Мэдээ мэдээлэл

2021 онд RootsTech онлайнаар явагдана 

Дэлхий даяарх үзэгчдийн анхаарлыг татах онлайн арга хэмжээ

FamilySearch 2-р сард RootsTech 2021-ийг үнэгүй, алсын зайнаас зохион байгуулахаа мэдэгдэв. 

КОВИД-19 цар тахлын улмаас анх Ютагийн Солт Лэйк Сити хотноо 2021 оны 2-р сарын 3-аас 6-нд явагдахаар товлогдоод байсан гэр бүлийн түүхийн жил тутмын чуулган 2021 оны 2-р сарын 25-аас 27-ны хооронд онлайнаар зохион байгуулагдах гэж байна. 

FamilySearch-ийн олон улсыг хариуцсан гүйцэтгэх захирал Стийв Роквүд “Цар тахал нь RootsTech-ийг дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүмүүст хүргэх өргөн боломжийг бидэнд олгож байна. Мөн арга хэмжээг алсын зайнаас явуулах нь төлөвлөгөөгөө өргөжүүлэн, үнэхээр гэр бүл ба харилцаа холбоог дэлхийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх боломжийг бидэнд олгож байна” гэж хэллээ. 

FamilySearch-өөс зохион байгуулдаг RootsTech арга хэмжээ нь жил бүр олон арван мянган оролцогчийн анхаарлыг татдаг, салбартаа дэлхийд хамгийн томд тооцогддог арга хэмжээ болжээ.  

RootsTech Connect 2021 нь олон чухал илтгэгч, олон хэл дээр явагдах хэдэн арван анги, алсын зайны зах зээл зэрэг олон арга хэмжээнээс бүрдэнэ.  

Гурван өдрийн турш үргэлжлэх онлайн арга хэмжээний туршид оролцогчид шууд чат, асуулт хариултын хэсгээр дамжуулан илтгэгч, үзэсгэлэнд оролцогчид болон бусад оролцогчтой харилцах боломжтой. 

Final-RootsTech-Image_2021.jpg
FamilySearch 2-р сард RootsTech 2021-ийг үнэгүй, алсын зайнаас зохион байгуулахаа мэдэгдэв. Бүх эрх хамгаалагдсан. Мэдээг татаж авах  © 2020 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
      

"Хичээл олон хэл дээр заагдахын зэрэгцээ илтгэгчид олон улс орноос холбогдож заана. Бид үзэгчидтэйгээ гэрээсээ оролцож болох үйл ажиллагаануудаар, тухайлбал орон орны хоолны үзүүлбэр үзэх, үлгэр домог ярих, хөгжмийн тоглолт зэргээр дэлхийн орон орны соёл, уламжлалыг тэмдэглэнэ. Энэ бол таны алдаж болохгүй онлайн арга хэмжээ юм” гэж Роквүд хэлэв. 

RootsTech Connect 2021 нь оролцогчдын цагийн бүсээс хамаарч шууд дамжуулах, дараа нь нөхөн үзэх хоёрын аль алинаар үзэх боломжийг гаргаж өгнө. Мөн арга хэмжээ болж өнгөрсний дараа хуралдааны хэсгүүдийг өөрийн сонголтоор авч үзэж болно. RootsTech-ийн зохион байгуулагчид оролцогчдыг өөрийн биеэр ирж дахин цугларна гэж найдаж байгаа ч RootsTech Connect буюу алсын зайнаас хийх боломж нь чуулганы салшгүй нэгэн хэсэг болно гэдэгт итгэлтэй байна. 

Rootstech.org-оор зочилж, үнэгүй онлайн үйл ажиллагаанд нэгдээрэй. 

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.