Мэдээ мэдээлэл

ЕХХҮГС-ИЙН ДЭЗЭРЭТ ОУЭБ ШҮЛСНЭЭС SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 500 ШИРХЭГ ПГУ ОНОШЛУУРЫГ ЭРДЭНЭТЭД ХҮРГЭЖ ӨГЛӨӨ.

Орхон аймаг буюу Эрдэнэт хотын албан ёсны сайт дээр дараах мэдээ гарсаныг хуваалцаж байна:

"АНУ-д төвтэй “Дэзэрэт олон улсын энэрлийн байгууллага” нь хүмүүнлэгийн салбарт үзүүлэх тусламжийн хүрээнд боловсрол, эрүүлийг хамг

аалах, скаутын хөдөлгөөн, тооцоолон  бодох, барилга, хот байгуулалт, төлөвлөлт, банк бизнес зэрэг салбарт 1994 оноос төсөл хэрэгжүүлж байгаа билээ.

      Тэгвэл тус байгууллагаас короновирусын халдвар нэмэгдэж байгаа 7 аймгийг сонгон авч АШУҮИС-ийн хэсэг эрдэмтэд зохион бүтээсэн, хүний шүлснээс SARS-CoV-2 илрүүлэх шинжилгээний ПГУ оношлуурыг хандивлаж байна. Үүний эхний ээлжийн 500 ширхэг оношлуурыг өнөөдөр аймгийн Онцгой комиссын шуурхай штабт гардуулан өглөө.  

    Хамар залгиураар шинжилгээ авдаг PCR оношлуур нь залгиурын шүүрэл дотор халдвар байгаа эсэхийг тодорхойлдог бол, харин энэ оношлуур хүний шүлснээс короно вирусыг илрүүлдэг юм. Шууд аргаар хамгийн багадаа вирусний 6-12 хуулбар байхад илрүүлэх боломжтой. Үүнийг дотоодод болон Германд хийсэн туршилтаар баталгаажуулсан. Манай улсад хэрэглэж байгаа оношлуурууд вирусний 100 хуулбар байхад илрүүлж байгаа. Түргэвчилсэн оношлуур бол вирусний 100 000 вирус байхад илрүүлдэг. Тэгэхээр шүлсний оношлуур нь халдварыг эрт илрүүлэх давуу талтай гэдгээрээ онцлогтой.

     Шүлсэнд коронавирус илрүүлэх оношлуурын мэдрэг чанар 95 хувьтай байгаа бөгөөд өндөр мэдрэг чанартай, нарийвчлал сайтай, хурдан хугаацанд оношлох боломжтой тул SARS-CoV-2 халдварыг харьцангуй эрт үед нь илрүүлэх боломжтой юм.

Түүнчлэн энэхүү оношлуур нь,

1.    Сорьц авахад эмнэлгийн мэргэжилтэн шаардахгүй

2.    Сорьц авах үеийн алдаанаас үүдэх хуурамч сөрөг хариуг бууруулах

3.    Арчдас авах үед халдвар авах эрсдэлийг арилгах

4.    Шинжилгээ өгч буй хүнд зовуургүй

5.    Нэгж шинжилгээний үнэ өртгийг бууруулж байгаа буюу “Covid-19” илрүүлэх PCR шинжилгээний өртөг нь 80 гаруй мянган төгрөг бол шүлснээс халдвар илрүүлэх энэхүү оношлуур нь 2.5 дахин хямд буюу нэг шинжилгээг 35 мянган төгрөгөөр хийх боломжтой зэрэг олон давуу талтай юм." гэжээ. 

Дэзэрэт ОУЭБ нь Монгол оронд газар аваад байгаа цар тахлын тархалтын эсрэг тэмцэх үйл ажиллагаанд бүтэн жилийн туршид өөрийн хувь нэмрээ оруулсаар ирсэн бөгөөд цаашид ч үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх болно гэдгээ мэдэгдсэн юм.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.