Мэдээ мэдээлэл

Сэтгэлийн тэнхээтэй байх сургалт дэлхий даяар явагдаж байна 

Есүс Христийн Сүмийн бие даах чадвар хөгжүүлэх сургалт 15 хэлээр явагдахаар болж өргөжлөө

Emotional-Resilience-Training-Is-Now-Offered-GloballyDownload Photo

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмээс явуулж буй бие даах чадвар хөгжүүлэх шинэ сургалтыг дэлхий даяар илүү олон хүнд хүргэх зорилгоор нэмж илүү олон хэлээр явуулах боломжтой боллоо.

10 долоо хоног үргэлжилдэг, хожмын үеийн гэгээнтэн сайн дурынхны заадаг энэхүү сургалт хүмүүст сүнслэг байдлаа хүчирхэгжүүлэхэд туслах Есүс Христийн сайн мэдээний зарчмуудыг заадаг. Мөн суралцагчид амьдралын сорилт, боломжуудыг эрүүл арга замаар даван туулах ухаанд суралцдаг. Сургалт нь Сүмийн цуглааны байранд биечлэн эсвэл дэлхийн зарим бүс нутагт КОВИД-19 цар тахлын хязгаарлалтын улмаас онлайнаар явагдаж байна.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.