Азийн хойд бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлөөс Америкийн болон Сүмийн 200 орчим жилийн түүхэн чухал үйл явдлууд, Азийн хойд бүс нутгийн түүхэн зургууд болон Аврагчийн амьдралыг харуулсан үйл явдлуудыг дурсах 2025 оны цаглавар гаргаж байгаагаа зарлав. Энэхүү онцгой цаглавар нь Есүс Христээс ирдэг адислалууд болон олон жилийн турш үргэлжилсэн итгэлийн баялаг өвийг мэдрэх боломжийг гишүүдэд олгоно.
Цаглаврын сар бүрийн хуудаст сүмийн түүхэн дэх чухал үйл явдлууд, Азийн хойд бүс нутгийн өсөлт хөгжлийн үе болон Аврагчийн маань төрөлт, амьдрал, амилалтыг гайхалтайгаар дүрсэлсэн зургууд урам өгөх тайлбарын хамт орсон. 1820 онд болсон Иосеф Смитийн анхны үзэгдлээс авхуулаад Есүс Христийн төрөлтийг хүртэл багтаасан хожмын үеийн гэгээнтнүүдийн туулсан замыг өргөн хүрээтэйгээр толилуулсан болно.
“Энэхүү цаглавар нь зөвхөн цаг хугацааг тэмдэглэх нэг арга биш. Харин бидний өмнө амьдарч байсан хүмүүсийн итгэл, золиослол, үнэнч байдлын өдөр тутмын сануулга юм. Энэ нь Есүс Христийн сайн мэдээний сэргээлтийн ‘ер бусын үйл мөн гайхамшгийн’ талаарх ойлголтоо гүнзгийрүүлэхийн зэрэгцээ амьдралынхаа өдөр нэг тус бүр Их Эзэний мутрыг эрэлхийлэхэд гишүүдийг сүнслэгээр өдөөх болтугай хэмээн бид найдаж байна" гэж Азийн хойд бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх ахлагч Эсплин хэллээ.
Онцлох зүйлсэд:
- 1 дүгээр сар: Иосеф Смитийн анхны үзэгдэл
- 4 дүгээр сар: Аврагчийн амилалт
- 8 дугаар сар: Хойд Ази дахь номлогч нар
- 11 дүгээр сар: Хойд Ази дахь ариун сүмүүд байна.
Цаглавар нь өдөр тутмын хэрэглээнээс гадна Есүс Христийн удирдлага дор хийгдсэн сүмийн өсөлтийг эргэцүүлж, тунгаан бодох боломжийг олгоно.
Солонгосын Харилцаа холбооны захирал Соожун Ён тайлбарлахдаа: "Бид энэ цаглаврыг уран сайхан төдийгүй мэдээлэл сайтай байхаар гаргасан. Гэр бүлүүд үүнийг сэргээгдсэн сайн мэдээний өвийн маань талаар ярилцахад хөтлөх гишгүүр мөн өдөр бүр Христ рүү эргэн ирэхийг бидэнд сануулах сануулга болгон ашиглана гэдэгт бид найдаж байна. Мөн судруудыг гэр оронд төвлөрч, сүмээс дэмжсэн байдлаар судлахад биднийг чиглүүлэх "Ирээд, Намайг дага" гарын авлагын долоо хоног бүрийн хичээлийг сар бүрийн доод хэсэгт оруулж өгсөн" гэжээ.
Энэхүү цаглавар нь гишүүдэд шашныхаа өв болон ирээдүйд итгэх итгэлд чиглүүлж буй мөнхийн зарчмуудын талаар тухай бүр эргэцүүлэн бодох боломжийг олгодог.
2025 оны Бүсийн цаглаврыг 11-р сарын сүүлээс 12-р сарын дунд үе хүртэл нэгж тус бүрд хүргэж, нэгжийн цуглаанаар айл өрхүүдэд тараах болно.