Мэдээ мэдээлэл

2022 онд Азийн хойд бүс Аврагчийн хайраар дэлхийг гэрэлтүүлэв  

2022 оны 11-р сарын сүүлээс эхлэн Микронезын арлуудаас  Монголын уудам тал хүртэлх хожмын үеийн гэгээнтнүүд “Дэлхийг гэрэлтүүлцгээе” аянд баяртайяа оролцон; хайр, сайхан сэтгэлийн энгийн үйлдлээр Есүс Христийг хайрлах хайраа бусдад түгээлээ. Христийн мэндэлсний баяраар Азийн Хойд бүсийг гэрэлтүүлэхэд тусалсан үйл ажиллагаануудаас түүвэрлэн харуулъя.  

12-р сарын 1–25 

Номлогчдын бүтээсэн “Дэлхийг гэрэлтүүлцгээе” богино видеонууд – Азийн Хойд бүсийн номлол бүрийн номлогчид онлайнаар нэгдэж, “Дэлхийг гэрэлтүүлцгээе” сэдэвт богино хэмжээний цуврал видеонууд бүтээлээ. Дараа нь эдгээр видеог Сүмийн фэйсбүк болон инстаграм хуудсанд нийтэлжээ. Нийт 22 видеог илгээж, нийтэлсэн байна.  

Эндээс гурван жишээг үзнэ үү. 

.

 Гуам/Микронез 

12-р сарын 13 – Гуам дэлхийг хайраар гэрэлтүүлэв – Барригада гадас Есүс Христийн төрөлтийг дурсах үйл ажиллагаанд оролцож байгаа нь  

Guam-nativity.jpg
Guam-nativity.jpg
Гуамын Барригада гадас Аврагчийн төрснийг тэмдэглэхдээ Христийн мэндэлсэн өдрийг харуулсан үзмэрүүдээр дэлхийг гэрэлтүүлэв © 2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Guam-Light-the-World-Sign.jpg
Guam-Light-the-World-Sign.jpg
Микронезын их дэлгүүрийн дэргэдэх “Дэлхийг гэрэлтүүлцгээе!” самбар © 2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм 12-р сарын эхээр “Дэлхийг хайраар гэрэлтүүлцгээе” аянаа эхлүүлэв. Бишоп Род Босс, түүний эхнэр Лори, Мосе ах гурав Барригада гадасны байранд Христийн мэндэлсэн өдрийг харуулсан үзмэрүүд тавьж, гэрэл тусган, “Дэлхийг гэрэлтүүлцгээе” самбар байрлуулав. Христийн мэндэлсэн үйл явдлыг харуулсан үзмэрүүдийн зэрэгцээ “Дэлхийг хайраар гэрэлтүүлцгээе” хэмээх улаан, цагаан өнгө хосолсон, Гуамын дижитал сурталчилгааны самбарууд Аврагчийн төрөлтийг болон бид сайхан сэтгэлтэй байж, Христтэй адил үйлчилж чадна гэдгийг сануулж байлаа. 

12-р сарын 26 – Дээрээс ирэх хайр – 2022 – “Христийн мэндэлсний баяраар шүхрээр бэлэг хүргэх үйл ажиллагаа зохион байгуулж, Андэрсэны агаарын хүчний баазынхан Христийн мэндэлсний баярын уур амьсгалыг Номхон далайн орнууд руу түгээв. 

4-missionaries-w-boxes-(1).jpg
4-missionaries-w-boxes-(1).jpg
Ахлагч Фитч болон Сингх эгч (Фижи), Кэршоу эгч, Бланко эгч (Филиппин) нар Христийн мэндэлсний баяраар шүхрээр хүргэх бэлгийн хайрцгуудыг бэлтгэхэд туслав. © 2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo
Missionaries-decorate-boxes.jpg
Missionaries-decorate-boxes.jpg
Албрэч эгч (зогсож байгаа) болон бусад номлогч “Дэлхийг гэрэлтүүлцгээе” аянд хувь нэмрээ оруулав. © 2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo
guam-para.jpg
guam-para.jpg
Микронезын арлын оршин суугчдад Христийн мэндэлсний баярын бэлгийн хайрцгуудыг шүхрээр буулгаж байгаa нь. © 2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Энэ нь Сүмийн зүгээс Микронезын алслагдсан арлуудын оршин суугчдыг гэрэлтүүлэх гайхалтай боломж байсан юм. Гуамын Барригада гадасны гишүүд Гуамын цуглааны байруудад байрлуулсан бэлэг цуглуулах хайрцгийг ашиглан, тоглоом болон бусад эд зүйл хандивлах замаар энэ бэлэг хүргэх үйл ажиллагаанд хувь нэмрээ орууллаа. Номлогчид болон гишүүд хамтран ажилласнаар, Микронезын хамгийн алслагдсан арлуудад шүхрээр хүргэсэн 209 боодлын 5-ыг нь өөрсдөө худалдан авч дүүргэсэн байна.   

Япон  

Окинавагийн Цэргийн дүүргийн Христийн мэндэлсэн өдрийг харуулсан үзүүлбэр 

Окинавагийн Цэргийн дүүрэг болон Окинава гадас нь Христийн мэндэлсэн өдрийг харуулсан үзүүлбэр бэлтгэж үзүүлэв. Тэд гурав дахь жилдээ ийн үзүүлж байгаа бөгөөд нийт 1400 гаруй зочин оролцсон байна.  

Okinawa-Nativity.png
Okinawa-Nativity.png
Христийн төрснийг харуулсан амьд үзүүлбэрээр дэлхийг гэрэлтүүлсэн нь © 2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo
Okinawa-tree-and-dining2.png
Okinawa-tree-and-dining2.png
Окинава дахь Христийн мэндэлсэн өдөрт зориулсан үйл ажиллагаа. Христийн мэндэлсний баярын мод болон чимэглэлүүд. © 2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Окинава гадас Окинавагийн радиогоор Христийн мэндэлсний баярын жинхэнэ уур амьсгалыг сурталчлав

Japan-Poster.jpg
Japan-Poster.jpg
радио нэвтрүүлгээр сурталчилсан сурталчилгааны© 2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo
2021-Charity-location.jpegDownload Photo

2022 оны 10-р сараас хойш Окинава гадас гэр бүлийн түүх, бие даах чадвар хөгжүүлэх захиас болон БЯИС-д боловсрол эзэмших боломж гэх мэт Сүмийн хөтөлбөрүүдээ Окинавагийн радиогийн “Connect with you” хэмээх орон нутгийн олны сайн мэдэх нэвтрүүлгээр хүргэдэг болжээ. 12-р сард “Дэлхийг гэрэлтүүлцгээе” аяны хүрээнд Сүмийн зүгээс уг нэвтрүүлгээр Христийн мэндэлсний баярын жинхэнэ утга агуулгыг онцлон хүргэсэн байна. Гадасны зүгээс уг радио нэвтрүүлгийг сурталчлан, QR код бүхий сурталчилгааны хуудаснууд гаргасан ба энэ нь хүмүүсийг дан ганц радио станцын олон нийтийн мэдээллийн аккаунттай холбоод зогсохгүй Сүмийн “Дэлхийг гэрэлтүүлцгээе” хуудас болон Сүмийн олон нийтийн мэдээллийн аккаунттай холбосон юм. Түүнчлэн уг гадас Окинавагийн радиогийн хүмүүнлэгийн үйл ажиллагаанд нэгдсэнээр тухайн радиог сонсдог олон хүн Окинава тойргийн байранд хүмүүнлэгийн хөтөлбөрт хандив өргөхөөр ирсэн байна.    

Өмнөд Солонгос 

Сөүл Баруун гадасны Христийн мэндэлсний баярын гэрэлт үзмэр –  

Сөүл Баруун гадасны гишүүд Христийн мэндэлсэн өдрийг харуулсан гайхалтай гэрэлт үзмэрүүдийг гурван цуглааны байранд тавив. Эдгээр өнгөлөг, тод үзмэрүүдээр Христийн мэндэлсний баярын гол сэдэв болох Аврагчийн төрөлтийг магтан дуулсан ба үүгээр хожмын үеийн гэгээнтнүүд орон нутагтаа Есүс Христэд итгэх итгэлээ гэрчиллээ. Энэ үйл ажиллагаа нь Сөүл Баруун гадаснаас жил бүр зохион байгуулдаг үйл ажиллагаа болжээ. 

12-р сарын 10, 11-нд Сөүлийн англи хэлээр явагддаг салбарт орон гэргүй хүмүүст зориулсан үйлчлэлийн төсөл хэрэгжив

12-р сарын 10-ны бямба гаргийн өглөө Сөүлийн англи хэлээр явагддаг салбарын бүх насны гишүүд Yeongdeungpo байранд цугларч, хандивт цугларсан эд зүйлсийг улаан өнгийн бэлгийн уутанд савлав. Уут бүрд оймс, ороолт, бээлий, хөнжил болон гар дулаацуулагч хийжээ

Saturday-setup.jpg
Saturday-setup.jpg
өглөө Сөүлийн англи хэлээр явагддаг салбарын бүх насны гишүүд Yeongdeungpo байранд цугларч, хандивт © 2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Ням гаргийн орой тойргийн гишүүд Сөүл дэх PLUR хүмүүнлэгийн бүлгэмийн гишүүдтэй товлосон газартаа уулзав. PLUR-ийн удирдагч Дэвид Чо явган хүний гарцын доогуурх хонгилоор хүмүүсийг дагуулж явсан ба PLUR-ын сайн дурынхан хоол хүнс; Сөүлийн англи хэлээр явагддаг салбарын гишүүд, гэр бүлийнхэнтэйгээ хамт хувцас хийсэн багцуудаа тараасан байна.

Gift-bags-for-the-homeless.jpg
Gift-bags-for-the-homeless.jpg
Сөүлийн орон гэргүй хүмүүст зориулсан дулаан хувцас болон хөнжлийн багцууд© 2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Lamb-and-others.jpg
Lamb-and-others.jpg
Сөүлийн англи хэлээр явагддаг салбарын Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Жэннис Ламб (зүүн гар талд), нарийн бичиг Парк Ки Хи (баруун гар талд) хоёр эрэгтэйд дулаан хөнжил, хувцас өгч баярлуулав.© 2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo
© 2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.

Монгол

Гадасны нэгдсэн найрал дуу

Улаанбаатар Баруун болон Зүүн гадас 12-р сард хотын төвийн Шангри-Ла зэрэг томоохон газруудад найрал дууны тоглолт зохион байгуулав. Тоглолтууд олны анхаарлыг татаж, бизнесийн байгууллагууд Сүмийн үйлчлэлийн төвтэй холбогдон, өөрсдийн байгууллагууд дээр ирж тоглож өгөхийг хүсэж байлаа.  

Mongolian-choir-members.jpg
Mongolian-choir-members.jpg
Улаанбаатар Баруун болон Зүүн гадас 12-р сард хотын төвийн Шангри-Ла зэрэг томоохон газруудад найрал дууны тоглолт зохион байгуулав. Тоглолтууд олны анхаарлыг татаж, бизнесийн байгууллагууд Сүмийн үйлчлэлийн төвтэй холбогдон, өөрсдийн байгууллагууд дээр ирж тоглож өгөхийг хүсэж байлаа. © 2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo
Mongolian-choir-performing.jpg
Mongolian-choir-performing.jpg
Улаанбаатар хотын төвд найрал дуучид Христийн мэндэлсний баярын дуу хөгжмөөр дамжуулан дэлхийг гэрэлтүүлсэн нь© 2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo
Sisters-Choir.jpg
Sisters-Choir.jpg
Улаанбаатар хотын төвд найрал дуучид Христийн мэндэлсний баярын дуу хөгжмөөр дамжуулан дэлхийг гэрэлтүүлсэн нь© 2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

“Дэлхийг гэрэлтүүлцгээе” цахим мега дэлгэц

12-р сард Христийн мэндэлсний баярыг тохиолдуулан Улаанбаатар хотод “Дэлхийг гэрэлтүүлцгээе” цахим самбаруудыг ажиллууллаа. Бүсийн Бүтээлийн алба, Сүмийн Монгол дахь Харилцаа холбоо хариуцсан алба “Дэлхийг гэрэлтүүлцгээе” мега дэлгэцийг сүүлийн хэдэн жил хотын төв хэсгээр ажиллуулж, явган хүмүүст болон автомашины жолооч нарт Сүмийн захиасыг хүргэж, Сүмийн нэрийг үр дүнтэй сурталчлав.   

mega-screens-mongolia1.png
mega-screens-mongolia1.png
Улаанбаатар дахь “Дэлхийг гэрэлтүүлцгээе” мега дэлгэц © 2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo
Mega-screens-mogolia-tall.png
Mega-screens-mogolia-tall.png
Улаанбаатар дахь “Дэлхийг гэрэлтүүлцгээе” мега дэлгэц © 2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo
mega-screens-mongolia3.png
mega-screens-mongolia3.png
Улаанбаатар дахь “Дэлхийг гэрэлтүүлцгээе” мега дэлгэц © 2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.