Мэдээ мэдээлэл

2021 оны Христийн мэндэлсний баярт зориулсан Тэргүүн Зөвлөлийн захиас 

2021-First-Presidency's-Christmas-MessageDownload Photo

Бид “Амгалан шөнө” дууллыг дуулахдаа, Бетлехемд төрсөн Хүүгийн  амьдрал тэнд эхлээгүйг мөн Калварид төгсөөгүйг мэдэж авдаг. Мөнх бус байдлын өмнөх оршихуйд Эцэг нь Есүсийг Мессиа, Христ, Аврагч, бүх хүн төрөлхтний Гэтэлгэгч байлгахаар урьдчилан томилсон билээ. Есүс биднийг цагаатгахын тулд урьдчилан томилогдсон. Гэмт үйлдлийн маань улмаас тэр хатгагдан, хилэнцийн маань улмаас тэр бяцарсан. Тэр амьдарсан, амьдарч байгаа болон амьдрах хүн бүрийн төлөө үхэшгүй байдлыг бодит болгож, мөнх амьдралыг боломжтой болгохоор ирсэн юм. 

Христийн мэндэлсний баярын энэ ариун нандин цаг үед бидний хайрт Тэнгэрлэг Эцэг ертөнцийг “үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн тул Хүүд итгэдэг хүн бүхэн мөхөхгүй харин мөнх амьтай байх болно” гэдгийг бид гэрчилж байна.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.