongolian-Fire-7.jpg
- Mongolian-Fire-5.jpg
- Mongolian-Fire-6.jpg
- Mongolian-Fire-8.jpg
- Mongolian-Fire-9.jpg
- Mongolian-Fire-10.jpg
- Mongolian-Fire-11.jpg
- Mongolian-Fire-12.jpg
Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
Сүхбаатар аймаг
Энэхүү хандивын арга хэмжээ Сүхбаатар аймагт үргэлжилж, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Анхбаяр болон тус газрын албан хаагчдад үлээгч төхөөрөмжүүд болон багцыг гардууллаа.

Хандивлагч талыг төлөөлөн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Улаанбаатар зүүн гадасны ерөнхийлөгч Н.Адьяаболд, Номлолын ерөнхийлөгч Н.Надмид, Олон нийттэй харилцах албаны захирал С.Насанболд, ажлын албаны мэргэжилтэн Л.Баярцогт нар оролцож, хандивыг гардуулсан юм.
Хандивлагч байгууллага болох ДОУЭБ нь дэлхий даяар 180 гаруй улс оронд хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хандив, сайн дурын дэмжлэгээр санхүүждэг байгууллага юм. Монгол Улсад 32 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй тус байгууллага нь нас хүйс, гарал үүсэл, шашин шүтлэг үл харгалзан хүмүүнлэгийн тусламж үзүүлдэг.