Мэдээ мэдээлэл

‘ДЭЗЭРЭТ’ ОЛОН УЛСЫН ЭНЭРЛИЙН БАЙГУУЛЛАГААС КОВИД-19 ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ ЭЭЛЖИТ АЯНАА ҮРГЭЛЖҮҮЛСЭЭР БАЙНА

‘Дэзэрэт’ Олон Улсын Энэрлийн Байгууллага нь Ковидоор хэвтэн эмчлүүлж буй хүнд өвчтөнүүдэд нэн шаардлагатай Favirulz, Remdac эм болон тариаг өнөөдөр Эрүүл мэндийн яаманд хандивлалаа. Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин нийгмийн хариуцлагын хүрээнд тусламж болгож хэрэгцээ шаардлагатай эм, тариаг хандивласан Дэзэрэт ОУЭБ–д баярласан талархсанаа илэрхийлж цаашдын ажилд нь амжилт хүслээ. 

1992 оноос хойш Монгол улсад хүмүүнлэгийн төслүүд хэрэгжүүлж буй тус байгууллага нь энэ удаа 100 мянган долларын хандивын төсөл хэрэгжүүлж байна. Үүнээс ХӨСҮТ-д 25 мянган долларын өртөг бүхий Paramount үйлдвэрийн олон үйлдэлт ор 10 ширхэгийг хандивлажээ. Мөн халдвар өндөр буй Ховд, Дархан–Уул, Сэлэнгэ, Орхон, Хөвсгөл, Дорноговь, Өвөрхангай аймгуудад АШУҮИС-ийн эрдэмтдийн багийн бүтээсэн шүлснээс SARS-COV-2 илрүүлэх 2,016 ширхэг PCR оношлуур, хамгаалах хувцас хэрэгслийн хамт илгээжээ. Түүнээс гадна ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүдийн хоолны чанарыг сайжруулах зорилгоор 25 мянган долларын үнэ бүхий гал тогооны тоног төхөөрөмжийг ойрын хугацаанд нийлүүлэхээ мэдэгдлээ.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.