Мэдээ мэдээлэл

2021 оны Христийн мэндэлсний баярт зориулсан Тэргүүн Зөвлөлийн онцгой цугларалт 

First-Presidency's-Christmas-devotional-2021Download Photo

Тэргүүн Зөвлөл Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд, тэдний гэр бүл, найз нөхдийг 2021 оны 12-р сарын 5-ны ням гарагт зохион байгуулагдах Христийн мэндэлсний баярын онцгой цугларалтад оролцохыг урьж байна.

  • онцгой цугларалтын хөтөлбөрт Христийн мэндэлсний баярт зориулсан Сүмийн удирдагчдын захиас болон Ариун сүмийн талбайн табэрнэклийн найрал дуу, найрал хөгжмийн үзүүлбэр багтсан. Христийн мэндэлсний баярт зориулсан онцгой цугларалтад олон нийт биеэр оролцох боломжгүй бөгөөд үргэлжилж буй цар тахалтай холбоотойгоор цуглааны байруудад цуглаж үзэх эсэх шийдвэрийг орон нутгийн удирдагчид гаргах болно.

Шууд дамжуулалтыг үзэх

Онцгой цугларалтыг 12-р сарын 5-ны ням гарагт АНУ-ын уулын стандарт цагаар 18:00 цагт дараах сувгуудаар шууд дамжуулна. Үүнд:

  • BYUtv

  • Хожмын үеийн гэгээнтнүүдийн суваг (вэбсайт, YouTube, утасны апп, Року)

  • Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг, ахлагч Дэйл Г.Рэнланд, Мишэлл Д.Крэйг эгч нарын фэйсбүүк хуудасны лайв дамжуулалт

Мөн дэлхий даяарх өөр хэд хэдэн суваг, интернэт сайтаар онцгой цугларалтыг дамжуулах болно. Өөрийн бүс дэх орон нутгийн дамжуулах сувгуудын жагсаалтыг үзнэ үү.

Нөхөж үзэх

Онцгой цугларалтын видео, аудиог Gospel Library болон Gospel Media дээр нөхөж үзэх боломжтойгоор хадгална. Видео болон аудиог ихэнх хэл дээр тавихын сацуу англи, испани, португал хэл дээр үгэн бичвэрийн хамт ойролцоогоор долоо хоногийн дотор тавигдана. Эдгээр бичлэгийг нэгжийн болон гэр бүлийн Христийн мэндэлсний баярын тэмдэглэлт үйл ажиллагаа, цугларалтад ашиглаж болно.

Олон нийтийн сүлжээгээр хуваалцах
Twitter болон бусад олон нийтийн сувгаар Христийн мэндэлсний баярын онцгой цугларалтын талаар хэлэлцэхийн тулд #ChristmasDevo тэмдэглэгээг ашиглана уу.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.