Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага Нийслэлийн 3-р төрөх эмнэлэг буюу Амгалан амаржих газарт иж бүрэн тохижуулсан сургалтын өрөө болон сувилахуйн, эх барихуйн чиглэлээр үзүүлэнгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Энэ хандив нь эмнэлгийн мэргэжилтнүүд, суралцаж буй оюутнуудад практик сургалт явуулах, мөн олон нийтэд эрүүл мэндийн мэдлэг олгох чухал зорилгоор хэрэгжигдэж байна.
Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
Тус эмнэлэг нь эх барих, сувилахуйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг сургуулиудтай хамтран ажилладаг бөгөөд оюутнуудад зориулсан дадлагажуулах сургалтуудыг эмнэлэгтээ зохион байгуулдаг. Хандивласан иж бүрэн тоног төхөөрөмжтэй сургалтын өрөө нь эдгээр оюутнуудад бодит нөхцөлд суралцах, туршлага олж авах боломжийг олгохоос гадна ерөнхий эмчээр төгссөн эмч нарыг эх баригч эмчээр бэлтгэх сургалтад ч ашиглагдах юм.
- 7RV05872-2.jpg
- 7RV05922-2.jpg
- 7RV05930-2.jpg
- 7RV05959-2.jpg
- 480799906_1164086891878834_6295510834716733898_n-2.jpg
Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
Мөн тус эмнэлэг ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад нөхөн үржихүй, бага ангийн сурагчдад амны хөндийн ариун цэвэр, гарын ариун цэвэр зэрэг сэдвүүдээр сургалт явуулдаг. Эдгээр сэдвүүдэд зориулсан үзүүлэн нь сургалтыг илүү үр дүнтэй, ойлгомжтой болгох бөгөөд сурагчдын эрүүл мэндийн талаарх ойлголтыг нэмэгдүүлж, зөв дадал зуршлуудыг төлөвшүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм.
- 485189338_683586520674568_8215802155603497011_n-2.jpg
- 480599741_1552508315432856_1408083697863089274_n-2.jpg
- q853q3_MPA_PHOTO_2017-6940_x974-2.jpg
Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
Эмнэлгийн удирдлагуудын зүгээс Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллагын хандивласан эдгээр үзүүлэн нь зөвхөн сургалтад төдийгүй, эмнэлгийн ажилтнуудад ч үнэ цэнтэй хөрөнгө оруулалт болж байгааг онцолж, талархан хүлээн авч буйгаа илэрхийлж байлаа.
Монголын ард түмний төлөөх сайн үйлс бүхэн дэлгэрэг!