Албан ёсны мэдэгдэл

Тэргүүн зөвлөл Ойрх Дорнод дахь хүчирхийллийн асуудлаар мэдэгдэл хийлээ

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тэргүүн зөвлөлийн захидал.

Бид Ойрх Дорнодод хүчирхийлэл, халдлагаас үүдэлтэй хүмүүсийн амь нас эрсдэж байгаад гүнээ харамсаж байна. Аливаа төрлийн хүчирхийллийг бид хүлцэн тэвчдэггүй бөгөөд энэ нь Есүс Христийн сайн мэдээ болох амар амгалангийн сайн мэдээтэй харшилддаг юм. Энэхүү харгис хэрцгий хүчирхийллийн золиос болсон хүмүүсийн төлөө бидний зүрх сэтгэл шаналж байна.

Бурханы үйлчлэгчдийн хувьд бид хүн бүрийг хөршөө өөрийн адил хайрлахыг уриалдаг бөгөөд бүхий л зөрчилдөөн тэмцэл намжиж, энх тайвны төлөөх шийдвэр гараасай хэмээн залбирч байна.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.