Мэдээ мэдээлэл

Ахлагч Холланд, Холланд эгч хоёр RootsTech Connect Гэр бүлийнхээ тухай судалж, хуваалцах өдрийн онцлох зочдоор оролцоно

2021 онд Гэр бүлийн түүхийн жил тутмын арга хэмжээг алсын зайнаас зохион байгуулна

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Арван хоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Холланд мөн түүний эхнэр Патриша нар энэ жил 2021 оны 2-р сарын 27-нд болох RootsTech Connect Гэр бүлийнхээ тухай судалж, хуваалцах өдрийн онцлох зочдоор оролцоно.

holland-RootsTech.jpg
Ахлагч Жэффри Р.Холланд эхнэр Патриша Т.Холландын хамт. 2021 by Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан. Зургуудыг татаж ава© 2021 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
  

FamilySearch-өөс зохион байгуулдаг Гэр бүлийнхээ тухай судалж, хуваалцах өдөр нь дэлхий даяарх хүмүүстэй харилцаа холбоогоо хуваалцах зорилготой юм. Үнэ төлбөргүй энэхүү арга хэмжээг энэ жил КОВИД-19-өөс үүдэн онлайнаар зохион байгуулна.

Ахлагч Холланд, Холланд эгч хоёр гэр бүлийнхнийхээ хамтаар бид хэрхэн өв уламжлал, өвөг дээдэс, ойр дотны гэр бүлийнхэнтэйгээ болон Бурхантай холбогдож болох талаар ярина. Тэд ахлагч Холландын төрөлх хот Ютагийн Сэйнт Жоржоос ярих юм. Холландынхан гэр бүлийн дурсамж, түүхүүдээ тухайн газрын янз бүрийн байршлаас бичсэн видеогоор хуваалцах болно.

Гэр бүлийнхээ тухай судалж, хуваалцах өдрийг ChurchofJesusChrist.org, YouTube, Latter-day Saints Channel сувгууд болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2-р сарын 27-ны бямба гаргийн үдээс

хойш (орон нутгийн цагаар) дамжуулна. Уг нэвтрүүлгийг дараа нь дахин үзэх боломжтой. RootsTech-ийн үеэр, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар, ахлагч Гари И.Стивэнсон, ахлагч Дэйл Г.Рэнланд нар хожмын үеийн гэгээнтэн удирдагчдад зориулан Ариун сүм ба гэр бүлийн түүхийн ажил сэдвээр сургалт явуулна. Нэвтрүүлгийг 2021 оны 2-р сарын 25-аас хойш ChurchofJesusChrist.org/family-history эсвэл Сүмийн шууд нэвтрүүлгийн хуудсаар зочлон хэзээ ч нөхөж үзэх боломжтой.

Энэ нэвтрүүлэг англи, испани, португал, франц, итали, герман, солонгос, япон, хятад, швед хэл дээр гарах болно. Сургалтын бичлэгийг арга хэмжээний дараа Gospel Library дээр удахгүй тавина.

Бусад илтгэгчийг удахгүй зарлах болно. Дэлгэрэнгүй мэдээллийг RootsTech.org сайтаас авна уу.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.