Энэ түүхийг TheChurchNews.com сайтын зөвшөөрлөөр нийтлэв. Бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр ашиглахыг хориглоно.
Валири Валтон, Сүмийн мэдээ

37 настай Брайс Кунз болон Анни Кунз нар гурван хүүхэдтэй ба Жаксон Миссисипи гадасны Клинтон тойрогт харьяалагддаг. Тэд Монгол Улаанбаатар Номлолын ерөнхийлөгч Надмид Б.Намгүр болон Маюуми Ю.Намгүр эгч нарыг залгамжлах болно. Кунз ах нь гадасны ерөнхийлөгчийн зөвлөхөөр үйлчилж байгаа ба бишоп, ахлагчдын чуулгын ерөнхийлөгч, тойргийн Залуу эрэгтэйчүүдийн ерөнхийлөгч, тойргийн Залуу эрэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөх, семинарын багш, Ням гаргийн ангийн багш болон Монгол Улаанбаатар Номлолд номлогчоор тус тус үйлчилж байсан. Тэрээр Солт Лэйк Ситид Роналд Жон Кунз, Нанси Кунз нарын гэр бүлд төрсөн.
Кунз эгч нь тойргийн Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчөөр үйлчилж байгаа ба тойргийн Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөх, тойргийн Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөх, Ням гаргийн ангийн багш, Залуу эмэгтэйчүүдийн зөвлөх, Үйл ажиллагаа хариуцсан удирдагч, Хүүхдийн хэсгийн хөгжмийн удирдагч болон Хүүхдийн хэсгийн төгөлдөр хуурчаар тус тус үйлчилж байсан. Тэрээр Орегон мужийн Орегон хотод Кэнт Алан Спакман, Донна Жийн Спакман нарын гэр бүлд төрсөн.
Copyright 2023 Deseret News Publishing Company.