Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага (Дэзэрэт ОУЭБ) Хан-Уул дүүргийн 335 дугаар цэцэрлэгт гал тогоонд нэн шаардлагатай байсан аяга таваг ариутгагч, хүнсний тавиур, будаа агшаагч, бохир ангилах сав зэрэг тоног төхөөрөмжийг гардуулжээ.
Энэ хандив нь ХУД-ийн ИТХ болон Дэзэрэт ОУЭБ-ын хамтын ажиллагааны хүрээнд үдийн цай хөтөлбөрийг дэмжих зорилгоор хэрэгжиж байгаа бөгөөд цэцэрлэг, сургуулийн хоол үйлдвэрлэлийн орчинг эрүүл, аюулгүй байлгах, мөн ажилчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн юм.
Төсөл гардуулах ёслолын арга хэмжээнд Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Бат-Оргил, Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллагын ОНХА-ны захирал С.Насанболд, Хуулийн мэргэжилтэн Д.Одсэржмаа, Цэцэрлэгийн эрхлэгч Д.Насанжаргал болон бусад албан хаагчид оролцсон байна.
- 486671070_658492006810620_5075473136428819119_n.jpg
- 487350118_658492093477278_2211588624555941909_n.jpg
- 486804025_658492000143954_7868762062221346634_n.jpg
- 487434575_658491996810621_6428605779476428355_n.jpg
- 487419133_658492113477276_2558808525759830293_n.jpg
- 486712318_658492116810609_6407490851335494877_n.jpg
Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
Энэхүү цэцэрлэг нь өнгөрсөн оны 8 сард 200 хүүхэд хүлээн авах хүчин чадалтайгаар үүд хаалга нээсэн ч өнөөдрийн байдлаар 340 хүүхэд сурч, хүмүүжиж байгаа аж. Ирээдүй болсон багачуудын төлөөх бидний өчүүхэн оролцоо энэ олон хүүхдэд үр шимээ өгнө гэдэгт итгэлтэй байна. Монголын ард түмний төлөөх сайн үйлс бүхэн дэлгэрэг!