Мэдээ мэдээлэл

10-р сарын 12, 13-ныг Азийн хойд бүсэд Ерөнхий чуулганыг үзэх амралтын өдрүүд болгов 

20230401_085037_LNilsson_LES_6648.jpegDownload Photo

Ерөнхий чуулганы дараах амралтын өдрүүдийг Азийн хойд бүс дэх хожмын үеийн гэгээнтнүүдийн Ерөнхий чуулган үзэх амралтын өдөр болгож тогтоов. Ерөнхий чуулганыг үзэх тогтсон өдрүүд нь 10-р сарын 12, 13-ны өдрүүд болно.   

Сүмийн гишүүд болон тэдний найз нөхдийг орон нутагтаа цугларч, ерөнхий чуулганыг эх хэлээрээ хадмал орчуулгатай үзэхэд урамшуулж байна. 

10-р сарын 5, 6-нд Ютагийн Солт Лэйк Ситигээс шууд дамжуулах ерөнхий чуулганы дараах амралтын өдрүүдэд ерөнхий чуулгандаа оролцох нь үзэгчдэд ирэх амралтын өдрүүдээр Номхон далайн орнуудын цагийн бүсэд илүү тохиромжтой цагт Ерөнхий чуулганыг бүтнээр нь үзэх боломжийг олгоно. 

(Ерөнхий чуулганыг цаг тухайд нь үзэхийг хүссэн гишүүд болон тэдний найз нөхөд Сүмийн вэбсайт, churchofjesuschrist.org болон хүссэн бусад мэдээллийн хэрэгслээр дамжуулан шууд дамжуулалтыг үзэж болно).  

Азийн хойд бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл хувь хүн болон гэр бүлүүдийг энэ боломжийг ашиглан Христийн үгсийг сонсож, Түүний төлөөлөгчдийн сүнслэг зааврыг хүлээн авахад урамшуулж байна.  

Манай төлөөлөгч, бошиглогчдын Аврагчийн талаарх гэрчлэл нь Сүмийн дээр нь зохион байгуулагдсан суурь мөн бөгөөд бид тэдний захиасыг сонсож, тунгаан бодсоноор бидний амьдралын талаарх Их Эзэний хүслийг илүү таньж мэдэх болно. 

Сүмийн орон нутгийн удирдагчдаас 10-р сарын 13-ны ням гарагт зөвлөлийн болон ерөнхийлөгчийн зөвлөлийн хурал гэх мэт аливаа хурлыг зохион байгуулахгүй байхыг хүссэн. Энэ долоо хоног гэрээсээ болон Сүмийн орон нутгийн байрнаас чуулганы хуралдаануудыг үзэж буй Сүмийн гишүүдэд саад болохуйц аливаа үйл ажиллагааг төлөвлөхгүй байвал зохино.  

Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл бидэнд Есүс Христийн удирдагчдын сургаалыг сонсож, судалж мөн дагаснаар өөрсдийгөө Түүнтэй нийцүүлэх үед бид Аврагчид итгэх агуу итгэлээр адислагдах бөгөөд биднийг Түүнтэй болон Тэнгэрлэг Эцэгтэй маань холбодог гэрээнүүдээ сахих илүү агуу хүчийг хүлээн авах болно хэмээн амладаг.  

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.