Мэдээ мэдээлэл

Ерөнхийлөгч Нэлсон Вашингтон Ди Си ариун сүмийг дахин онцгойлон адислав

Бошиглогч ариун сүмүүд нь шавь байх, мөнх бус байдал, мөнхийн алдар суугийн бэлэг тэмдэг болохыг хэлэв.

20220813_200403_Nilsson_LES_1095_.jpgDownload Photo

Вашингтон Ди Си дэх Их Эзэний өргөөг 2022 оны 8-р сарын 14-ний ням гарагт албан ёсоор дахин онцгойлон адисаллаа.

Та болон Таны Хүү бидний өргөл болгон өгч буй энэхүү өргөөг ариун оршихуй Тань орших газраа болгон хүлээн авна уу. Бид мөн Танаас [энэхүү өргөөг] дотор нь орсон бүх хүний хувьд хоргодож болох газар нь болгож өгөөч хэмээн хүсэж байна. Ямар ч зорилгоор байсан хөрсөн дээр нь хөлөө тавьсан бүх хүн Таныг оршихуйг мэдэрч, гарч явахдаа тэдний итгэл найдвар нь сэргэж, Танд болон Таны Хүүд ойртох хүсэл нь өсөн нэмэгдсэн байхаар адислаач.

Бошиглогчийн ням гаргийн өглөө өргөсөн онцгойлон адислах залбирал нь 1974 онд Америкийн нийслэлд анх барьж босгосон энэ ариун сүмийн дөрвөн жил үргэлжилсэн засварын ажлыг ийн албан ёсоор өндөрлөлөө (Засварын ажлын мэдээллийг эндээс үзнэ үү.) Онцгойлон адислах ёслол нь ариун сүмийг ариун сүмийн зөвшөөрлийн бичиг авахуйц зохистой хожмын үеийн гэгээнтэн бишрэн шүтэж болох газар болгодог юм.

Бошиглогч Хэзээ хэзээнээс илүү өнөөдөр бид Америкийн Нэгдсэн Улсын сүнслэгээр өдөөгдсөн Үндсэн Хуулиар баталгаажсан шашин шүтэх эрх чөлөөнийхөө төлөө баярлаж байна. Бид Үндсэн хууль байгаад мөн энэ агуу үндэстний өмнөх, одоогийн, ирээдүйн удирдагчдад талархаж байна. Тэднийг зөвийг үйлдэх хүслээр адислаарайгэж залбиралдаа хүсэв.

Тэрээр цааш ньЭнэхүү агуу хотод дэлхийн олон улс орноос ирсэн элчид сайд, дипломатууд байгааг бид мэднэ. Та тэднийг болон бүх хүүхдээ Таныг эрэлхийлж, зарлигуудыг Тань сахих хүслээр адисална уу. Мөн та хүүхдүүдээ дэлхийг бүхэлд нь гэрэлтүүлдэг сүнслэг гэрэл, зөв шударгын гэрэлт цамхаг байхаар адислаарайгэв.

Онцгойлон адислах залбирлынхаа өмнө хэлсэн үгэндээ ерөнхийлөгч Нэлсон хожмын үеийн гэгээнтнүүдэд хандаж “ариун сүм болон ариун сүмийн гэрээнүүд нь Бурханд болон Түүний гэрээний хүмүүсийн хувьд үеийн үед чухал байсаар ирсэн. Адам, Ева, Абрахам, Сара, Лихай, Сариа (Мормон Номын)-гийн талаар бодоод үз. Тэд бүгд өнөөгийн бидний адил гэрээнд орж байсан” хэмээн заасан.

Вашингтон Ди Си ариун сүмийг дахин онцгойлон адислах ёслолын талаарх нийтлэлийг бүтнээр нь харах бол дараах холбоос дээр дарна уу.

https://newsroom.churchofjesuschrist.org/article/president-nelson-rededicates-washington-dc-temple.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.