Мэдээ мэдээлэл

Хүүхдүүддээ зааж байна уу? Тэдэнд зориулсан сайн мэдээний үр өгөөжтэй эх сурвалжуудтай танилцаарай 

efe8fbba33403a99121cb05d0ea54b95dd666121.jpeg
efe8fbba33403a99121cb05d0ea54b95dd666121.jpeg
Ээж, охин хоёр хамтдаа Найз сэтгүүлийг уншиж байгаа нь. Оюуны өмчийн газар 2022 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.© 2022 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм хүүхдүүдэд Сүмд болон гэртээ сайн мэдээнээс суралцаж, үүгээр амьдрахад нь туслахын тулд аппликэйшн, видео бичлэг, Youtube суваг, вэбсайт, хэвлэмэл материал зэрэг олон төрлийн үйл ажиллагаа, эх сурвалжаар хангадаг.
 

Хүүхдэд зориулсан сайн мэдээний аппликэйшн

Хүүхдэд зориулсан сайн мэдээний аппликэйшн нь хүүхдүүдэд цахимаар дуу хөгжим сонсох, зураг болон судрын үйл ажиллагаа хийх боломжийг олгохын зэрэгцээ FamilySearch, Сайн мэдээний эх сурвалж, Сайн мэдээний номын сан дахь хүүхдэд ээлтэй эх сурвалжууд руу нэвтрэх холбоосоор хангадаг. Энэ аппликэйшныг Google Play store болон Apple Store дээрээс англи, испани, португал хэл дээр татаж авах боломжтой.

Уг аппликэйшн хүүхдэд зориулан өмнө нь ашиглаж байсан сайн мэдээнд төвлөрсөн гурван аппликэйшн, судрын түүхүүд, буддаг ном, дагаад дуулцгаая, бусад үйл ажиллагаа гэсэн дөрвөн үндсэн хэсгээс бүрдсэн.

  
Хүүхдэд зориулсан сайн мэдээний Youtube суваг

b32d4f99c4987e8ed05a6d64e72abd1a6e64d312[1713].png
b32d4f99c4987e8ed05a6d64e72abd1a6e64d312[1713].png
Хүүхдэд зориулсан сайн мэдээ нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн хүүхдэд зориулсан Youtube суваг юм. Зургийг Хүүхдэд зориулсан сайн мэдээний Youtube сувгийн дэлгэцийн агшнаас авав. Оюуны өмчийн газар 2022 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.© 2022 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.

Хүүхдэд зориулсан сайн мэдээний Youtube суваг нь дагаж дуулахад зориулсан болон “Ирээд, хамт зур” видео бичлэгүүд, бошиглогч болон төлөөлөгчдийн түүх, шууд дамжуулалтуудыг тогтмол хуваалцдаг. Уг Youtube сувгийг англи, испани, португал хэлээр үзэх боломжтой.

“Гэрээний зам” хөдөлгөөнт зураг бүхий видео цувралууд

Гэрээний зам” видео цувралууд нь хүүхдүүдэд өнгөт, хөдөлгөөнт зураг бүхий түүхүүдээр дамжуулан сайн мэдээний зарчмуудыг заадаг.

“Ирээд, хамт зур” цувралууд

Ирээд, хамт зур” цувралууд нь хүүхдүүдэд гэртээ зурж болохуйц, сайн мэдээтэй холбоотой зургуудыг хэрхэн зурахыг алхам алхмаар заадаг. Шинэ бичлэгүүд “Ирээд, Намайг дага” гарын авлагын хичээлүүдийн тухайн долоо хоногийн сэдэвтэй уялдан долоо хоног бүр гардаг.

Хүүхэд, өсвөр үеийнхний вэбсайт

Хүүхэд, өсвөр үеийнхний вэбсайт нь эцэг эхчүүдийг хөтөлбөрт оролцож буй хүүхдүүддээ дэмжлэг үзүүлэх эх сурвалжаар хангадаг. Хүүхэд, өсвөр үеийнхний вэбсайтын Хүүхдийн булан нь эцэг эх, багш нар хүүхдүүдтэйгээ хамт сонирхож болох Хүүхдэд зориулсан сайн мэдээний аппликэйшн, хүүхдийн видео бичлэг, зугаатай үйл ажиллагаанууд руу нэвтрэх боломжийг олгодог.

Мөн хүүхдүүдэд “Ирээд, Намайг дага” материалууд, хүүхдэд зориулсан дуу хөгжим, видео бичлэг, судрын түүх, буддаг номуудыг багтаасан Сайн мэдээнээс суралцах булан таалагдах болно.
Түүнчлэн Хүүхэд, өсвөр үеийнхний вэбсайт нь хувийн өсөлт хөгжил, үйлчлэл, үйл ажиллагаанууд мөн тогтмол асуудаг асуултуудын хариултын булан гэх зэрэг эх сурвалжуудыг багтаасан байдаг.

Хүүхдийн хэсгийн дуудлага

Хүүхдийнхээ өсөлт хөгжлийг дэмжих

Эдгээр нь эцэг эхчүүд хүүхдүүддээ суралцаж, Есүс Христтэй илүү адил болохоор өсөж хөгжихдөө сонирхлоо танин мэдэж, хувийн зорилго тавин, авьяас чадвараа хөгжүүлэхэд нь туслахад зориулагдсан санаа юм.

Хүүхэд, өсвөр үеийнхнийг сургах эцэг эх, удирдагчдын хариуцлага

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч М.Рассэлл Баллард, ахлагч Квинтэн Л.Күк нарын удирдан зохион байгуулсан уг нэвтрүүлгээр Ерөнхий эрх мэдэлтнүүд Хүүхэд, өсвөр үеийнхний хөтөлбөрөөр дамжуулан хэрхэн Христэд итгэх итгэлийг бий болгох талаар хэрэгтэй санаа, зөвлөмжүүдийг хуваалцсан юм. Эцэг эх, удирдагчид нэвтрүүлгийг бүтнээр нь эсвэл өөрсдийн үүрэг хариуцлагатай холбоотой хэсгийг сонгон үзэх боломжтой. Хүүхэд, өсвөр үеийнхний хөтөлбөр эцэг эх, удирдагчдыг хүүхэд, өсвөр үеийнхэнд Есүс Христэд итгэх итгэлийг бий болгож, Түүнтэй илүү адилхан болоход нь туслахаар хичээх үед үнэ цэнтэй эх сурвалж болох болно.

Найзаас найзад нэвтрүүлэг

Хүүхдүүд, эцэг эх, Хүүхдийн хэсгийн удирдагч, багш нарыг Найзаас найзад үйл ажиллагаанд жил бүр оролцохыг урьдаг. Энэ үйл ажиллагаа нь Сүмийн удирдагчдаас илгээсэн захиас, дуу хөгжим, үйл ажиллагааг багтаадаг.

Найзаас найзад үйл ажиллагаа АНУ-ын орон нутгийн цагаар 2-р сарын 19-ний бямба гаргийн өглөөний 10:00 цагт цацагдана. Энэхүү нэвтрүүлэг баптисм, Ариун Сүнс, ариун ёслол гэсэн сэдвүүдэд төвлөрөх болно. Найзаас найзад нэмэлт үйл ажиллагаа 2022 оны 7-р сарын 16 болон 11-р сарын 5-ны өдрүүдэд тус тус болно.

Resources-3.jpeg
Resources-3.jpeg
Мэйлэн Парра 2022 оны 2-р сарын Найзаас найзад нэвтрүүлгийг удирдан явуулж байгаа нь. Тэрээр үйл ажиллагааны буланг хөтлөн явуулж байна. Оюуны өмчийн газар 2022 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.© 2022 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Түүнчлэн Сүм Сургаал ба Гэрээ, Мормоны Ном, Шинэ Гэрээний зурагт түүхүүдийг ирэх жилүүдэд шинэчлэхээр төлөвлөөд байна.

Хүүхдүүдэд Хуучин Гэрээний шинэчлэгдсэн 50 түүхийг унших, 350 шинэ зургийг хэвлэмэл болон цахим хувилбараар үзэх нь таалагдах нь дамжиггүй. Өмнөх хувилбарт байгаагүй Хагар, Рахаб, Гидеон, Дебора болон бусад хүний есөн шинэ түүх нэмэгдсэн. Бүх түүх 69 хэл дээр орчуулагдсан. Түүх бүрд зориулсан хөдөлгөөнт зураг бүхий видео болон аудио бичлэг 10 хэл дээр хийгдсэн.

Шинэчлэгдсэн “Хуучин Гэрээний түүхүүд” нь дэлхий даяарх хүүхэд бүр шимтэн уншиж, өөрийгөө тэдгээр түүхэд гарч байгаагаар шууд олж хараасай гэсэн найдварын гэрэлд бичигдсэн юм.

Resources-4.png
Resources-4.png
Синаи ууланд Иехова Мосед үзэгдэж буй Хуучин Гэрээний судрын түүхийн нүүр зураг. Оюуны өмчийн газар 2022 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

“Хүүхдүүдэд эдгээр түүхээс суралцсанаар ирдэг Ариун Сүнсний өдөөлт, мэргэн ухаан хэрэгтэй. Тэд өөрсдөө уншиж эсвэл эцэг эхийнхээ дэргэд тухлан суугаад түүхүүдийг сонсонгоо зургийг нь үзэж эсвэл Хүүхдийн хэсэгт багш нараасаа суралцаж байгаа эсэхээс үл хамааран бид тэднийг Хуучин Гэрээг судлах үедээ Аврагчид ойр байгаагаа мэдрээсэй хэмээн найддаг” гэж Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгч Камилл Н.Жонсон хэлсэн.

Хуучин Гэрээний түүхийн видеонууд

Дуу хөгжим, дүрс бичлэг, дууны эффектээр баяжуулсан видеонууд Хуучин Гэрээнд гардаг хүмүүс, сургамжтай үйл явдлуудад дуртай болоход нь хүүхдүүдэд туслах болно.

“Хуучин Гэрээний түүхүүд” болон дагалдах видеонуудыг Сайн мэдээний номын сан, Хүүхдэд зориулсан сайн мэдээний аппликэйшн, Youtube сувгаас үзэх боломжтой. Түүнчлэн хэвлэмэл хувийг Store.ChurchofJesusChrist.org, хангамжийн төв, Сүмийн материал худалдаалдаг номын дэлгүүрүүдээр дамжуулан авах боломжтой.

  

Сайн мэдээний номын сангийн хүүхдэд зориулсан цуглуулга

Сайн мэдээний номын сангийн хүүхдэд зориулсан цуглуулгыг Сайн мэдээний номын сангийн нүүр хуудаснаас онлайнаар эсвэл аппликэйшнаар үзэх боломжтой. Энэ цуглуулга нь хүүхдэд түүх, видео, олон талт үйл ажиллагаанд оролцох боломжийг олгодог. Түүнчлэн эцэг эх, Хүүхдийн хэсгийн багш нарыг долоо хоног бүрийн гэр бүлийн үдэш болон Хүүхдийн хэсгийн хичээл бэлдэхэд хэрэгтэй эх сурвалжуудаар хангадаг.

Сайн мэдээний номын сангаас хэрэглэж болох зарим хөгжилтэй эх сурвалжид буддаг зураг, судрын буддаг ном байх бөгөөд онлайнаар давхар захиалж болно. Хэвлэмэл хувийг store.ChurchofJesusChrist.org болон хангамжийн төвөөс 95 центээр авах боломжтой. Буддаг цахим зураг авахыг хүсвэл Хүүхдэд зориулсан сайн мэдээний аппликэйшныг үзнэ үү.

Хүүхдэд зориулсан цуглуулга нь хүүхдүүдийг зуу зуун судрын түүхийн өндөр чанартай видео, хүүхдүүдийн уншсан түүхүүд, Сүмийн удирдагчдаас ирсэн захиас, дагаж дуулах видео бичлэгүүдтэй харьцсанаар сайн мэдээг бие даан суралцах үүрэг хариуцлагад сургадаг.

Хүүхдэд заах

Хүүхдэд зориулсан цуглуулга хэсэгт хүүхдэд заах гэсэн хэсэг бий. Энэ нь баптисмын бэлтгэл, эмзэг сэдэвт туслах санаа, хүүхдэд зориулсан сэдвээр жагсаасан эх сурвалжууд, хүүхдүүдээ дэмжихэд эцэг эхэд зориулсан туслах эх сурвалжуудыг багтаасан байдаг.

  

“Найз” сэтгүүл

Найз” сэтгүүл хүүхдүүдэд судруудыг мөн өөрсдийн гэр бүлээ хүчирхэгжүүлэх, Аврагчийг дагах утга учиртай бөгөөд хөгжилтэй арга замыг олохоор суралцахад нь тусалдаг.

“Найз” сэтгүүлийг онлайнаар Friend.ChurchofJesusChrist.org-оор 48 хэл дээр унших эсвэл Сүмийн онлайн дэлгүүрээр мөн 48 хэл дээр захиалах боломжтой.

Resources-5.jpg
Resources-5.jpg
2022 оны 1-р сарын Найз сэтгүүлийн дугаараас авсан Тусч гар дэлхий даяар хуудас. Оюуны өмчийн газар 2022 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Найз “Тусч гар дэлхий даяар” аян

Найз” үйлчлэл хийх урилга, Тусч гар дэлхий даяар аян хүүхдүүдийг гэр бүл, амьдарч буй газраа Есүсийн адил үйлчилснээр дамжуулан өөрчлөлт авчрахад урьдаг.

Сайн мэдээний эх сурвалж

ChurchofJesusChrist.org-ын Сайн мэдээний эх сурвалжид хүүхдүүдэд заахад зориулсан видео бичлэг, зургууд бий.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.