Мэдээ мэдээлэл

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр: Ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүд сошиал сүлжээгээр дамжуулан бусдад урам зориг өгсөн эмэгтэйчүүдэд хүндэтгэл үзүүллээ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг жил бүрийн 3-р сарын 8-ны өдөр дэлхий даяар тэмдэглэдэг билээ #ЯлгаварланГадуурхлыгТасланЗогсооё

International-women's-day
International-women's-day
Энэхүү эмхэтгэлд Халамжийн нийгэмлэг, Залуу эмэгтэйчүүд, Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүдийн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан олон нийтийн сүлжээн дэх нийтлэлүүдээс авсан зургуудыг харуулав. Зургууд нь олон нийтийн сүлжээн дэх нийтлэлүүдээс авсан зургууд бөгөөд Church News-ийн зөвшөөрлөөр авсан болно. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. All rights reserved.

Түүхүүд нь TheChurchNews.com-ийн зөвшөөрлөөр энд тавигдаж байгаа болно. Үүнийг бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглахыг зөвшөөрөхгүй.

Валэри Валтоны нийтлэл, Сүмийн мэдээ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг жил бүрийн 3-р сарын сарын 8-ны өдөр дэлхий даяар тэмдэглэдэг бөгөөд энэхүү баяр нь 1911 оноос эхлэлтэй билээ. “Энэ бол эмэгтэйчүүдийн нийгэм, эдийн засаг, соёл, улс төр дэх ололт амжилтыг тэмдэглэдэг дэлхийн өдөр юм. Мөн энэ өдөр эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааг илүү хурдасгахыг онцолдог” хэмээн internationalwomensday.com сайтад бичжээ.

Энэ жилийн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн сэдэв бол #ЯлгаварланГадуурхалтыгТасланЗогсооё гэсэн сэдэвтэй бөгөөд илүү олон талт, тэгш эрхт, хүртээмжтэй дэлхий ертөнцийг бий болгохын төлөө хүйсийн ялгаварлал, гадуурхал, хэвшмэл ойлголтыг таслан зогсооход дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүмүүсийг уриалан дуудаж байгаа билээ.

Энэ өдрийг тохиолдуулан Халамжийн нийгэмлэг, Залуу эмэгтэйчүүд, Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн бүр өөрт нь урам зориг өгсөн эмэгтэйчүүдийн тухай түүхийг олон нийтийн сүлжээнд мягмар гаргийн өглөө нийтэлсэн юм.

Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч Жийн Б.Бингам

Ерөнхийлөгч Бингам хайрлах, уучлах, үзэн ядалтаас татгалзах мөн бусдад туслахын үлгэр жишээ болсон Өмнөд Африкийн Жулиа Мавимбэла хэмээх эмэгтэйн түүхийг хуваалцжээ.

Сургуулийн багш, хэдийн дөрвөн хүүхдийн ээж болсон байсан Мавимбэлаг 37 настай, жирэмсэн байх үед нь нэгэн цагаан арьст эрэгтэй гэнэт эгнээ рүү нь орж ирж автомашины осол гаргасны улмаас нөхөр Жон нь амиа алджээ. Цагаан арьст цагдаа нар хэргийн талаар худал мэдүүлснээр шүүхийн зүгээс Жоныг осолд буруутай гэж үзсэн байна. “Ийнхүү шударга бус хандсанд Жулиа маш ихээр уурлаж мөн хорсжээ” хэмээн ерөнхийлөгч Бингам бичсэн байлаа.

Хорин жилийн дараа түүний амьдарч буй хотод арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг хүчтэй тэмцэл өрнөх үеэр ч Жулиа Мавимбэла нөхрийнх нь үхлээс үүдэлтэй сэтгэлийн зовлонг мэдэрсээр байжээ. Тэрээр эдгэрч илаарьшихын тулд олон нийтийн цэцэрлэг байгуулж, хүүхдүүддээ “Хорслын хөрсийг ухаж, хайрын үр цацан, энэ нь бидэнд ямар үр жимс өгөхийг харцгаая. ... Бусдыг уучлахгүйгээр хайр ирэхгүй” хэмээн хэлсэн байна.

Сүүлд Мавимбэла Энх тайвны төлөөх эмэгтэйчүүдийн бүлгийг хамтран байгуулалцаж, Сүмийн номлогчидтой нэгэн үйлчлэлийн төсөл дээр уулзаж танилцжээ.Тэрээр авралын төлөвлөгөөний талаар мөн нөхөртэйгөө үүрд эргэн нэгдэж чадна гэдгээ мэдээд маш их баяртай байсан.

Уучлахыг хичээх нь бид бүгдэд болон бидний эргэн тойрны хүмүүст хувийн амар амгалан, аз жаргалыг өгдөг гэдгийг Жулиагийн жишээ харуулж байна” гэж Бингам эгч бичжээ.

Шарон Юбанк эгч

Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх Юбанк эгчийг жаахан охин байхад нь эмээ Вилэйн Флинт нь хамар дээр нь бага зэрэг нүүрний энгэсэг түрхдэг байжээ. Одоо ч түүнийх нь үнэр дурсамжийг нь сэргээдэг аж. Их хямралын үед гэрлэсэн тэрээр Дэлхийн 2-р дайны үеэр нөхөртэйгөө хөвгүүдээ өсгөхдөө багахан мөнгөтэй байж.

Юбанк эгч олон нийтийн сүлжээн дэх нийтлэлдээ эмээгээсээ сурсан дараах дөрвөн үнэнийг хуваалцжээ.

Есүс Христийн сайн мэдээ бол танд байх хамгийн үнэт өв эрдэнэ юм.

Гэр бүл бол нэн тэргүүнийх.

Халамжийн нийгэмлэг бол тайтгарал, баяр баясгалан юм.

Та хүмүүсийг хайрлах юм бол тэдэнд нөлөөлж чадна.

Юбанк эгч “Эмээ минь өнгөрснөөс хойш 42 гаруй жил миний амьдралд түүний нөлөө улам хүчтэй болж өссөөр байна. Тэр бол бүх л утгаараа матриарх буюу тэргүүлэгч билээ. Бидний хувийн хүрээлэл дэх эмэгтэйчүүд биднийг хэтийдсэн их арга замаар хайрладаг учраас бид тэр хэмжээгээрээ маш их үүрэг хариуцлага үүрдэг. Бид ирээдүйн хойч үеийнхнийхээ матриархууд буюу тэргүүлэгчид нь юм. Би эмээтэйгээ дахин уулзахыг тэсэн ядан хүлээж байна, мөн тэр нөгөө ертөнцөд нүүрний энгэсгээ хэрэглэсэн хэвээр байгаа гэж найдаж байна!” гэжээ.

Рэйна И.Абурто эгч

Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөх Абурто эгч хоёр жилийн өмнө, өдөр бүр галт тэргээр ажил руугаа явдаг замдаа Тиатай яриа өрнүүлжээ. Тэр цагаас хойш тэд найзууд болсон байна.

Абурто эгч Тиа түүний амьдралд эергээр нөлөөлдөг мөн өөрт нь зориулж урам зориг өгөх захиас илгээж, бодолд оруулах асуулт асуух болгонд сэтгэлийг нь өргөдөг талаар бичжээ.

Абурто эгч ”Заримдаа бид өөрсдийгөө бусад хүнтэй ямар ч нийтлэг зүйл байхгүй гэж боддог байж болох ч шинэ найзтай болохын тулд тав тухтай бүс буюу дасал болсон зүйлсээсээ гарвал бид ялгаатай бус илүү адилхан гэдгээ анзаарч ойлгоно. Тиа бол миний амьдрал дахь Есүс Христтэй илүү адил болоход намайг урамшуулсан олон эмэгтэйн нэг” хэмээн бичжээ.

Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч Бонни Х.Кордон

Ерөнхийлөгч Кордонмөлхдөг, гүйдэг, хөлд орсон хүүхдүүдтэй, нөхөр маань бишопын зөвлөлд үйлчлэхийн зэрэгцээ ажлаар их явдаг, залуухан ээж байсан надад тэр үед ариун сүмд орох нь хэцүү байсан” хэмээн олон нийтийн сүлжээн дэх нийтлэлдээ бичжээ.

Нэгэн өдөр тэрээр маргааш өглөө нь 10 цагт ариун сүмд ирэхийг урьсан утасны дуудлагыг Валинн Прайсаас хүлээн авчээ. Кордон эгч гэртээ үлдээгээд явж болохгүй балчир гурван хүүхдээ харна гэсэн шалтгаанаар үүнээс татгалзахад Прайс түүнийг долоо хоног бүрийн ариун сүмийн аялалдаа нэгдэхийг урьжээ.

Ерөнхийлөгч Кордон Прайсыг өөрөө хүүхдүүдтэй хэдий ч долоо хоног бүр ариун сүмд ордог гэдгийг олж мэджээ. “Магадгүй би ариун сүмд орохыг нэн тэргүүнд тавьж чадах байх” гэсэн бодол оюун санаанд минь байнга эргэлдсээр байв хэмээн тэр бичжээ.

Тэрээр энэ явдлыг ”өөрчлөлт авчирсан ариун урилга” гэж дүрсэлсэн юм.

Ерөнхийлөгч Кордон долоо хоног бүрийн ариун сүмд хийх аяллынхаа үеэр Прайс эгчтэй таардаггүй байсан ч, ариун сүмд тогтмол явах цаг гаргадаг болжээ. Ариун сүм намайг дотроос минь өөрчилсөн бөгөөд энэ бүхэн зөвхөн над руу залгасан Валинны утасны дуудлагаас эхлэлтэй юм шүү дээ” гэв.

Мишэлл Д.Крэйг эгч

Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит нэгэн удаа Элиза Р.Снөүгийн тухай “Тэр бусдаас зээлдсэн гэрэлд алхсангүй, харин айж эмээлгүйгээр өглөөтэй золгосон” гэж хэлсэн байдаг.

Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх Крэйг эгч олон нийтийн сүлжээнд “Би Элиза шиг байхыг хүсэж байна” гэж бичсэн байлаа.

Тэрээр дэлхийгээр тойрон аялж явахдаа эсвэл хүнсний дэлгүүрт дугаарлан зогсож байхдаа орчин үеийн олон Элизатай уулзаж байснаа мөн тэднийг “Зоригтой, сайн эмэгтэйчүүд”, “Гэрээ байгуулж, гэрээгээ сахидаг эмэгтэйчүүд”, “Бурханд итгэж, Түүний цаг хугацаанд итгэдэг эмэгтэйчүүд” хэмээн бичжээ.

2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган дээр ерөнхийлөгч Рассэлл М.НэлсоныИтгэлээрээ дамжуулан чухал зүйлүүдийг тохиолгон авчирдаг, нүгэлд автсан дэлхийд ёс суртахууныг болон гэр бүлийг зоригтойгоор хамгаалдаг эмэгтэйчүүд өнөөдөр бидэнд хэрэгтэй байна” хэмээх хүсэлтэд эдгээр “энгийн хэр нь маш ер бусын, орчин үеийн Элиза нар хариулсан билээ. Бурханд эмэгтэйчүүд хэрэгтэй, бидэнд ч бас хэрэгтэй” гэж Крэйг эгч хэлсэн юм.

Рэбэкка Л.Крэвэн эгч

Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөх Крэвэн эгч өөрийн элэнц эмээ Маргарэт МэггиШагл Виллсийн тухай бичжээ. Хэдийгээр Крэвэн эгчийг 9 настай байхад Виллс нас барсан ч тэрээр түүний амьдралын талаар ихийг мэдэж авснаар түүнтэй илүү холбоотой гэдгээ мэдэрсэн ажээ.

Крэвэн эгч нийтлэлдээМэгги бол цагаач, мөн тогооч, итгэл үнэмшилтэй, бага зэрэг намхан эмэгтэй байсан бөгөөд энэ нь түүний гэр бүлийн бусад эмэгтэйд өвлөгдсөн юм

Түүнийг сайн сайхан, эелдэг зан чанартай хүн байсныг хүндэтгээд бид ач охидынхоо нэгэнд Мэгги гэдэг нэр өгсөн.

Би элэнц эмээ Мэгги шигээ хүчирхэг, Бурханаас эмээдэг, Бурханыг хайрладаг эмэгтэйчүүдэд талархаж байна. Би үнэхээр түүн шиг байхыг хүсэж байна” гэж Крэвэн эгч бичсэн байв.

Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгч Камилл Н.Жонсон

Ерөнхийлөгч Жонсон 30 гаруй жилийн өмнө Рэнээ Артеага эгчтэй Перугаас Америкийн Нэгдсэн Улсад цагаачилж ирснийх нь дараахан танилцжээ. Ерөнхийлөгч Жонсон олон нийтийн сүлжээн дэх нийтлэлдээ Артеага эгчийн талаар “Тэрээр жаргал зовлонг минь хуваалцаж, баярлах үед минь хамт баярлаж, гашуудах үед маань хамт гашуудаж, тайвшруулж байсан.

Христийн гэрч болон зогсдог Рэнээ маань өсвөр насандаа Перуд Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчлэхээр дуудагдсан,; Перугийн Лимад номлогч; Лима [Перу] ариун сүмийн ерөнхийлөгчийн эхнэрийн туслах; мөн одоо Хүүхдийн хэсгийн ерөнхий зөвлөгчийн зөвлөлийн гишүүнээр үйлчилж байна.

Тэр бол Есүс Христийн гэрээг сахидаг шавь. Түүний сайн сайхан байдал миний амьдралд тохиосон адислал юм” гэж бичжээ


Сюзан Х.Портэр эгч

Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх Портэр эгч Европын зүүн бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гүйцэтгэх туслахаар үйлчилж байхдаа Иринатай танилцсан бөгөөд тэр цагаас хойш тэр хоёр дотно найзууд болжээ.

Портэр эгч олон нийтийн сүлжээн дэх нийтлэлдээ “Тэрээр бусдад үйлчлэх ажилд байнга оролцдог. Иринагийн сүүлийн үед хэрэгжүүлж буй төслүүдийн заримд өнчин хүүхдүүдийн үндсэн хэрэгцээг хангахад туслах, тэдэнд донтуулагч бодисын хор хөнөөлийн талаар зааж өгөх, хорт хавдартай хүүхдүүдийг болон бусад хүнийг баярлуулах, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийг дэмжих зэрэг үйлчлэл багтдаг.

Би түүний зохион байгуулсан зарим үйлчлэлийн төсөлд оролцох боломжтой байсан бөгөөд Христийн цэвэр хайр Иринагаар дамжуулан бусдад гэрэлтэхийн гэрч болон зогсохдоо баяртай байсан. Ирина бол аминч бус, итгэл бишрэлтэй хүчирхэг эмэгтэй. Би түүнийг болон Есүс Христийн адилаар бусдыг хайрладаг бүх эмэгтэйг хүндэлдэг” гэж бичжээ.

Эми А.Врайт эгч

Солвеж хэдийгээр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн биш ч тэрээр Дани улсад ойр орчимд нь үйлчилж байсан номлогчдыг тогтмол хооллодог байжээ. Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөх Врайт эгч олон нийтийн сүлжээн дэх нийтлэлдээ “Хүү минь тэдгээр номлогчийн нэг байсан.

Хүүд минь хайр нигүүлсэл, сайхан санаа зорилгоор тохинуулсан эхийн зүрх сэтгэлд миний эх хүний зүрх сэтгэл татагдан хайрласан билээ гэж бичжээ.

Врайт эгч хэдэн жилийн өмнө Дани улсын Копенгаген хотод Солвежтай биечлэн танилцаж, түүнийг гар алдлан тэвэрч, хийсэн олон сайхан үйлсэд нь талархсанаа илэрхийлжээ. Солвеж түүнд “өндөр хашаа босгох биш, илүү урт ширээ засахыг хичээдэг” гэж хэлсэн байна.

Врайт эгчСолвеж бүх хүнийг хайрлаж, тэдэнд үйлчилснээр Есүс Христтэй илүү адил болоход надад урам зориг өгч, бид бүгдэд болон бидний эргэн тойронд байгаа хүмүүст аз жаргал авчирдаг” хэмээн бичсэн байв.

Зохиогчийн эрх 2022 Deseret News Publishing Company

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.