Мэдээ мэдээлэл

Тэргүүн зөвлөл “Аравны нэгийн мэдүүлэг”-ийг зарлав 

Аравны нэгийн мэдүүлэг (Есдүгээр сарын 1-ээс эхэлнэ) нь аравны нэгийн тайлан хэлэлцүүлгийг орлохоор болсон бөгөөд орон нутгийн удирдагчдад гэрээнүүд болон аравны нэгийн тэнгэрлэг зарлигийн талаар ярилцах хангалттай цаг гаргаж өгдөг.

fdf76eb8c49311eb9a05eeeeac1ea3ccf8ba7bbd-(2).pngDownload Photo

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тэргүүн зөвлөл жил бүрийн эцэст хийдэг орон нутгийн удирдагч ба гишүүдийн аравны нэгийн уулзалтад оруулсан өөрчлөлтийг зарлалаа.  

Хожмын үеийн гэгээнтнүүд аравны нэг өргөх Бурханы эртний бөгөөд өнөө цагийн зарлигийг дагаж Сүмд аравны нэгээ (орлогын 10%)  өгдөг (Эхлэл 14:18–20, Леви 27:30–32 мөн Сургаал ба Гэрээ 119:3–4-ийг үзнэ үү).  

53e659920f95ea6038bc3ee567f41930ba60c075.png

Аравны нэгийн тайлан хэлэлцүүлэг нь жил бүрийн эцэст явагддаг ярилцлага байсан. Энэ үеэр орон нутгийн бишоп эсвэл салбарын ерөнхийлөгч хожмын үеийн гэгээнтэн хувь хүн, гэр бүлүүдтэй уулзаж тэдний аравны нэгийн талаар ярилцдаг байсан. Үүнийг одооноос “аравны нэгийн мэдүүлэг” гэж нэрлэхээр боллоо. Энэхүү өөрчлөлт нь аравны нэгийн зарчим ба адислалууд дээр илүү төвлөрүүлэх зорилготой юм. Аравны нэгийн мэдүүлэг нь, ялангуяа хүүхэд, өсвөр үеийнхний хувьд аравны нэгийн талаар суралцах гайхалтай туршлага байх бөгөөд хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд аравны нэгийн талаарх итгэлээ мэдүүлэх боломж байх болно.  

Бишоп, салбарын ерөнхийлөгчид гэр бүл, хувь хүмүүстэй уулзах хангалттай цаг гаргахын тулд Аравны нэгийн мэдүүлгийн ярилцлагуудыг  9-р сарын 1-ээс эхэлж болно.  

“Аравны нэгийн тэнгэрлэг хуулийг ярилцах цагтай байна гэдэг нь ямар гайхалтай адислал билээ” хэмээн Тэргүүлэх бишоп Жэралд Коссэй хэлсэн. “Аравны нэг гэдэг бол хожмын үеийн гэгээнтнүүдийн хаана амьдарч, нийгэмд ямар байр суурь эзэлж, санхүүгийн ямар нөхцөлд байгаагаасаа үл хамааран дагадаг чухал хууль билээ. Энэхүү хуулийг дагаснаар Сүмийн гишүүд сүнслэг болон материаллаг адислалуудыг амьдралдаа хүлээн авч, Сүмийн дэлхий дээрх тэнгэрлэг үйл хэргийг урагшлуулахад тусалдаг.” 

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.