Мэдээ мэдээлэл

Сүм Зүүн Европт хэрхэн тусалж байна вэ? 

Орон нутгийн засгийн газрын агентлагууд, Улаан загалмайн нийгэмлэг болон бусад ТББ-уудад аяны хөнжил, ор, майхан бүхий хангамжийн тусламжийг хүргэв.

2022 оны 3-р сарын 3 – Солт Лэйк Сити  

Албан мэдэгдэл 

TruckLoadGermanyDownload Photo

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм Зүүн Европ дахь хүнлэг ёсны уналттай холбоотой дараах мэдэгдлийг гаргалаа. 

Олон хүн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг зэвсэгт мөргөлдөөнөөс үүдэн өрнөж буй хүнлэг ёсны уналтыг шийдвэрлэхэд хэрхэн тусалж буй талаар асууж сураглаж байна. Сүм үйл явдлын эхэн үеэс хэрэгцээг тооцоолон; хоол хүнс, бусад шаардлагатай зүйлийг худалдан авахын тулд тухайн бүс нутаг дахь анд нөхөдтэйгөө холбогдож, зохих байгууллагуудтай хамтран ажиллаж эхэлсэн. 

Бид байгалийн гамшиг, дүрвэгчдэд нүүрлэсэн хямрал болон бусад хүмүүнлэгийн нөхцөл байдлын үеэр дэмжлэг туслалцаа үзүүлж байсан олон арван жилийн туршлага дээрээ үндэслэн хэрэгцээг тодорхойлж, тусламж үзүүлэх шалгарсан бөгөөд батлагдсан загварыг бий болгосон билээ. Энэхүү загварт, үнэхээр хэрэгцээтэй зүйлсээр хангахын тулд орон нутгийн бизнесээс бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авахад Сүмийн санхүүгийн эх үүсвэрийг ашиглах эрхийг орон нутгийн удирдагчдад олгох явдал багтдаг. 

Supplies_refugeesDownload Photo

Уг загварын дагуу хэрэгцээг тодорхойлж мөн шийдвэрлэхээр Европын бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл Сүмийн төвийн багуудтай хамтран ажиллаж байна. Түүнчлэн хил залгаа улс орнууд руу дүрвэж буй Украины дүрвэгчдэд тусалж байгаа орон нутгийн засгийн газрын агентлагууд, Улаан загалмайн нийгэмлэг болон бусад ТББ-д аяны хөнжил, ор, майхан бүхий хангамжийн тусламжийг хүргэж байна. Өөр нэмэлт тусламжуудыг зохион байгуулахын зэрэгцээ Сүмийн гишүүд болон найзуудыг хямралд гүн гүнзгий өртсөн хүмүүсийн төлөө залбирч, мацаг барихад урьж байна. Тэдний хүчин зүтгэлийн талаар ирэх өдрүүд болон ирэх долоо хоногуудад илүү ихийг хуваалцах болно. Дэлхий даяарх Сүмийн гишүүд маань хэрхэн тусалж, хувь нэмрээ оруулах вэ гэж асууцгааж байна. Бид тэднээс энэ хямрал болон бусад хямралыг шийдвэрлэхэд туслахдаа, Сүмийн хүмүүнлэгийн тусламжийн сангаар дамжуулан тусалж, хувь нэмрээ оруулахыг хүсэж байгаа билээ. 

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.