36fa68d2877411ed993ceeeeac1e1751c182f5fe_w1920.jpeg
Мэдээ мэдээлэл

“Ерөнхий гарын авлага”-ын 2024 оны 5-р сарын шинэчлэл

Тэргүүн зөвлөл болон Арван хоёр төлөөлөгчийн чуулгын удирдлага доор “Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь” шаардлагатай тохиолдолд шинэчлэгдсээр байгаа билээ. Өнөөдөр буюу 2024 оны 5-р сарын 31-д хэд хэдэн шинэчлэлт болон өөрчлөлт орсныг доор жагсаав. 

12-р бүлэг (“Хүүхдийн хэсэг”) шинэчлэгдэж, өөрчлөгдсөн. 

Багшийн зөвлөлийн хурлын эцэг эхчүүдэд зориулсан нэмэлт мэдээлэл орсон (17.5-ыг үзнэ үү). 

Хөрвөгчийг гишүүнээр батлах удирдамж шинэчлэгдсэн (18.8-ыг үзнэ үү). 

Долоо хоног тутмын номлогчийн зохицуулах хурлын заавар шинэчлэгдсэн (23.4-ийг үзнэ үү). 

“Миний гэрээний зам” болон Гэрээний зам дахь өсөлт хөгжлийн тайлангийн тухай мэдээлэл нэмэгдсэн (23.6.5-ыг үзнэ үү). 

Үйлчлэлийн залуу номлогчдод зориулсан нэмэлт удирдамж орсон (24.7.5-ыг үзнэ үү). 

Цуглаануудад хэлмэрчлэх тухай мэдээлэл нэмэгдсэн (29.9-ыг үзнэ үү). 

Шинэ тойрог, шинэ гадас байгуулахад шаардагдах доод хэмжээг шинэчилсэн (36.1, 36.2-ыг үзнэ үү). 

Гадасны дээд пристийн чуулгын хурал болохоо больсон тул уг мэдээллийг хассан. 

Бусад шинэчлэлтийг гарын авлагын эхэнд байрлах “Сүүлийн үед орсон шинэчлэлтийн тойм” дээр жагсаасан болно. 

Эдгээр өөрчлөлт нь бислам, себуано, фижи, финлянд, франц, герман, унгар, итали, япон, крибас, солонгос, малайз, маршалл, монгол, португал, романиа, орос, самоа, испани, швед, тагалог, тонга болон украйн хэлнүүдэд ChurchofJesusChrist.org вэбсайт болон Gospel Library апп дээр орсон. Ирэх саруудад илүү олон хэл дээр орчуулагдах болно. 

2023 оны 8-р сард гарсан “Ерөнхий гарын авлагын хэсгүүд” нь нэмэлтээр 33 хэл дээр гарлаа: Африк, амхарик, араб, армени, болгар, чүүк, хорват, эфик, грек, хаити, хилигай, исланд, игбо, илокано, киниарванда, косрэйн, лао, латви, литүаниа, малай, непал, палау, перс, понпэй, польш, серби, синхала, словек, словени, свахили, тамил, турк болон яапис. 

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.