Мэдээ мэдээлэл

Японы Токио ариун сүмийн нээлттэй хаалганы өдрийг зарлалаа

Мөн өсвөр үеийнхэнд зориулсан онцгой цугларалтын болон ариун сүмийг дахин онцгойлон адислах огноог зарлав

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тэргүүн зөвлөл Японы Токио ариун сүмийн нээлттэй хаалганы өдрийн огноог зарлалаа.  

Олон нийтийг 2022 оны 6-р сарын 3-ны баасан гаргаас 6-р сарын 18-ны бямба гараг хүртэл 5, 12-ноос бусад өдөр шинэчлэн засварласан ариун сүмтэй орж танилцахыг урьж байна.

Мөн өсвөр үеийнхэнд зориулсан онцгой цугларалтын болон ариун сүмийг дахин онцгойлон адислах огноог зарлав.

Tokyo-Japan-TempleDownload Photo

Хожмын үеийн гэгээнтэн өсвөр үеийнхэн онцгой цугларалтад 2022 оны 7-р сарын 2-ны бямба гарагт буюу ариун сүмийг онцгойлон адислахын өмнөх орой ойролцоох Сүмийн цуглааны байранд цугларна.

Японы Токио ариун сүмийг 2022 оны 7-р сарын 3-ны ням гаргийн 10:00, 13:00, 16:00 гэсэн цагуудад гурван ээлжээр дахин онцгойлон адислах болно.

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айринг дахин онцгойлон адислах ёслол -ыг тэргүүлнэ. Дахин онцгойлон адислах ёслолын ажиллагаануудыг болон өсвөр үеийнхэнд зориулсан онцгой цугларалтыг Японы Токио ариун сүмийн дүүргийн бүх нэгжид шууд дамжуулах болно. Ариун сүмийг онцгойлон адислахтай холбоотой нэмэлт дэлгэрэнгүй мэдээллийг хожим зарлана.

Япон улс Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн 260 орчим цуглаан, 130 000 гаруй гишүүнтэй.

Хожмын үеийн гэгээнтнүүд ариун сүмийг “Их Эзэний өргөө,” дэлхий дээрх хамгийн ариун нандин шүтлэг бишрэлийн газар гэж үздэг. Ариун сүм нь сүмийн цуглааны байрнаас (сүмийн байр) ялгаатай. Орон нутгийн цуглааны байранд ням гаргийн шүтлэг бишрэлийн цуглаанд сууж, ажлын өдрүүдэд өөр бусад үйл ажиллагаанд оролцоход бүх хүнийг урьдаг. Ариун сүмийн үндсэн зорилго бол Есүс Христийн Сүмийн итгэлтэй гишүүдэд гэр бүлүүдийг үүрд холбодог гэрлэлт, амьд байхдаа баптисм хүртэж чадаагүй нас барсан өвөг дээдсийн төлөөх баптисм гэх мэт ариун нандин ёслолуудад оролцох болом

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.