Мэдээ мэдээлэл

"Рүүтстэк 2025: Монголын ямар ямар контентийг үзэх боломжтой вэ?"  

Монгол хэл дээрх сүүлийн үеийн хэрэгслүүд, сэтгэгдлүүд, эх сурвалжуудыг үзээрэй

Рүүтстэк 2025, дэлхийн хамгийн том гэр бүлийн түүхийн чуулган Солт Лэйк Ситид 2025 оны 3-р сарын 5-7-ны хооронд онлайнаар болон танхимаар болж өндөрлөлөө. Монголоос оролцсон оролцогчдын хувьд уг үйл явдал нь монгол хэл дээр болон өөр олон орны хэл дээр олон олон хурал, эх сурвалжуудаар дамжуулан гэр бүлийн түүх, удам судраа судлах онцгой боломжийг олгосон юм. 

Монголын Рүүтстэкийг үзэхэд 15-20 минутыг зарцуулаарай. Эдгээр видеоноос сонгож үзнэ үү:

rootstech_2025.jpegDownload Photo

Виртуал Гол Илтгэл | Ндаба Мандела

Виртуал Гол Илтгэл | Ндаба Мандела

Зохиолч, илтгэгч, Нелсон Манделагийн ач хүү Ндаба Мандела түүхэн дэх хамгийн агуу удирдагчдын нэгтэй хамт амьдарч байсан туршлагаа болон гэр бүлийнхээ өвийг хүндэтгэхийн тулд хэрхэн хичээж байгаагаа хуваалцахыг үзнэ үү.

Зайнаас оролцох илтгэгч |Айсабэлл Куэвас

Зайнаас оролцох илтгэгч |Айсабэлл Куэвас

kf8nm3wromoprog1tr8nnrspmhv4lp97jej5qvd6.jpegDownload Photo

Филиппиний дуучин, сошиал медиа од Айсабэлл Куэвас гэр бүлийнхэн нь хэрхэн түүнийг YouTube суваг нээх шийдвэр гаргахад нь нөлөөлсөн талаар илүү ихийг сонсоорой.

f10apr2jiywbi765vnouw6s9oan5tzao8qpl41g4.jpegDownload Photo

Зайнаас оролцох илтгэгч | Марко Луи (Итали)

Зайнаас оролцох илтгэгч | Марко Луи (Итали)

  Италийн телевизийн нэвтрүүлэгч, дуу оруулагч Марко Луи өөрийн захиас, гэр бүлийн утга учрын талаар хуваалцахаар Рүүтстэк 2025-д оролцоно. (Бичлэг итали хэлээр хийгдсэн)

t45r3jfmydkvt6c0rquvgoqx9574z01nm5jnpepd.jpegDownload Photo

Зайнаас оролцох илтгэгч | Лос Чиканэрос

Зайнаас оролцох илтгэгч | Лос Чиканэрос

    Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шуугиан тарьсан Колумби гаралтай Лос Чиканэросынхон гэр бүлийнхээ гарал үүслийн талаар сэтгэл хөдөлгөм нээлт хийхэд нь нэгдээрэй. (Бичлэг анх испани хэл дээр хийгдсэн.)

7937ty90io67q8g9cspwlhv9mdi1g68q630jxkw9.jpegDownload Photo

РүүтсТек 2025 | Рахел Платтен

РүүтсТек 2025 | Рахел Платтен

Дуучин, хөгжмийн зохиолч Рахел Платтен өнгөрсөн, одоо, ирээдүйтэйгээ холбоотой байхад нь тусалдаг хөгжмөөр дүүрсэн урам өгөх гол захиасыг хүргэх гэж байна.

Стийв Роквүүд | Рүүтстэк 2025

Стийв Роквүүд | Рүүтстэк 2025

kswk6xsz1vt595wnd6544u53720auixpx8e8kh93.jpegDownload Photo

FamilySearch олон улсын байгууллагын гүйцэтгэх захирал Стийв Роквүүд энэ жилийн Рүүтстэк 2025 арга хэмжээний үзэгчдэд баяр хөөр, ойлголт бүхий үг хэлнэ.

Илүү ихийг мэдэхийн тулд сайтад зочилно уу.  Нүүр хуудас 

Ангиуд

There are several classes targeted to Mongolia, among them are these:

classes-1-mongolia.pngDownload Photo

Монголын Оршуулгын Газар Болон Булшны Чулууны Танилцуулга

Монголын Оршуулгын Газар Болон Булшны Чулууны Танилцуулга

Наранчимэг эгч маань 7 үеэ олсон бөгөөд өвөг дээдсийнхээ төрсөн огноо болон нас барсан огноо мэдээллийг оршуулгын газраас олж авчээ. Түүний өвөө урлагийн хүн байсан бөгөөд "Алтан-Өлгий" оршуулгын газарт өвөөгөө оршуулсан. 10 жилийн дараа өвөөгийнхөө газрыг эргэн очихдоо, ойр орчмын булшны чулуун дээрх үсэг бүдгэрч, зарим нь эвдэрч, зүлэг ногооны оронд зэрлэг ургамал ургасан нь түүний сэтгэлийг эмзэглүүлжээ. Оршуулгын газрыг цэвэрлэж, зүлэгжүүлж нас барсан өвөг дээдэстээ хайр хүндэтгэлээ үзүүлэхийг урамшуулав.

Миний Гэр Бүлийн Түүх

Миний Гэр Бүлийн Түүх

Тэрбээр Монголын Буриад зон олныхоо түүхийн бичээсийн талаар болон өөрийн өвөг дээдсийнхээ гэр бүлийн нандин дурсамжийн талаар сонирхолтой түүх олж мэджээ. Хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд Буриад зон олон л уул руугаа судар бичгээ нүүлгэж амжсан гэдэг юм билээ. Та бүхэн гэр бүлийн түүхээ судалснаар маш сонирхолтой түүхийг нээх болно.

Илүү ихийг мэдэхийн тулд сайтад зочилно уу.   Нүүр хуудас

Хожмын Үеийн Гэгээнтнүүдэд зориулав

Choose these video’s specifically for members to enjoy.

Монгол Дах Гэр Бүлийн Түүхийн Ажил

Монгол Дах Гэр Бүлийн Түүхийн Ажил

Mongolia7.pngDownload Photo

Стилва ах, эгч маань Сайншандад амьдардаг ба FamilySearch аппликэйшнийг хэрхэн ашиглах талаар зааж тусалдаг. Монгол нэрс тэдний хувьд сайхан санагддаг бөгөөд нэрний утга учир нь тухайн орны өв соёлыг багтаасан гэж үздэг. Гэр бүлийн түүхээ хөтөлж, өв соёлоо хадгалж үлдээхийг урамшуулав. Тэд бас Монгол хүмүүст туслах дуртай бөгөөд тэдэнд хайртайгаа дурдав.v

Ариун Сүм ба Гэр Бүлийн Түүхийн Зөвлөхийн Танилцуулга

Ариун Сүм ба Гэр Бүлийн Түүхийн Зөвлөхийн Танилцуулга

Mongolia-members-2.pngDownload Photo

Бүсийн Ариун Сүм, Гэр Бүлийн Түүхийн Зөвлөхийн дуудлагынхаа хүрээнд Улаанбаатар Баруун Гадас, Улаанбаатар Зүүн Гадас болон Дархан Дүүргийн гишүүдэд хэрхэн үйлчилж болохоо хуваалцав. Удирдагч нарт гэр бүлийн түүхээ хөтлөх тал дээр сургалт өгч хүчигхэгжүүлснээр тэд гишүүдэд зааж сургах боломжтой юм.

Илүү ихийг мэдэхийн тулд сайтад зочилно уу.   Нүүр хуудас

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.