Мэдээ мэдээлэл

Солонгосын Сөүл ариун сүм дахин нээгдэх талаарх сүүлийн үеийн мэдээ

Солонгосын Сөүл ариун сүм 2022 оны 2-р сарын 21-нд 3-р шатлал руу шилжиж, дахин нээгдэх болно

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Солонгосын Сөүл ариун сүм нь КОВИД-19 цар тахалтай холбоотой орон нутгийн нөхцөл байдал, засгийн газрын хориг хязгаарлалтууд дээр суурилан анхаарал болгоомжтой, сэрэмжтэй байдлаар дахин нээгдээд байгаа билээ. Өмнө нь уг ариун сүм дараах шатлалуудын дагуу хязгаарлагдмал байдлаар үйл ажиллагаагаа явуулж, аажмаар дахин үүдээ нээсэн юм. Тухайлбал:

  • 1-р шатлал: Цаг товлосны үндсэн дээр эхнэр, нөхрийн лацдан холбох ёслолыг гүйцэтгэх

  • 2-р шатлал: Тодорхой хязгаарлалттайгаар, зөвхөн амьд хүмүүст зориулсан бүх ёслолыг гүйцэтгэх

  • 2Б шатлал: Тодорхой хязгаарлалттайгаар, амьд хүмүүст зориулсан бүх ёслолыг мөн нас барсан хувь хүмүүсийн баптисмыг төлөөлөн гүйцэтгэх зэрэгт нээлттэй байх.

2022 оны 2 сарын 21-ээс Солонгосын Сөүл ариун сүм дараах шатлал руу шилжиж, дахин нээгдэнэ.

  • 3-р шатлал: Тодорхой хязгаарлалттайгаар бүх ёслолыг гүйцэтгэхэд нээлттэй

광복절Download Photo

Ариун сүмийн ажилтнууд болон үйлчлүүлэгчдийн хувьд орон нутгийн нөхцөл байдал, засгийн газрын зохицуулалтын дагуу амны хаалт зүүх, нэг цаг хугацаанд цөөн тооны үйлчлүүлэгчтэй байх, ариун сүмийн ёслолуудын дараа ариутгал хийх, хүн хоорондын зайг баримтлах, суудлыг зохицуулах, үүдэнд биеийн халууныг шалгах зэрэг урьдчилан сэргийлэх гол арга хэмжээнүүд хэвээр мөрдөгдөх болно. Ариун сүм дотор цагаан амны хаалт зүүнэ үү.

Ариун сүмд орохын тулд урьдчилан захиалах шаардлагатай ба Солонгосын Сөүл ариун сүмд орох захиалгыг одооноос онлайнаар гүйцэтгэж болно. Хүн хоорондын зайг баримтлахын тулд захиалгын тоо хязгаартай байх болно. Хувь хүмүүс өөрсдөдөө болон эхнэр, нөхрийнхөө өмнөөс захиалга өгч болно. Төлөөлөн гүйцэтгэх баптисм болон лацдан холбох ёслолд 10 хүртэлх хүн захиалга өгч болно. Урьдчилж захиалга өгөхгүйгээр эсвэл ариун сүмийн хүчинтэй эрхийн бичиггүйгээр ирсэн ямар ч хүнийг ариун сүмд орохыг зөвшөөрөхгүй. Ариун сүм нь ёслолын карт хэвлэдэггүй бөгөөд гэр бүлийн нэрс бүхий картуудыг ёслол гүйцэтгэж дууссаны дараа эргүүлэн тарааж өгөхгүй. Ариун сүмээс хувцас түрээслэхэд төлбөрийг бэлэн мөнгөөр хүлээн авахгүй бөгөөд зөвхөн картаар төлж болно.

Ариун сүмд лацдан холбуулсны дараа, ариун сүмийн гадаах талбайд зураг авхуулахад 50 хүртэлх тооны хүн оролцож болно. Ариун сүмийн цэцэрлэг нээлттэй бөгөөд гал тогоо болон түр байрлах байр бүхий ариун сүмийн өргөтгөл хаалттай хэвээр байгаа.

Амьд хүмүүст зориулсан ёслолыг гүйцэтгүүлэх үйлчлүүлэгчид эсвэл тусгайлан тусламж хэрэгтэй хүмүүс ариун сүмийн SEOUL-OFF@Churchofjesuschrist.org э-мэйл хаягаар бичих юм уу 010-8727-7544 утасны дугаараар залгана уу.

Нэмэлт эх сурвалж:

Төлөөлөн гүйцэтгэх ёслолуудыг гүйцэтгэхийн тулд ChurchofJesusChrist.org. хаяг руу орж онлайнаар захиалга өгөх хэрэгтэй. Захиалга хэрхэн өгөх тухай бичлэгийг https://players.brightcove.net/1241706627001/default_default/index.html?videoId=6237179641001 холбоосоор орж үзнэ үү.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.