Мэдээ мэдээлэл

RootsTech Connect-ын нэмэлт гол илтгэгчдийг зарлалаа

2-р сард Гэр бүлийн түүхийн виртуал үйл ажиллагаа болно

2021 оны 2-р сарын 25-27-ны өдрүүдэд болох Гэр бүлийн түүхийн виртуал үйл ажиллагаа RootsTech Connect-д оролцох нэмэлт гол илтгэгчдийг зарлалаа.  

FamilySearch-өөс зохион байгуулж буй RootsTech Connect-ийг анх удаа бүхэлд нь онлайнаар, 100 хувь үнэ төлбөргүй явуулах гэж байна. 

Дэлхийн хамгийн том гэр бүлийн баярын тэмдэглэлт үйл ажиллагааны бүртгэл яг одоо явагдаж байна. 

Эрик Авари, Санетра Саркэр, Диего Лугано нарыг шинэ илтгэгчдээр зарлав. 

Эрик Авари 

RootsTech-Connect
Жүжигчин Эрик Авари 2021 оны 2-р сарын RootsTech Connect-д гол илтгэгчээр оролцоно.All rights reserved.
         

Энэтхэг гаралтай, америк жүжигчин Эрик Авари томоохон дуурь, телевизийн олон ангит кинонуудад тоглохоос гадна Broadway болон бүс нутгийн театруудад ажиллах хугацаандаа Холливудын хамгийн их ашиг орлого олсон зарим кино, телевизийн олон ангит кино, шагналт байр эзэлсэн бие даасан уран бүтээлүүд зэрэг урлагийн бүтээлүүдэд байнга амжилттай тоглосоор ирсэн. Нью-Йоркийн тайзны тоглолтуудаас нь дурдахад, Нью-Йорк Сити дуурьтай хамтран тоглосон “Rasputin;” Тони шагналын эзэн А.Ж.Антооны найруулсан “A Midsummer Night’s Dream,” Broadway театрын “The King and I” зэрэг тоглолтууд орно.   

Тэрээр бүс нутгийн театруудад, тухайлбал Миннеаполисын Тайрон Гутри театр, Чикагогийн Гудман театр, Кливландын тоглоомын газар, Далласын Шекспирийн наадам, Шекспир ба Компани, Портландын Гранд дуурь зэрэг бүс нутгийн театруудад тоглож байв. Авари бол Өмнөд Азиас гаралтай Холливудын үе үеийн жүжигчдийн анхдагч төлөөлөл юм. 

Санетра Саркэр 

RootsTech-Connect
Санетра Саркэр Дөрөвдүгээр сувгийн “Бруксайд” хэмээх олон ангит кинонд Ниша Батрагийн дүрд тоглосноор өсвөр насандаа олны танил болсон.All rights reserved.
       

Санетра Саркэр Дөрөвдүгээр сувгийн “Бруксайд” хэмээх олон ангит кинонд Ниша Батрагийн дүрд тоглосноор өсвөр насандаа олны танил болсон. Үүнээс хойших гучин жилийн хугацаанд тэрээр Британийн Кино, телевизийн урлагийн академийн жүжигчин болж, Дөрөвдүгээр сувгийн “No Angels,”  BBC/Amazon Prime-ын “Informer,”  ITV-ийн “Safe House” зэрэгт байнгын дүрүүдэд тогложээ. Мөн тэрээр BBC One’s “Casualty” нэвтрүүлэгт бараг 10 жил Зое Ханна эмчийн дүрд тоглон олонд танигдсанаар Британийн телевизэд өөрийн бүхий л цаг хугацаа, авьяасыг зориулсан хүн болсон юм. Саяхан буюу 2020 оны сүүл, 2021 оны эхээр Саркэр ITV-ийн “The Bay” киноны 2-р цувралд шинэ дүрийг бүтээсэн ба үүнийг ITV-ийн “Cold Feet”-ийн сүүлийн цувралаас үзэх боломжтой. Тэрээр Channel Channel Four’s-ын хит жүжиг "Ackley Bridge"-д анх Канеезын дүрд тоглосноор маш их хүндлэл хүлээсэн бөгөөд одоо 4-р цувралын зураг авалтад оролцож байна. 

Диего Лугано  

Diego-Lugano-rootstech.jpeg
Диего Альфредо Лугано Морена нь Уругвайн мэргэжлийн хөл бөмбөгчин бөгөөд төвийн хамгаалагчаар тоглодог байв.© 2021 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
     

Диего Альфредо Лугано Морена нь Уругвайн мэргэжлийн хөл бөмбөгчин бөгөөд төвийн хамгаалагчаар тоглодог байв. “Тота” хэмээх хочтой Лугано Бразилын Сао Паулод хоёр дахь үеийн карьераа өндөрлөхөөсөө өмнө Өмнөд Америк, Европын орнуудаар Плаза Колониа, Клуб Нашинэл де Футбол, Сан Пауло, Фенербахче, Парис Сэнт-Жермен, Малага, Вест Бромвич Альбион гэх мэт олон клубт тоглож байсан ба одоо Бразилын Сао Паулод удирдах албан тушаалд ажиллаж байна. 

Лугано Уругвайн шигшээ багт 95 тоглолтод оролцож, ДАШ 2 удаагийн тэмцээнд эх орноо төлөөлөн, ахлан оролцсон. Тэрбээр 2010 оны тэмцээний шилдэг ахлагчаар шалгарч байв. Лугано нь Карина Рончиотой гэрлэсэн бөгөөд тэд одоо Николас, Тиаго, Бианка гэсэн гурван хүүхэдтэй.  

Энэ дэлхий даяарх арга хэмжээнд оролцох бусад гол илтгэгч бол Лорэна Очоа, Францэско Лоторо, Шарон Лэсли Морган, Ник Вүжисик нар юм. 

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд эхнэр Патришагийн хамт  2021 оны 2-р сарын 27-нд RootsTech Connect-ын нэг хэсэг болсон Гэр бүлийнхээ тухай судалж, хуваалцах өдөрт онцгой зочдоор оролцоно. 

Нэмэлт мэдээлэл авах эсвэл энэ жилийн виртуал арга хэмжээнд бүртгүүлэх бол RootsTech.org-оор зочилно уу. 

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.