Мэдээ мэдээлэл

2022 оны 4-р сарын Ерөнхий чуулган 

10:00 | 2022 оны 4-р сарын 2-оос 2022 оны 4-р сарын 3-ны хооронд онлайнаар шууд дамжуулна 

April-2022-general-conferenceDownload Photo

Зураг татах

Та бүхнийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхий чуулганд оролцоно уу гэж урьж байна. Энэхүү дэлхий даяар нэвтрүүлэх шашны шууд дамжуулалт нь хувь хүмүүст Есүс Христтэй харилцах харилцаагаа бэхжүүлэхэд мөн Түүнийг дагаснаар ирэх амар амгалан, итгэл найдвар, баяр баясгаланг мэдрэхэд туслах зорилготой юм. Бошиглогч, төлөөлөгчдийн урмын захиасыг сонсохоор дэлхий даяарх сая сая хүнтэй нэгдээрэй.

Тус чөлөөт чуулган нь 2022 оны 4-р сарын 2, 3-ны бямба, ням гаргуудад зохион байгуулагдах таван хуралдаанаас бүрдэх бөгөөд үүнд бямба гаргийн оройн Эмэгтэйчүүд, залуу эмэгтэйчүүдэд (2022 онд 12 нас хүрч байгаа охид хамрагдана) зориулсан хуралдаан багтаж байна.


Цагийн хуваарь


4-р сарын 2, Бямба гараг,
10:00 (АНУ-ын УУЦ) Өглөөний хуралдаан
14:00 Үдээс хойших хуралдаан
18:00 Оройны хуралдаан

4-р сарын 3, Ням гараг,
10:00 Өглөөний хуралдаан
14:00 Үдээс хойших хуралдаан

Дэлхий даяарх шууд дамжуулалтыг АНУ-ын Юта мужийн Солт Лэйк Сити дэх Чуулганы төвөөс хүргэнэ. Ариун сүмд болон талбайн эргэн тойронд хийгдэж буй барилгын ажлаас шалтгаалан зогсоолын тоог хязгаарлаж хуралдаан бүрд суудлын тоог 10,000 байхаар тооцоолно. Арга хэмжээний удирдамж болон хязгаарлалтыг харна уу.

Тасалбарыг АНУ болон Канадад гадасны ерөнхийлөгчөөр дамжуулан авна. Мөн та чуулганд оролцох хугацаандаа хуралдааны тасалбараараа UTA-гийн (Utah Transit Authority) аль ч тээврийн хэрэгслээр зорчих боломжтой.

Шууд дамжуулалт үзэж, сонсох

Бүх хуралдааныг ChurchofJesusChrist.org дээрх хуудсаар шууд дамжуулна. Та түүнчлэн General Conference Youtube суваг, Сайн мэдээний сан (Gospel Library) апп болон бусад радио, телевиз, хиймэл дагуул, дижитал сувгуудаар дамжуулан үзэж, сонсох боломжтой. Шууд болон хүссэн үедээ үзэх сонголтуудын дэлгэрэнгүй жагсаалтыг үзнэ үү.

Дараа үзэх, сонсох

Шууд дамжуулалтын дараа захиаснуудыг хүссэн үедээ үзэж, судлах боломжтой болгохын тулд текст, аудио болон видео хэлбэрээр олон сувагт тавина. Үүнд Сайн мэдээний сан, Gospel Media, General Conference Youtube суваг, General Conference подкаст, Сүмийн сэтгүүл зэрэг багтана.

Энэхүү мэдэгдлийн бусад хэлний хувилбарууд

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.