Мэдээ мэдээлэл

Ахлагч Күк Казахстаны удирдагчидтай уулзав

Төлөөлөгч Казахстаны шашны эрх чөлөөний талаарх амлалт, шашин хоорондын яриа хэлэлцээнд талархал илэрхийлэв.

© 2022 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Квинтин Л.Күк 2022 оны 5-р сарын 27-нд Нурсултан хотноо Казахстаны засгийн газрын хоёр албан тушаалтантай буюу Казахстаны ерөнхийлөгчийн тамгын газрын орлогч дарга, ерөнхийлөгчийн олон улсын хамтын ажиллагаа хариуцсан тусгай төлөөлөгч Ерзан Казыхан болон Мэдээлэл, нийгмийн хөгжлийн яамны Шашны хэрэг эрхлэх хорооны дарга Нүкэзанов Ерзан Болатханович нартай уулзав.

Ерзан Казыхан “Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүн, ахлагч Квинтин Л.Күк өнөө өглөө Казахстан улсад хүрэлцэн ирсэнд баяртай байна. Казахстанд 3700 гаруй шашны нийгэмлэг энх тайван, эв эеийг эрхэмлэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хожмын үеийн гэгээнтнүүд энд томоохон байр суурь эзэлдэг” гэж твиттэрт бичжээ. https://t.co/joVdt0VqOl" / Twitter

Ахлагч Күк орон нутгийн хожмын үеийн гэгээнтнүүдийн нэрийн өмнөөс Казахстаны шашны эрх чөлөөний талаарх амлалт, шашин хоорондын яриа хэлэлцээнд талархал илэрхийлэв. Казыхан “ахлагч Күкийг хүрэлцэн ирсэнд баяртай байна. Казахстанд 3700 гаруй шашны нийгэмлэг энх тайван, эв эеийг эрхэмлэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд [Сүм] энд томоохон байр суурь эзэлдэг” гэж Твиттэртээ бичжээ.

Казахстаны удирдагчид Сүмийг Нурсултанд 9-р сарын 14-15-нд зохион байгуулагдах Дэлхийн болон уламжлалт шашны удирдагчдын долоодугаар их хуралд оролцохыг дахин урьсан. Сүмийн удирдагчид (ахлагч Пол Б.Пайпер, Жорг Клэбингат, Алекси Самаякин) гурван жилд нэг удаа болдог энэхүү арга хэмжээнд өмнөх жилүүдэд оролцож байсан юм.

Уулзалтын төгсгөлд ахлагч Күк Сүмд болон Казахстанд гэр бүл ямар үнэ цэнтэй байдгийг сануулах үүднээс Казыханд гэр бүлийн баримлыг дурсгал болгон гардуулж, Казыхан ахлагч Күкэд Казахстан улсын тусгаар тогтнолын 30 жилийн ойн дурсгалын медаль гардуулав.

Ахлагч Күк Далын ерөнхийлөгчийн зөвлөлийн ахлагч Карл Б.Күк, Европын Зүүн бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн ахлагч Самаякин нарын хамт оролцжээ.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.