
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм Украин улсад нүүрлэсэн хүмүүнлэгийн хямралын улмаас дүрвэсэн хүмүүст туслахын тулд НҮБ-ын Дүрвэгчдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар (UNHCR) болон Дэлхийн хүнсний хөтөлбөрт (WFP) тус бүр 2 сая ам.доллар хандивлалаа.
НҮБ-ын Дүрвэгчдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газарт (UNHCR) 2 сая ам.доллар хандивлав
Сүмийн энэхүү хандив нь дүрвэсэн 40000 орчим гэр бүлд тус болох болно.
НҮБ-ын Дүрвэгчдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын АНУ-ыг хариуцсан гүйцэтгэх захирал Анн-Мари Грэй хэлэхдээ, “Украинд болж буй зүрх шимшрэм үйл явдлуудыг дэлхий нийтээрээ сэтгэл түгшин харж байгаа энэ цаг үед Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн энэрлийн байгууллага тэргүүтэй үнэнч шударга байгууллагууд дүрвэгчдэд хамгийн их хэрэгцээтэй үед нь дэмжлэг үзүүлж, тэдний төлөө ийм алхам хийж байгаа нь итгэл найдвар үргэлж байдаг гэдгийг харуулж байна. Энэхүү яаралтай тусламжийн бэлэг нь Украинд болж буй аймшигт хүчирхийллээс зугтан, хүнд хэцүү аянг туулсан гэр бүлүүдэд шаардлагатай халамжийг үзүүлэх, тэднийг орон байраар үргэлжлүүлэн хангах зорилготой юм. Уг бэлэг нь дүрвэгчдийг дулаан хөнжил, хоноглох байраар хангаад зогсохгүй, тэдгээр гэр бүлд туслахад бэлэн, энэрэнгүй олон улсын нийгэмлэг байдаг гэдгийг харуулж байгаагаараа илүү утга учиртай юм” гэжээ.
- unhcr-7.jpg
- unhcr-1.jpg
- WF1479124_20220304_POL_Marco-Frattini_0W8A8451.JPG
- unhcr-6.jpg
- unhcr-5.jpg
- WF1479284_20220304_UKR_Marco-Frattini_0W8A8565.JPG
- unhcr-4.jpg
- unhcr-2.jpg
- unhcr-3.jpg
- WF1486515_20220308_POL_Marco-Frattini_0W8A9106.jpg
Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
Зураг татаж авах
НҮБ-ын Дүрвэгчдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын хувийн хэвшлийн оролцоо, хамтын ажиллагааны АНУ-ыг хариуцсан захирал Лэйси Стоун энэхүү бэлгийг хөнжил, нарны зайн гэрэлтүүлэг, майхан, хоргодох байр зэрэг гол тусламжийн зүйлст нэн даруй ашиглаж байгаа гэж ярив.
Тэрээр “Энэ хандив нь Украин болон хөрш зэргэлдээ орнуудын газар нутаг дахь тусламж хэрэгтэй хүмүүст шууд хүрэх болно. Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн энэрлийн байгууллагууд олон арван жилийн туршид дүрвэгчдэд тусламж, дэмжлэг үзүүлсээр ирсэн бөгөөд бид тэдэнд хэчнээн их баярлаж, талархаж байгаагаа хэлэхийг хүсэж байна” хэмээн хэллээ.
Есүс Христийн Сүм болон НҮБ-ын Дүрвэгчдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар 1991 оноос хойш хамтран ажиллаж байгаа билээ.
Дэлхийн хүнсний хөтөлбөрт (WFP) 2 сая ам.доллар хандивлав
Сүмийн хандив нь Дэлхийн хүнсний хөтөлбөрөөр дамжуулан 11000 орчим хүнийг дөрвөн сарын турш хоол хүнсээр хангахад зарцуулагдана.
Дэлхийн хүнсний хөтөлбөр нь Украин дахь 3 сая гаруй хүнд хүрч ажиллах зорилготой. Түүнчлэн тус байгууллага нь НҮБ-ын Дүрвэгчдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газартай хамтран бусад улс руу дүрвэсэн 2.5 сая хүнд туслахаар ажиллаж байгаа ба Дэлхийн хүнсний хөтөлбөрийн багууд НҮБ-ын нэрийн өмнөөс яаралтай тусламжийн харилцаа холбоо, материал, техник хангамжийн асуудлыг шийдвэрлэх ажлыг удирдан чиглүүлж байна.
Дэлхийн өнцөг булан бүрд өлсгөлөнд нэрвэгдэж буй хүмүүст хүнс түгээхийн тулд манай Сүм сүүлийн найман жилийн турш Дэлхийн хүнсний хөтөлбөр байгууллагатай хамтран ажилласан бөгөөд КОВИД-19 цар тахлын үеийн хямралаас үүдсэн хомсдол дутагдлыг нөхөх тусламжийн үйлчилгээг мөн үзүүлж байна.
Сүм нь Европт болж буй хүмүүнлэгийн хямралын эхний мөчөөс эхлэн Европын бүсийн гишүүнчлэлээрээ дамжуулан мөн тусламжийн хэд хэдэн байгууллагатай хамтран тусламж үзүүлсэн юм. Сүмийн үйл ажиллагаа хэрхэн хүрч явагдаж байгаа талаарх тойм мэдээллийг харахыг хүсвэл энэ хуудсанд зочилно уу.
Нэмэлт эх сурвалж