Мэдээ мэдээлэл

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны 5 жилийн бошиглолын тохинууллыг эргэн харахуй 

2018 оны 1-р сарын 14-нд онцгойлон адислагдсан, Есүс Христийн Сүмийн 17 дахь бошиглогч, ерөнхийлөгчийн удирдлага, илчлэлт болон урилгууд

Nelson-Doc-1.jpeg

Тав орчим жилийн өмнө ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн 17 дахь ерөнхийлөгчийн хувиар олон нийтэд хандан анх удаа үг хэлэхдээ бусдын анхаарлыг даруухнаар өөртөө бус Есүс Христ рүү хандуулж, ирээдүйг бошиглогч хүний нүдээр харсан юм. 

“Их Эзэн Өөрийн бошиглогчдыг ямагт зааварлаж, сүнсээр чиглүүлж ирсэн бөгөөд тэгсээр ч байх болно. Их Эзэн залуур дээр байна! Түүний ариун нэрийг дэлхийд гэрчлэхээр томилогдсон бид Түүний тааллыг мэдэж, дагахаар үргэлжлүүлэн хичээх болно” хэмээн тэр тунхагласан. 

“Бидний хүн нэг бүрийн хүсэн хүлээж буй төгсгөл бол Их Эзэний өргөөнд хүч чадлаар хишиг хүртэж, гэр бүлээрээ лацдан холбуулж, ариун сүмд хийсэн гэрээнүүддээ итгэлтэй байснаар Бурханы хамгийн агуу бэлэг болох мөнх амьдралыг хүлээн авах шаардлагыг хангах явдал юм.” 

Ерөнхийлөгч Нэлсоныг Сүмд харьяалагддаг, мөн харьяалагддаггүй дэлхийн олон сая хүн ажиглаж байдаг тул тэр Их Эзэнд, Сүмийн ах нарт болон хожмын үеийн гэгээнтнүүдийн залбиралд талархаж явдаг. Түүний даруу дуу хоолой удирдах арга барилд нь гүн гүнзгий шингэсэн байдаг. 

“Их Эзэн Өөрийн Сүмийг хэрхэн авч явдаг гайхамшигт арга барил”-ын талаар бодож үзэхэд урьдаг. Мөн ерөнхийлөгч Нэлсон олонд танигдсан, мэдлэг боловсролтой хүмүүсийг эш татахын оронд “зоригтой байж, айхгүй байх”-ын төлөө залбирсан 4 настай хүүгийн тухай ярьдаг. Мөн тэрээр Сүмийн гишүүдийн анхаарлыг хувийн төлөвлөгөө, аливаа байр суурин дээр хандуулахын оронд тэднийг зүгээр л гэрээний зам дээрээ үлдэх эсвэл эргэн ирэхийг урьдаг.   

“Та нар Аврагчийг дагах гэрээ байгуулж, уг гэрээгээ сахиснаар ямар ч эрэгтэй, эмэгтэй хүн, мөн хүүхэд бүр хүртэх боломжтой сүнслэг адислал, давуу эрхийн үүд хаалгыг нээх болно.” 

Бэлтгэл 

2018 оны 1-р сарын 14-нд Ерөнхийлөгч Нэлсон Арван хоёр төлөөлөгчийн чуулгад 34 дэх жилдээ үйлчилж байхдаа буюу 93 насандаа Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн 17 дахь ерөнхийлөгчөөр онцгойлон адислагдсан. Тэрээр шинэ албан тушаалдаа насан туршдаа бэлтгэгдсэн байв. Дэлхийн алдартай мэс засалч, хөгжмийн төгс сонсголтой нэгэн ба чуулгын хурал уулзалтуудад бадралт баг бишгүүр хөгжим тоглодог байсан ерөнхийлөгч Нэлсон 133 орноор зочилсны 31 нь тухайн улсыг онцгойлон адислахад оролцох байсан бөгөөд энэ нь Зүүн Европт болон Хятадад Сүм нэвтрэх үүд хаалгыг нээсэн юм. Тэр Сүмийн удирдах газарт Сүмийн хамгийн том гурван хороонд тус бүрд нь, тухайлбал Номлолын гүйцэтгэх зөвлөл, Ариун сүм, гэр бүлийн түүхийн гүйцэтгэх зөвлөл, Санваар ба гэр бүлийн гүйцэтгэх зөвлөлд тус тус даргаар үйлчилж байв.      

“Их Эзэн түүнийг тэнцэхүйц болгож, адисалж, энэ цаг үед зориулж хүчирхэгжүүлж байгааг би хардаг. Тэр Их Эзэнтэй ажиллахын тулд гайхалтай бэлтгэлтэй байсан бөгөөд  Их Эзэн түүнийг адисалж мөн бидний дэмждэг Их Эзэний бошиглогч болгохоор урласныг би харсан” хэмээн Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд Church News-т өгсөн ярилцлагадаа хэлсэн.

‘Илчлэлт хүлээн авахуй’  

Дэлхий даяарх 17 сая орчим хожмын үеийн гэгээнтний удирдагч болох ерөнхийлөгч Нэлсон 35 улс үндэстнээр аялж, Сүмийн бүтцийг өөрчилж, шинэ арга барил нэвтрүүлэн, цар тахлын турш Сүмийг удирдаж, түүхэнд байгаагүй урилгуудыг өгч, ойлголцлын үндэс суурийг тавьсан юм. 

   

Түүний хурдацтай тохинуулал Сүмд харьяалагддаггүй зарим хүнийг гайхшируулсан нь дамжиггүй. 2018 оны 1-р сарын 3-нд Wall Street Journal ерөнхийлөгч Томас С.Монсон нас барсныг мэдэгдэж, “Дараагийн ерөнхийлөгч Сүмийн замналыг өөрчлөхгүй л болов уу” хэмээн нийтлэл гаргасан байв.  

Энэ нийтлэл нь бодит байдлаас үнэхээр зөрсөн юм. 

Сүмийн удирдагчийн алба хашиж байх хугацаандаа ерөнхийлөгч олон зуун мянган хожмын үеийн гэгээнтэнд ихэнхдээ өөрсдийнх нь хэлээр хандан ярьж,  хаад, ерөнхийлөгчид, ерөнхий сайд нарыг уриалж ирсэн. Тэрээр гэмт хэргийн хохирогчдыг болон гашуудаж буй хүмүүсийг тайтгаруулж, хүүхдүүдийг өөртөө дуудаж, дэлхийг хамарсан цар тахлын үеэр Сүмийг удирдаж, ӨАХХҮХ-ны дээд удирдагчидтай хамтарч ажилласан. 

Nelson-Paraguay
Nelson-Paraguay
2022 оны 10-р сарын 22-ны даваа гарагт Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Парагвайн Асансьон хотод болсон онцгой цугларалтын дараа хүүхдүүдийг тэвэрч байгаа нь. Зургийг Жэффри Д.Аллрэд. Church News-ийн зөвшөөрлөөр нийтлэв. Copyright 2023 Deseret News Publishing Company. Copyright 2020 Deseret News Publishing Company.
Download Photo

                                                               

  
Тэрээр Сүмийн зөвлөлийн тогтолцоогоор дамжуулан, Тэргүүн зөвлөл, Арван хоёр төлөөлөгчийн чуулгын бүрэн дэмжлэгтэйгээр Сүмд бодлогын маш олон өөрчлөлт оруулсан.  

Түүний удирдлага дор хожмын үеийн гэгээнтэн удирдагчид гэрийн болон айлчлагч багшлалтыг тохинууллаар сольж, Ням гаргийн цуглааны хуваарийг гэр оронд төвлөрсөн, Сүмээс дэмжсэн сайн мэдээг судлах цаг болгон өөрчилсөн ба гишүүдэд Сүмийн бүтэн, зөв нэрийг хэрэглэхийг уриалсан. Тэрээр Сүмийн бодлогыг өөрчлөхдөө лесби, гей, бисексуал, трансжендер эцэг эхтэй хүүхдүүдэд нялх байхдаа адислал авч, баптисм хүртэх боломжийг бүрдүүлсэн. Иргэний гэрлэлтээ батлуулсан хосууд ариун сүмд лацдан холбогдохоосоо өмнө нэг жил хүлээх шаардлагатай байсан журмыг цуцалсан. “Аравны нэгийн тайлан хэлэлцүүлэг”-ийг “Аравны нэгийн мэдүүлэг” болгон өөрчилсөн. Эмэгтэйчүүдийг ариун сүмийн лацдан холболтын гэрчээр үйлчлэх мөн эмэгтэйчүүд, өсвөр үеийнхэн болон хүүхдүүдийг баптисмын ёслолд гэрчээр үйлчлэх журмыг баталсан

2018 оны 4-р сард Сүмийн Ерөнхий чуулган дээр ерөнхийлөгч Нэлсон“Намайг Сүмийн ерөнхийлөгчийн шинэ дуудлагаа хүлээн авснаас хойш Сүнс миний оюун бодолд удаа дараа ойлгуулж байгаа зүйлсийн нэг бол Их Эзэн Өөрийн бодол, хүслийг илчлэхдээ хэзээд бэлэн байдаг тухай юм” хэмээн хэлсэн. 

КОВИД-19  

 
Эхлээд зүрхний анхдагч мэс засалч, дараа нь дэлхийг хамарсан шашны удирдагчийн хувьд ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон тохинууллаа бие махбодын болон сүнслэг байдлын хуулийг ойлгож, дагах үлгэр жишээ болгосон. 2020 онд ерөнхийлөгч Нэлсон КОВИД-19 цар тахалд шинжлэх ухаанч мөн итгэгч хүний талаас зэрэг хандаж байв.  

Коронавирус дэлхий даяар тархаж эхлэхэд Сүмийн удирдагчид дэлхийн иргэний хувиар хариуцлагатай хандаж, нэн даруй арга хэмжээ авч, Сүмийн цуглаануудыг цуцлан, 168 онцгойлон адислагдсан ариун сүмийг хааж, номлогчдыг эх нутаг руу нь буцааж байв.

2021-April-Conference-1.png
2021-April-Conference-1.png
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон 2021 оны 4-р сарын 4-нд болсон Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн 191 дэх жил тутмын Ерөнхий чуулганы ням гаргийн үдээс хойших хуралдааны өмнө Солт Лэйк Сити дэх Чуулганы төвийн театрт Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүдтэй мэндчилж байгаа нь.  2021 by Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан. © 2021 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Онцгой, хүнд нөхцөл байдалд ч Сүмийн удирдагчид ажлаа үргэлжлүүлсээр байсан гэж ерөнхийлөгч М.Рассэлл Баллард Church News дээр өгсөн ярилцлагадаа дурдсан. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч тэрээр “Ажил үргэлжилсээр байна. Энэ цаг үед зориулан Их Эзэн биднийг техник технологиор хангасан” хэмээн хэлэв.  

Цар тахлаар Сүмийн удирдагчид ирээдүйг итгэл дүүрэн харж байсан нь ерөнхийлөгч Нэлсоны манлайллыг харуулж байв.     

Мянга мянган залуу хожмын үеийн гэгээнтэн номлолын дуудлагаа хүлээн авсан бөгөөд бүгд номлогчийг бэлтгэх алсын зайн төвөөс номлогчийн сургалтыг гэртээ авч, олон номлогч дуудагдсанаасаа өөр газар түр хугацаагаар томилогдож байв. Сүм орон нутгийн нөхцөл байдал, засгийн газрын тавьсан хязгаарлалтаас шалтгаалан ариун сүмүүдийг хянуур, үе шаттайгаар дахин нээж байлаа. 2020 онд удирдагчид мөн 21 шинэ ариун сүмийн шав тавив.  

Сүмийн удирдагчид Иосеф Смитийн анхны үзэгдлийн хоёр зуун жилийн ойг өргөн хүрээнд бус харин дэлхий даяарх хожмын үеийн гэгээнтнүүдэд Их Эзэний дуу хоолойг илүү сайн, илүү тогтмол сонсож сурахад урилга өгч тэмдэглэв. Хожмын үеийн гэгээнтнүүдийн хүмүүнлэгийн байгууллага Ковид-19 цар тахалд зориулж 150 гаруй оронд тусламж үзүүлсэн нь Сүмийн өнөө үеийн түүхэнд хамгийн томд тооцогдож байна.     

    

2020 оны 5-р сард Church News-т өгсөн ярилцлагадаа ерөнхийлөгч Нэлсон “Ямар ч хэцүү зүйлд сайн тал бий” хэмээн хэлсэн. 

“Сүмийн зорилго бол хөшигний хоёр талд байгаа Бурханы хүүхдүүдэд Түүний адислалуудыг авчрах явдал юм” хэмээн тэр мөн хэлсэн. 

2020 оны 3-р сард цар тахал ихэссэнээс хойш, ерөнхийлөгч Нэлсон Ютагаас 2022 оны 8-р сард анх удаа гарч аялав.  

Шинэчлэн засварласан Вашингтон Д.С ариун сүмийг онцгойлон адисалсны дараа өгсөн ярилцлагадаа тэрээр “Хүмүүстэй дахин хамт байх болсон нь үнэхээр гайхалтай байна. Үнэндээ би тэднийг хэзээ ч орхиж байгаагүй” хэмээн ихэд онцлон хэлсэн.   

Цар тахлын сайн тал нь онгоцонд суулгүйгээр хожмын үеийн гэгээнтнүүдтэй хамт байж сурсан явдал юм хэмээн тэр хэлэв. Жишээлбэл: Ариун сүмийг дахин онцгойлон адислахаас хэдэн сарын өмнө ерөнхийлөгч Нэлсон технологийн тусламжтайгаар Венесуэл, Европ болон Калифорни, Канад болон Оклахома дахь хожмын үеийн гэгээнтнүүдэд үг хэлсэн. Тэр бас дэлхий даяарх залуучуудад үг хэлсэн юм

‘Бүх зүйл боломжтой’ 

2019 оны 3-р сард Италийн Ром хотод болсон түүхэн ярилцлагын үеэр ерөнхийлөгч Нэлсон Италийн Ромын ариун сүмийн онцгойлон адислалыг, “Сүмийн түүхэн дэх чухал үе тохиож байна. Бүх зүйл хурдтай өрнөж байна. Сүмийг урьд өмнө байгаагүй, зүйрлэшгүй ирээдүй хүлээж байна. Бид одоо ирээдүйгээ бүтээж байна” хэмээн нэмж хэлэв.  

Вэнди Нэлсон эгч 2019 оны 8-р сарын 30-нд Бразилын Брасилиад өгсөн хэвлэлийн ярилцлагадаа нөхөр маань нас ахихын хэрээр “ирээдүйдээ улам итгэлтэй болж байна. Тэр хийж байгаа бүхэндээ байнга яарч байгаа, тийм ээ, яарах хэрэгтэй” гэжээ. 

Ерөнхийлөгч Нэлсон ярилцлага дээрээ өнгөрсөн рүүгээ байнга өнгийгөөд байдаггүй гээд цааш нь “Сэтгэл хөдлөм зүйлс тохиох гэж байна. Учир нь ажил  хурдацтайгаар урагшилж байна” хэмээн тайлбарлав.  

2020 оны 11-р сард дэлхий нийт цар тахалд нэрвэгдэх үед ерөнхийлөгч Нэлсон “бидний төрөлх зөн совингийн эсрэг байдаг, дэлхийг зовоодог бүх асуудал”-ыг эмчилдэг гайхмаар арга болох талархлыг санал болгосон.

President Russell M. Nelson
President Russell M. Nelson
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Иерусалимд. 2018 by Intellectual Reserve, Inc. All rights reserved. 2018 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Их Эзэний хүүхдүүдэд зориулсан ариун сүмийн адислалууд

2021 оны 10-р сарын Ерөнхий чуулган дээр ерөнхийлөгч Нэлсон одоо шинэчлэн засварлагдаж буй Солт Лэйкийн түүхэн ариун сүмийн суурийн урд бичсэн видеог хуваалцсан юм. 

Тэрээр “Бид хувийн сүнслэг сууриа хүчирхэгжүүлэхийн тулд онцгой арга хэмжээг— магадгүй өмнө нь хэзээ ч авч байгаагүй арга хэмжээг авах цаг болсон. Өмнө нь байгаагүй цаг үе өмнө нь авч байгаагүй арга хэмжээг шаарддаг.”  

Хувь хүний сүнслэг суурь Есүс Христ дээр баттай суурилсан үед түүнд айх шаардлага байхгүй. “Та нар ариун сүмд хийсэн гэрээндээ үнэнч байгаа цагт Түүний хүчээр хүчирхэгжих болно” гэж хэлсэн.  

Ерөнхийлөгч Нэлсон Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн удирдагчийн хувьд 118 ариун сүмийг шинээр зарласан ба ингэснээр зарлагдсан, онцгойлон адислагдсан болон баригдаж буй ариун сүмийн тоо 300-д хүрэв. 

2022 оны 10-р сарын Ерөнхий чуулган дээр тэр “Ариун сүмд очиход цаг хугацааны асуудалтай тулгардаг томоохон хотуудыг сонгон, нэмж ариун сүм барихаар төлөвлөж байгааг зарласан бөгөөд үүнд Мехико хот, Мехико бүсийн дөрвөн шинэ ариун сүм багтаж байна.   

“Их Эзэний бидний төлөө хийж буй бүхнээс хараагаа салгахгүй байцгаая. Тэрбээр ариун сүмүүдээ улам хүртээмжтэй болгож байна. Тэрээр ариун сүм барих бидний үйл явцыг улам хурдасгаж байна. Тэр Израилыг цуглуулахад туслах чадварыг маань улам нэмэгдүүлж байна. Тэр мөн бидний хүн нэг бүрийн сүнслэгээр цэвэрших үйл явцыг улам хялбарчилж байна.  

Ариун сүмд илүү их цагийг өнгөрүүлэх нь юу юунаас илүүтэй амьдралыг тань адислах болно гэдгийг би амлаж байна” хэмээн тэр хэлсэн. 

Энэ бол таван жилийн өмнө түүхэн албаа эхэлснээсээ хойш өгсөн түүний захиас юм. 

“Бид бүхний дэлхийд өгч буй захиас энгийн бөгөөд чин сэтгэлийнх билээ. Бидний захиас бол хөшигний хоёр талд байгаа Бурханы бүх хүүхдийг Аврагчдаа ирж, ариун сүмийн адислалыг хүлээн авч, үүрдийн аз жаргалыг мэдэрч, мөнх амьдралыг хүлээн авах эрхтэй болоход урих явдал юм” хэмээн тэр хэлсэн. 

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.