Мэдээ мэдээлэл

2021 оны 4-р сарын Ерөнхий чуулганыг зөвхөн зайнаас зохион байгуулна. 

  

Дэлхий нийтийн эрүүл мэндтэй холбоотой үүсээд буй санаа зовнилоос үүдэн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тэргүүн Зөвлөл 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган-ыг зөвхөн зайнаас зохион байгуулна гэдгээ мэдэгдэв.  

Энэхүү 4-р сарын чуулганыг 2020 оны 10-р сарын чуулгантай ижил загвараар явуулах ба: Чуулганыг Ариун сүмийн талбай дахь Чуулганы төв Театраас дамжуулна. Ерөнхий хуралдаануудад зөвхөн үг хэлэгчид, тэдний гэр бүлийн гишүүд биеэр оролцох бөгөөд өмнөх чуулгануудын үеэр хурааж авсан дууллуудыг толилуулна. 

“Дэлхий даяар үйл ажиллагаагаа явуулдаг байгууллагын хувьд бид Ерөнхий чуулган зэрэг мянга мянган зочдыг Солт Лэйк Ситид цуглуулдаг уламжлалтай ийм онцгой хэлбэрийн үйл ажиллагаанд анхаарал болгоомжтой хандаж, сайн иргэд байх үүргийг хүлээдэг” хэмээн Тэргүүн Зөвлөлөөс мэдэгдсэн

2021 оны 4-р сарын Ерөнхий чуулганы бүх хуралдааныг broadcasts.ChurchofJesusChrist.org цахим хаягаар шууд дамжуулан үзүүлнэ. Мөн Gospel Library аппликэйшн, Latter-day Saints Channel, радио, зурагт, хиймэл дагуул болон бусад цахим сувгуудаар хүлээн авч үзэх боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулганыг шууд дамжуулан үзэх, сонсох 5 арга гэсэн нийтлэлээс үзнэ үү. 

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.