Мэдээ мэдээлэл

2020 оны 4-р сарын ерөнхий чуулганы мэдээ мэдээлэл, зарлал

Christ-Hosanna-Shout.jpg
Хосанна магтаал нь Есүсийн амьдралынхаа сүүлчийн долоо хоногт Иерусалим руу ялгуусан байдалтай орж ирэх үед цугласан олон хэрхэн угтан авсныг бэлгэддэг. “Давидын Хүүд Хосанна! Эзэний нэрээр Ирэгч нь ерөөлтэй еэ! Хамгийн Дээдэд Хосанна!” хэмээн Шинэ Гэрээнд цэдэглэгджээ. 2020 by Intellectual Reserve, Inc. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээллийг татах © 2020 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
            

2020 оны 4-р сарын ерөнхий чуулганы мэдээ мэдээлэл, зарлал

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхий чуулган хагас жил тутамд болдог билээ. 2020 оны 4-р сарын чуулган (4-р сарын 4-өөс 5-ны өдрүүдэд) Солт Лэйк Сити хотын Ариун Сүмийн Талбай дахь жижиг хурлын танхимаас зөвхөн цахим хэлбэрээр шууд дамжуулагдлаа. Энэхүү хуудсаар 2020 оны 4-р сарын үйл явдлын мэдээ мэдээлэл, зарлалыг тоймлон хүргэж байна.  

Бямба гаргийн өглөө

Ням гаргийн өглөөний хуралдааны үеэр Хосанна магтаалыг дэлхий даяар үйлдэх ариун хуралдай явагдана

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Ерөнхий чуулганы ням гаргийн өглөөний хуралдааны нэг хэсэг нь Хосанна магтаалыг үйлдэх ариун хуралдай байх бөгөөд тэрээр гэгээнтнүүдийг удирдан, үүнийг өргөнө хэмээн зарласан.

Ариун хуралдай гэж юу вэ? Хосанна магтаал гэж юу вэ? Дэлгэрэнгүй судлахыг хүсвэл энэхүү өгүүллийг уншина уу.

Бямба гаргийн үдээс хойш

Шинээр дуудагдсан далын гишүүд, залуу эрэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөл

Тэргүүн Зөвлөлөөс ерөнхийлөгч Даллин Х.Өүкс шинээр дуудагдсан 9 далын ерөнхий эрх мэдэлтэн, 58 бүсийн далын нэрсийг бямба гаргийн үдээс хойш зарласан. Тэрээр залуу эрэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлөөр таван жилийн турш үйлчилсэн Стивэн В.Өүэн ах, Даглас Д.Хөүмс ах, М.Иосеф Браф ах нарын халааг авч буй шинэ ерөнхийлөгчийн зөвлөлийг мөн зарласан. Ерөнхийлөгчөөр Стивэн Ж.Ланд ах, түүний шинэ зөвлөхүүдээр Ахмаад Корбитт ах, Брэдли (Брэд) Р.Вилкокс ах нар тус тус дуудагдсан.

Шинэ удирдагчдын талаар дэлгэрэнгүй унших

2019 оны тоо бүртгэлийн тайлан

Тэргүүн Зөвлөл Сүмийн гишүүдэд мэдээлэл болгох зорилгоор 2019 оны 12-р сарын 31-ний байдлаарх Сүмийн өсөлт, төлөв байдалтай холбоотой дараах тоо бүртгэлийн тайланг гаргав.

Сүмийн нэгж

Гадас

3 437

Номлол

399

Дүүрэг

542

Тойрог ба салбар

30 940

Сүмийн гишүүнчлэл

Нийт гишүүд

16 565 036

2019 онд шинээр төрсөн хүүхдүүдийн бүртгэл

94 266

2019 онд баптисм хүртсэн хөрвөгчид

248 835

Номлогчид

Бүрэн цагийн номлогчид

67 021

Сүмийн үйлчлэлийн номлогчид

31 333

Ариун сүм

2019 онд онцгойлон адислагдсан ариун сүмүүд-Италийн Ром, Ардчилсан Конгогийн Киншаса, Бразилийн Форталеза, Гаитигийн Порт-о-Принц, Португалийн Лиссабон, Перугийн Арекипа

6

2019 онд дахин онцгойлон адислагдсан ариун сүмүүд—Тэннэссигийн Мэмфис, Оклахома Ситигийн Оклахома, Калифорниагийн Өүклэнд, Хойд Каролинагийн Ралэй, Германы Франкфурт, Парагвайн Асунсион, Луизианагийн Батон-Руж

7

Үйл ажиллагаа явуулж байгаа ариун сүмүүд

167

       

Бямба гаргийн орой

Сүмийн шинэ бэлгэ тэмдэг Аврагчид төвлөрсөн байхыг онцолдог

Сүм итгэлийг илэрхийлэх шинэ бэлгэ тэмдэгтэй боллоо. Сүмийн бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бямба гаргийн орой үүний талаар зарлан, ач холбогдлыг нь тайлбарлав.

“[Бэлгэ тэмдэг] нь Өөрт нь ирэх бүгдийг хүлээн авахаар мутраа сунгаж буй амилсан бөгөөд амьд Их Эзэнийг дүрсэлдэг.” “Бид сэргээгдсэн сайн мэдээг амьд бөгөөд амилсан Христтэй хамт тодорхойлоод удаж байгаа болохоор энэхүү бэлгэ тэмдэг олон хүнд дотно санагдах учиртай” хэмээн ерөнхийлөгч Нэлсон хэлжээ.

Шинэ бэлгэ тэмдгийн талаар дэлгэрэнгүй унших

Бошиглогч COVID-19-ээс ангижрахын тулд Христийн амилсны өдрийн өмнөх баасан гараг буюу Сайн баасан гаргийн мацагт нэгдэхийг уриаллаа

Ерөнхийлөгч Нэлсон дэлхий даяарх хүн бүрийг COVID-19-ээс ангижрахын тулд дахин мацаг барин, залбирахыг уриалсан. (Өмнө нь 2020 оны 3-р сарын 29-нд COVID-19-ээс ангижрахын тулд мөн мацаг барьсан.) Энэ удаагийн дэлхий даяарх мацгийг 2020 оны 4-р сарын 10-ны Христийн амилсны өдрийн өмнөх баасан гарагт буюу Сайн баасан гарагт барина.

“Дэлхий даяар эдгэрүүлэхийг гуйн нэгдэцгээе.” “Сайн баасан гараг бол Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү хоёрын биднийг сонсох хамгийн тохиромжтой өдөр байх болно. … Одоогийн өвчний тархалтыг хязгаарлаж, өвчтөнүүдийг эмчилж, асарч буй хүмүүсийг хамгаалж, эдийн засаг хүчирхэгжин, амьдрал хэвэндээ орохын төлөө … залбирч гуйцгаая” хэмээн бошиглогч хэлэв.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд хэрхэн мацаг барьдаг талаар дэлгэрэнгүйг унших

Бямба гаргийн оройн хуралдаанд өсвөр үеийнхэн үг хэллээ

Уламжлал ёсоор зөвхөн ерөнхий эрх мэдэлтнүүд ба ерөнхий албан тушаалтнууд ерөнхий чуулганд үг хэлдэг. Хоёр өсвөр үеийнхэн үг хэлснээрээ энэ бямба гаргийн оройн чуулган онцлог байлаа. Лауди Рүт Каоүк ба Энзо Серж Пэтэло нар өсвөр үеийнхнийг санваар хэрхэн адисалдаг талаарх бодлоо хуваалцав. “Та нар нөхцөл байдал тань ямар байгаагаас үл хамааран санваарын адислалыг үргэлж авч чадна. Та нар гэр бүлийн гишүүд, найз нөхөд, тохинуулагч ах нар, санваарын удирдагчид, та нарыг хэзээ ч орхихгүй Тэнгэрлэг Эцэгээр дамжуулан санваарын адислалуудыг хүлээн авах боломжтой” хэмээн Ютагийн Прово дахь испани хэл дээрх цуглаанд оролцдог Каоүк эгч хэлсэн.

Ютагийн Прово дахь өөр нэгэн цуглаанд оролцдог залуу эрэгтэй Пэтэло “Бидэнд тэнгэр элч шиг тохинуулж, сайн мэдээг тив алгасалгүй тунхаглан, бодгалиудыг Христэд ирэхэд нь туслах боломж өгөгдсөн. Ийм үйлчлэл нь биднийг Иохан Баптист, Моронай, Иосеф Смит, ерөнхийлөгч Нэлсон нартай болон Их Эзэний бусад шаргуу үйлчлэгчидтэй мөр зэрэгцэн хөдөлмөрлөх боломжтой болгодог” гэж хэлсэн.

Ерөнхий чуулганд үг хэлж буй өсвөр үеийнхний бусад жишээнүүдийг энд, энд мөн эндээс үзнэ үү.

Ням гаргийн өглөө

Бошиглогч “Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлын сэргээлт” гэгдэх шинэ дэлхий дахинаа өргөх тунхгийг танилцуулав

Ерөнхийлөгч Нэлсон Иосеф Смитийн анхны үзэгдлийн 200 жилийн ойн дурсгалд зориулж нэгэн тунхгийг танилцуулав. “Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлын сэргээлт: Дэлхий дахинаа өргөх 200 жилийн ойн тунхаг” хэмээх энэхүү баримт бичиг нь Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн итгэлийн гол цөмийг тоймлосон. Тунхгийг бүрэн эхээр нь 12 хэл дээр унших.

Ням гаргийн үдээс хойш

Ерөнхийлөгч Нэлсон 8 шинэ ариун сүмийг зарлав

Ерөнхийлөгч Нэлсон дэлхий даяар найман шинэ ариун сүм баригдах төлөвлөгөөг зарлалаа. Үүний нэг нь Дубайд баригдах бөгөөд Персийн булангийн мужуудад буй хоёр гадсанд харъяалагдаж байгаа мянга мянган гишүүнд болон Ойрхи Дорнод, Африкийн Хойд хэсэг, Зүүн Европ, Азийн Баруун хэсэг дэх дүүргүүдэд харъяалагдаж буй олон олон гишүүнд үйлчлэх болно. Шинээр баригдах ариун сүмүүдийн жагсаалт бүрэн эхээрээ:

  • Аргентиний Бахиа Бланка
  • Флоридагийн Таллахасси
  • Ардчилсан Конго улсын Лубумбаши
  • Пенсильванийн Питтсбург
  • Нигерийн Бенин Сити
  • Ютагийн Сиракюс
  • Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай
  • БНХАУлсын Шанхай

Ариун сүм бүрийн талаар дэлгэрэнгүйг судлах

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.