Мэдээ мэдээлэл

Мауи-д дэгдсэн түймэр: Нүүлгэн шилжүүлэлт болон хохирлын үнэлгээ хийхэд нийтээрээ хамтран ажиллаж байна

Таван хожмын үеийн гэгээнтэн галд амиа алдав

Maui30.jpg
Maui30.jpg
2023 оны 8-р сарын 13 - Солт Лэйк Сити Албан мэдээ© 2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.

Хавайн Мауи арлын Есүс Христийн Хожмын үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд аймшигт түймрийн дараа тайтгарал болон үйлчлэлээр дамжуулан найз нөхөд, хөршүүдтэйгээ хамтран ажиллаж байна.  Түймэрт таван хожмын үеийн гэгээнтэн амь эрсэдсэний дөрөв нь нэг гэр бүлийн гишүүд байжээ.

Хавайн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нөхөн сэргээлтийн ажилд оролцож байгаа бөгөөд арлын нийт хохирлын хэмжээг тодорхойлохоор ажиллаж байна.

Хавайн Мави арлын хот түймэрт бүхэлдээ автсаны дараа Лахайнагийн дээрээс авсан зураг, 2023 оны 8-р сарын 10. Зургийг Патрик Т.Фаллон/AFP Getty Images © 2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.

Хавайн Мави арлын баруун хэсэг, Лахайна дахь түймэрт устсан барилга байшингууд, 2023 оны 8-р сарын 11. Зургийг Паула Рамонт/AFP Getty Images © 2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.

Мави дахь хожмын үеийн гэгээнтнүүд хүмүүнлэгийн байгууллагуудын сэргээн босгох ажилд тусалж байгаа бөгөөд Кахулуи ба Кахулуи баруун гадасны хоёр цуглааны байрыг түр хоргодох байр болгон ашиглаж, шашин шүтлэг үл хамааран тусламж хэрэгтэй хүн бүрд ундны ус, халуун хоол болон бусад зайлшгүй хэрэгцээгээр хангаж байна.

Мөн сүмийн гишүүд нярай хүүхдийн тэжээл, лаазалсан бүтээгдэхүүн, шингэн болон хийн түлш зэрэг амин чухал зүйлсийг хэрэгцээтэй хүмүүст хүргэж өгч байна.

Хожмын үеийн гэгээнтэн гэр бүлүүд түймрийн улмаас нүүлгэн шилжүүлсэн иргэдийг гэртээ хүлээн авч байна. Түүнчлэн, Сүмийн удирдагчид бусад хоргодох газрыг бий болгох тал дээр идэвхийлэн ажиллаж байгаа ба Хонолулу дахь бишопын агуулахаас Мави руу хангамж илгээсэн байна. Сүмийн ажлын албанаас нэмэлт тусламжууд  ойрын өдрүүдэд ирэх болно.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.