Мэдээ мэдээлэл

Тэргүүн зөвлөлийн 2025 оны Христийн амилсны баярын захиас 

‘Тэр бидний сул дорой байдлыг тээж өвчин зовлонг маань үүрчээ ... шархаар нь бид эдгэрчээ’

First-Presidency-Easter-2025Download Photo

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тэргүүн зөвлөл болох Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон, Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс, Ерөнхийлөгч Хэнри Б. Айринг нар Христийн амилсны баярын дараах захиасыг илгээв:

Энэхүү Христийн амилсны баярын үеэр бид Аврагчийн итгэлтэй дагалдагчидтай нэгдэн, бидний Их Эзэн Есүс Христийн Амилалтыг тэмдэглэдэг. Амилуулалт бол энэ дэлхий дээр амьдарч байсан Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдэд өгөгдсөн бэлэг юм.

Есүс Христхүнд ачаа үүрсэн” (Maтай 11:28) тэдэнд амралт өгдгийг бид гэрчилж байна. Тэр бидний өвдөлт мөн нүглүүдийг Өөр дээрээ авсан учраас "өөрийн хүмүүсийг сул байдлуудынх нь дагуу хэрхэн халамжлахыг мэддэг"(Алма 7:12).Тэр бидний сул дорой байдлыг тээж өвчин зовлонг маань үүрчээ ... шархаар нь бид эдгэрчээ (Исаиа 53:4-5).

Түүнд итгэх итгэлээ бодитой болгож, зарлигуудыг нь сахин, авралын хийгээд өргөмжлөх ёслолуудыг хүлээн авдаг хүмүүсХристийн цагаатгалын, мөн түүний амилалтын хүчээр мөнх амьдралд босгогдоход найдах ... болой"(Moронай 7:41). 

Бид бүх хүнийгамьтай, бялхсан амьтай бай[хын] тулд” (Иохан 10:10) Христэд ирэхийг урьж байна. Гэрээнүүд хийж, тэдгээрийг сахиснаар өөрсдийгөө Түүнтэй холбох нь бидний амьдралыг одоо мөн цаашид үүрд мөнхөд баяжуулдаг. Та нар Христийн амилсны баярын энэ баяраар дэлхийн Аврагчид ойртох үедээ найдвар, эдгэрэл, аз жаргалыг олох болтугай.

Рассэлл М.Нэлсон
Даллин Х.Өүкс
Хэнри Б.Айринг

Тэргүүн зөвлөл

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.