Арван хоёрын чуулгын төлөөлөгч, ахлагч Жэффри Р.Холландын гэргий, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвлөх асан Патриша Тэрри Холланд 2023 оны 7-р сарын 20-ны өдөр эмнэлэгт богино хугацаанд эмчлүүлснийхээ дараа 81 насандаа амар тайван таалал төгслөө.
- Patty001.jpg
- Patty02.jpg
- Patty03.jpg
- Patty04.jpg
- Patty05.jpg
- Patty06.jpg
- Patty07.jpg
- Patty08.jpg
- Patty09.jpg
- Patty010.jpg
- Patty011.png
- Patty012.jpg
- Patty013.jpg
- Patty014.jpg
- Patty015.jpg
- Patty016.jpg
- Patty017.jpg
- Patty018.jpg
- Patty019.jpg
- Patty020.jpg
- Patty021.jpg
- Patty022.jpg
- Patty023.jpg
- Patty024.jpg
- Patty025.jpg
- Patty026.jpg
- Patty027.jpg
- Patty028.jpg
- Elder_Sister_Holland_Field_my.jpg
- Sister-Patricia-T.-Holland-
- Refugees-Meet-with-Elder-and-Sister-Holland-in-Germany-screenshot.jpg
- Elder-Holland---Hannover,-Germany-Refugees
1 / 2 |
Патриша (Пат) Тэрри нь 1942 оны 2-р сарын 16-нд Мэйсэр болон Марилла Тэрри нарын охин болж мэндэлсэн ба Ютагийн өмнөд хэсэгт анхдагчдын үүсгэн байгуулсан жижиг суурин болох Энтэрпрайз дахь аж ахуйд бага насаа өнгөрүүлсэн.
Тэрээр “Би бүх нийтээрээ сургаалд итгэж, үүнийгээ заадаг газраас гаралтай тул сурахгүй байх арга байгаагүй” хэмээн дурсаж байсан.
Пат үнээгээ сааж, бэлчээж, трактор барьж, төмс хураалтын үеэр сургуулиасаа чөлөө аван ажилладаг байжээ. Тэрээр өөрийгөө “эршүүд охин” байсан гэдгээ ч хэлж байв.
Тэрээр өөрийн анхдагч өвөг дээдсийнхээ итгэл, үнэмшлийн талаар сонсож өссөн нь түүнд амьдралынх нь турш нөлөөлжээ. Тэрээр “Би сургаалын талаар мэддэг бүх зүйлийг ээжээсээ сурсан. Ээж маань сурч, унших дуртай нэгэн байсан ба сайн мэдээнээс суралцаж, үүнийгээ хүүхдүүддээ, ялангуяа надад заадаг байсан. Би 16 нас хүртлээ 5 хүүтэй айлын ганц охин байсан юм” хэмээн дурсаж байсан.
Түүнийг ахлах сургуульд сурч эхлэхэд гэр нь Ютагийн Сэйнт Жоржийн ойролцоо нүүсэн ба өөрийгөө ичимхий, өөртөө итгэлгүй гэж үзэж байсан тэрээр Диксигийн ахлах сургуульд ороод энэрлээр дүүрэн зангаараа бусдад тусалж, олон шинэ найз нөхөдтэй болж байжээ. Түүний найзуудын нэг нь “сургуулийн хамгийн царайлаг хөвгүүдийн нэг” Жэффри Холланд байсан ба тэд болзож, түүнийг Англид номлолд үйлчилж байх үед нь захидал бичилцэж, 5 жил үерхэж нөхөрлөн, 1963 оны 6-р сарын 7-ны өдөр Ютагийн Сэйнт Жорж ариун сүмд гэрлэжээ. Тэд Мэттю, Мэри Алис, Дэйвид хэмээх гурван хүүхэдтэй бөгөөд 13 ач зээтэй.
Пат Солт Лэйк Сити дэх ЛДС Бизнес Коллежид (хожим нь Энсайн Коллеж гэж нэр нь өөрчлөгдсөн) суралцаж, Ютагийн Сэйнт Жорж дахь Дикси Коллежийг (одоо Ютагийн Технологийн Их Сургууль болсон) төгсжээ. Тэрээр Нюү Ёорк Ситигийн Жюүллиардын урлагийн сургуулийн багш нараар төгөлдөр хуур тоглох, дуулах арга барилыг заалгасан. Пат Жэффриг Бригам Янгийн Их сургууль, Еэйлийн их сургуульд бакалаврын дараах зэргээ авч, Сүмийн боловсролын системд ажиллаж байхад нь дэмждэг байсан.
“Тэрээр суралцахын хажуугаар миний сургалтын төлбөрийг олж, надтай гэрлэхийн тулд хөгжмийн карьераа орхисон юм. Би хань ижил бие биедээ өгч болох гайхамшигт бэлгийг хэтрүүлэн магтана гэж үгүй” хэмээн ахлагч Холланд хэлж байсан удаатай.
Тэдний хүүхдүүд аавыгаа их сургуульд сурч байх үеийн санхүүгийн хүнд нөхцөлд өсөн торниж, ахлагч Холландын ажлын шаардлагаар олон удаа нүүдэг байв. Хожим нь тэд ахлагч Холландыг 1980 онд Бригам Янгийн Их сургуулийн ерөнхийлөгчөөр дуудагдах үед олны анхааралд орж эхэлжээ.
“Пат бүхэл бүтэн сургуулийн ээж шиг байдаг байсан. Бид тэр сургуулийн эцэг эх байхыг хүсдэг байсан” гэж Ахлагч Холланд дурсав.
Пат эгч хүүхдүүдээ аль болох энгийн байдлаар өсгөхийн тулд их хичээдэг байжээ. Тэрээр “Хүүхдүүд маань онцгой нөхцөлд өсөж байсан ч би тэднийг өөрсдийгөө онцгой гэж бодоосой гэж хүсээгүй” хэмээжээ.
Пат эгч итгэл, үйлчлэлдээ үнэнч байдал, гэр бүлээ гэх хайраараа дурсагдах болно. Түүний өдгөө Далын ерөнхий эрх мэдэлтнээр үйлчилж буй хүү Матт гэр бүлээрээ хоолны ширээний ард суун, яриа өрнүүлсэн үе түүний хүүхэд насны хамгийн сайхан дурсамж байсан тухай хэлж байв. “Бидний орой бүр инээд хөөр, магтаал, урам зориг, сонирхолтой яриа, гэрчлэл, хайраа илэрхийлсэн мөчүүдээр дүүрэн гэр бүлийн үдэш шиг байдаг байсан” хэмээн тэрээр хэлж байв.
Пат эгч амьдралаа Сүмдээ үйлчлэх үйлчлэлд зориулж, Халамжийн нийгэмлэгчийн ерөнхийлөгчөөр дөрвөн удаа үйлчилж, Хүүхдийн болон Залуу эмэгтэйчүүдийн байгууллагад мөн ажиллаж байсан. Тэрээр 1984 онд их сургуулийн ерөнхийлөгчийн гэргийн олон үүрэг хариуцлагыг хүлээж байхдаа Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлд Ардэт Каппын зөвлөхөөр дуудагдсан. Энэ үедээ тэрээр нам гүм байх, Бурхантай ойртох цагийг залбирлаар дамжуулан олдог байжээ.
“Түүний итгэл миний мэдэх ямар ч хүнийхээс илүү цэвэр ариун, хүчтэй, хүчирхэг байсан.” — Ахлагч Жэффри Р.Холланд
Пат эгчийн Сүмд үйлчлэх жилүүд нь бүх насны эмэгтэйчүүдэд анхаарлаа хандуулж, тэдний олон үүрэг дэх онцгой хувь нэмэр, үүрэг хариуцлагыг сануулсан он жилүүд байсан. Нэгэн удаа тэрээр олон нийтэд хандан хэлсэн үгэндээ “Бидний ихэнх нь бусдыг өргөн дэмжсэн үүрэг, даалгавартай байдаг. Хэрэв та ч мөн тийм үүрэг даалгавартай бол бид гэр бүлээ хүчирхэгжүүлж байгаагийнхаа төлөө дэлхийгээс уучлал гуйх шаардлагагүй ба бид хувь хүний, нийгмийн, онолын хувьд өөрсдийн хамгийн чухал эн тэргүүний үүргээ биелүүлж байна гэдгээ тод томруун хэлэхэд өөрсдийгөө хангалттай бэлтгэж, сурч боловсрох ёстой. Биднийг олж анзаарах болно. Бид Сүм дэх эмэгтэйчүүдийн хувиар өөрсдийн эн тэргүүнд тавьдаг зүйлс, онцгой эрхийн талаарх үнэнийг тодорхой заах ... толгод дээрх гэрэл байх нь зүйтэй” хэмээн хэлж байсан.
Тэрээр Сүмийн үйлчлэлд амьдралаа зориулахын сацуу “Зөөлөн зүрх сэтгэл, хүч чадал, тогтуун байдал: Эмэгтэйчүүдэд зориулсан захиас” хэмээх шагналт бүтээл болон хэд хэдэн ном нийтлүүлсэн. Мөн тэрээр “Дэлхий дээр тэнгэрт байгаа мэт байх нь буюу эхчүүдэд зориулав: Итгэл ба гэр бүлийн бамбарыг авч явах нь” хэмээх номыг өөрийн нөхрийн хамт туурвисан.
Ахлагч Холланд “Түүний итгэл миний мэдэх ямар ч хүнийхээс илүү цэвэр ариун, хүчтэй, хүчирхэг байсан. Тэр бол маш энэрэнгүй хүн. Тэрээр бүх амьдралынхаа турш өөрийн цаг хугацаа, хайр халамжийг бусдад өгсөөр, өгсөөр, өгсөөр л байдаг” хэмээн хэлж байсан удаатай.
Пат эгчийн Есүс Христэд итгэх итгэл нь бүх л Сүмийг адисалсан. Тэрээр энэ жилийн эхэнд өөрийн төрөлх нутаг Ютагийн Сэйнт Жоржоос шууд дамжуулсан, залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт дээр шашин шүтлэгт амьдралыг эгэл жирийн өнцгөөс харах талаар заасан. Тэрээр “Бурханд итгэлтэй бай, Тэр чамд тусална гэдэгт найдаж мөн зөвхөн чиний л хийж чадах зүйлсийг чамаар дамжуулан үйлдэх боломжийг Түүнд олгодог энэрлийг хүлээн аваарай.
Та нар эдгээр адислалыг араас нь хөөцөлдсөнөөр авч чадахгүй. Ядарч цөхрөх хүртлээ гүйхээ зогсоо. Нам гүм бай. Тогтуун бай. Юмсыг энгийн байлга. Даруу төлөв, зүрх сэтгэлийн номхон байдалд байж мөн залбир. Бид хурдаа сааруулж, тайвширч, өвдөг сөгдөх үед гайхамшгууд ирдэг гэдгийг би гэрчилж байна. Эцэгт байгаа бүх зүйл нэг өдөр та нарынх болох боломжтой. Ирээдүйгээ угтах ямар гайхалтай үнэнээр дүүрэн найдвар вэ!” хэмээн хэлжээ.