Мэдээ мэдээлэл

Удирдагч, бичиг хэргийн ажилтны мэдээллийн сан дахь шинэ FamilySearch үйлдэл нь Сүмийн гишүүдэд нас барсан гэр бүлийн гишүүдийн тухай мэдээллийг цуглуулж, ариун сүмд баптисм, гишүүний баталгааг төлөөлөн гүйцэтгэхэд нь туслах боломжийг орон нутгийн удирдагчдад олгодог.  

Скот Тэйлор бэлтгэв, 2024 оны 3-р сарын 28,

Удирдагч, бичиг хэргийн ажилтны мэдээллийн санд ашиглах боломжтой Гэр бүлийн нэрсийг олоход туслах шинэ FamilySearch үйлдэл нь гишүүдэд нас барсан гэр бүлийн гишүүдийн тухай мэдээллийг хялбархан цуглуулж, ариун сүмд баптисм, гишүүний баталгааг төлөөлөн гүйцэтгэхэд нь туслах боломжийг орон нутгийн Сүмийн удирдагчдад олгодог. Агшин зураг, FamilySearch.org

Удирдагч, бичиг хэргийн ажилтны мэдээллийн санд ашиглах боломжтой Гэр бүлийн нэрсийг олоход туслах шинэ FamilySearch үйлдэл нь Сүмийн гишүүдэд нас барсан гэр бүлийн гишүүдийн тухай мэдээллийг цуглуулж, ариун сүмд баптисм, гишүүний баталгааг төлөөлөн гүйцэтгэхэд нь туслах боломжийг бишопын зөвлөлийн гишүүн, салбарын ерөнхийлөгч болон орон нутгийн удирдагчдад олгодог.

Гэр бүлийн нэрсийг олоход туслах үйлдлийг саяхан зохион байгуулсан 2024 оны ариун сүм, гэр бүлийн түүхийн удирдлагын зааварчилгаанд онцлохын зэрэгцээ шинэ болон эргэн ирж буй гишүүдэд ариун сүмийн анхны туршлагыг олж авахад нь туслахын тулд уг шинэ үйлдлийг ашиглах тал дээр илүү анхаарлаа хандуулсан.

“Энэхүү шинэ боломж нь гэр бүлийн түүхийн судалгааг шаарддаггүй” гэдгийг Санваар, Гэр бүлийн хэлтэс болон Гэр бүлийн түүхийн хэлтсийн зүгээс ариун сүм, гадас, номлол, салбарын ерөнхийлөгчийн зөвлөл болон бишопын зөвлөлд 3-р сарын 28-д илгээсэн захидалд дурджээ. “Мөн энэ нь цуглааны гишүүд, удирдагчдын хооронд мөнхийн гэр бүлийн тухай нандин яриаг өрнүүлэх завшааныг олгодог.”

Бишопын зөвлөлийн гишүүд, салбар ерөнхийлөгчид ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн ярилцлагын үеэр гишүүдээс ариун сүмд баптисм, гишүүний баталгааг нь гүйцэтгэх хүсэлтэй нас барсан гэр бүлийн тодорхой гишүүн байгаа эсэхийг асууж болно. Гэр бүлийн нэрсийг олоход туслах энгийн зөвлөгөөнүүд нь нас барсан гэр бүлийн гишүүний тухай санаж байгаа үндсэн мэдээллийг оруулахад удирдагчийг чиглүүлдэг.

Нэр, мэдээллийг оруулсны дараа давхардлыг шалгаж, гүйцэтгэх боломжтой ёслолуудыг баталгаажуулдаг. Хэрэв тохирох үр дүн байхгүй бол FamilySearch дээр тухайн нэрийг нэмж, хэвлэл, ашиглалтад зориулан гэр бүлийн нэрийн картыг хялбархан үүсгэж болно.

Мөн Удирдагч, бичиг хэргийн ажилтны мэдээллийн санд нэвтрэх эрхтэй бусад тойргийн удирдагчдыг ижил загвараар гишүүдэд туслахыг урьж болно.

Хэрэв гишүүн нь гэр бүлийнхээ тухай тодорхой мэдээллийг санахгүй бол удирдагчид Гэр бүлийн нэрсийг олоход туслах үйлдлийг ашиглан автоматаар нэрсийг олж, ариун сүмд баптисм, гишүүний баталгааг гүйцэтгэх боломжтой гишүүдэд зориулан бусад нас барсан хүний гэр бүлийн нэрийн картыг хэвлэх боломжтой.

“Гэр бүлийн нэрсийг олоход туслах үйлдэл нь хайртай нэгнээ дурсан санаж, тэдний төлөө ариун сүмд үйлчлэхээр бэлтгэж буй гишүүдэд Ариун сүнсний нөлөөг мэдрэх боломжийг олгодог” хэмээн уг захидалд дурдсан байна. “Эдгээр хүчирхэгжүүлэх, нөлөө бүхий туршлага нь ариун сүмд анх удаа орохоор бэлтгэж буй шинэ, эргэн ирж буй гишүүд, өсвөр үеийнхэнд нэн утга учиртай билээ.”

2024 онд зохион байгуулсан Ариун сүм, гэр бүлийн түүхийн удирдлагын зааварчилгааны нэвтрүүлэг нь хожмын хөрвөлт, ариун сүмийн анхны туршлагын талаар ярьж буй бишоп болон шинэ хөрвөгчийн тухай гурван минутын бичлэгийг багтаасан байдаг. Шинэ эгчид ариун сүм рүү нэр авч ороход нь туслах энгийн үйл явцыг бишоп тайлбарласан бол Их Эзэний өргөөнд орох нь шинэ хөрвөгчийн хувьд Бурхантай холбогдож, тайтгарлыг мэдрэх цаг үе байсан гэдгийг тэрээр тайлбарлав.

Нэвтрүүлгийн үеэр Далын ерөнхий эрх мэдэлтэн, Гэр бүлийн түүхийн хэлтсийн гүйцэтгэх захирал Ахлагч Кэвин С.Хамилтон Гэр бүлийн нэрсийг олоход туслах шинэ үйлдлийг ашиглан анх удаа ариун сүмд орж буй хүмүүст ариун сүмийн ёслолын ажлыг гүйцэтгэх нэрсийг олоход нь туслах илүү хялбар аргыг танилцуулав.

Уг шинэ хэрэгсэлд нэвтрэх боломжтой бишопын зөвлөлийн гишүүн, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, Ахлагчдын чуулгын ерөнхийлөгч зэрэг бүгд “Ариун сүмд баптисм, гишүүний баталгааг нь гүйцэтгэхийг хүсэж буй нас барсан гэр бүлийн гишүүн танд байгаа юу?” хэмээх асуултыг гишүүдэд тавьснаар тухайн нэр болон багахан мэдээллээр дамжуулан гэр бүлийн нэрийн карт, FamilySearch аккаунтыг үүсгэж, ариун сүм рүү уг нэрийг илгээн, ёслолыг захиалахад туслалцаа үзүүлэх боломжтой.

Удирдагч, бичиг хэргийн ажилтны мэдээллийн санд ашиглах боломжтой Гэр бүлийн нэрсийг олоход туслах шинэ FamilySearch үйлдэл нь гишүүдэд нас барсан гэр бүлийн гишүүдийн тухай мэдээллийг хялбархан цуглуулж, ариун сүмд баптисм, гишүүний баталгааг төлөөлөн гүйцэтгэхэд нь туслах боломжийг орон нутгийн Сүмийн удирдагчдад олгодог. | Дэлгэцийн зураг, FamilySearch.org

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Гэррит В.Гонг зөвхөн дүрэм журамд төвлөрөхгүй байхыг нэвтрүүлгийг үзэж буй үзэгчдэд анхааруулав. Тэрээр “Их Эзэнтэй хамт байж, ёслолуудаар дамжуулан Түүнтэй гэрээ байгуулах боломж нь гол түлхүүр юм” хэмээн хэлсэн. “Удирдагч, найз нөхөд, гишүүдийн хувьд бид аль болох энэ үйл явцыг хялбаршуулдаг. Бид анх удаа орж буй хүмүүст зориулан үүнийг хялбар болгосон юм.”

Нэмэлт мэдээллийг www.familysearch.org/temple/guide-me/leader-preview болон www.familysearch.org/en/blog/family-name-assist-toolвэбсайтаас авах боломжтой.

Гэр бүлийн нэрсийг олоход туслах үйлдлийг урьдчилан харах хэсэгт энгийн автомат программ нь удирдагчдад нэрийн картыг бэлтгэхэд нь хэрхэн хялбараар тусалж байгааг харуулдаг. Урьдчилан харах дэлгэрэнгүй хэсэг:

  • Гишүүдийг бэлтгэлтэй ирэхэд хэрхэн туслах тухай.
  • Гэр бүлийн нэрсийг олоход туслах үйлдлийг ашиглахад гишүүдэд хэн тусалж чадах эсэх.
  • Ариун сүмд зориулан гэр бүлийн нэрсийг бэлтгэхэд гишүүдийг хэрхэн чиглүүлэх тухай.
  • Нас барсан гэр бүлийн гишүүдийн тухай ямар багахан мэдээлэл хэрэгтэй эсэх.
  • Гэр бүлийн мэдээлэл бэлэн биш тохиолдолд ариун сүмийн ёслолуудын нэрсийг хэрхэн хялбар олох тухай.
  • Бэлтгэсэн нэрс, холбоо хамаарлыг хэрхэн харах тухай.
  • Хэрхэн нэрийн картыг хэвлэж, гишүүдэд өгөх тухай.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.