
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Ерөнхий гарын авлагын тавдугаар бүлгийн дөрвөн нэмэлт бүлэг, хэсгүүдийг хорин дөрөв гаруй хэл дээр үзэх боломжтой болжээ. Эдгээр нь 2020 онд англи хэл дээр анхлан хэвлэгдсэн материалын орчуулгууд юм.
Ерөнхий гарын авлага 2020 оны 2 дугаар сард анх гарснаас хойш тус гарын авлагын 60 орчим хувийг англи хэл дээр шинэчлэн боловсруулсан. Энэхүү гарын авлагыг бусад хэл дээр хамгийн боломжтой хурдан хугацаанд гаргах болно (2020 оны Аравдугаар сар болон Арван нэгдүгээр сард шинээр хийгдсэн хэлний шинэчлэлийг үзэх). Гарын авлагын үлдсэн хэсгийг энэ жилдээ багтаан шинэчлэх болно.
Ерөнхий гарын авлага нь Гарын авлага 1 (Гадасны ерөнхийлөгч ба бишопд зориулав) Гарын авлага 2 (бүх удирдагчдад зориулав) гарын авлагуудыг орлох юм.
Орчуулагдсан бүлгүүд ба хэлний жагсаалтыг доор харуулав.
Орчуулагдсан бүлгүүд
Бүлэг 8: Ахлагчдын чуулга
Бүлэг 9: Халамжийн нийгэмлэг
Бүлэг 13: Ням гаргийн анги
Бүлэг 17: Сайн мэдээг заах нь
Бүлэг 38: Сүмийн бодлого журам ба удирдамж (зөвхөн 2020 оны эхэнд англи хэл дээр шинэчлэгдсэн хэсгүүд)
Хэл