Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага (Дэзэрэт ОУЭБ) Католик сүмийн дэргэдэх "Энэрэл нигүүслийн өргөө"-нд хүмүүнлэгийн тусламж үзүүлж, хүнс, ахуйн бараа, дотуур хувцас, ванны алчуур болон оймс зэрэг эд зүйлсийг гардууллаа.
Энэрэл нигүүслийн өргөө нь орон гэргүй иргэдэд зориулсан үйлчилгээ үзүүлдэг буяны байгууллага бөгөөд 7 хоногт хоёр удаа халуун хоол ундаар 300 орчим хүнд үйлчилдэг билээ. Үүнээс гадна, тус байгууллага нь ариун цэвэр сахиулах, үс засах, усанд оруулах зэрэг үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг байна.
- 486473577_657168800276274_2535101734016896130_n.jpg
- 486654430_657169006942920_8260271214543517368_n.jpg
- 486407804_657169216942899_4580830205669323266_n.jpg
- 486762200_657169103609577_2042735661679386506_n.jpg
- 486767629_657169066942914_4066268732039188295_n.jpg
- 486704917_657168980276256_3565502899697196059_n.jpg
- 487028726_657168713609616_1449158029382181260_n.jpg
- 486530625_657168563609631_6443053782849806515_n.jpg
Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
Дэзэрэт ОУЭБ нь тус байгууллагын үйл ажиллагааг дэмжих зорилгоор гурил, цагаан будаа, гоймон, мах, хүнсний ногоо зэрэг гол хүнсний бүтээгдэхүүнийг хандивлан, гурван сарын хэрэгцээт нөөцийг бий болгосноос гадна 4000 орчим хүнд үйлчлэх боломжийг олгож буйг тус төвийнхөн онцолж байлаа.
Хандивын энэхүү арга хэмжээнд Монгол Улаанбаатар Номлолын Ерөнхийлөгч Н.Намгүр болон эхнэр Маюуми Намгүр, Дэзэрэт ОУЭБ-ын төлөөлөл, сайн дурынхан, Католик шашны тэргүүн Кардинал Жоржо Маренго болон Энэрэл нигүүслийн өргөөний ажилчид оролцсон юм. Мөн энэ үеэр Кардинал Маренго Энэрэл нигүүслийн өргөөг танилцуулж, байгууллагын үйл ажиллагаа, зорилго, түүний ач холбогдлын талаар мэдээлэл хуваалцсан билээ. Монголын ард түмний төлөөх сайн үйлс бүхэн дэлгэрэг!