Мэдээ мэдээлэл

COVID-ын эсрэг хандивт ЕХХҮГС нэгдэв

Монгол улсын БСШУЯам, Их Дээд сургуулийн консерциумтай ЕХХҮГСүм хамтран ажиллаж 11 сарын 12-ны өдрөөс хойш хатуу хөл хорионд орон дотуур байрнаасаа гарч чадахгүй байгаа хөдөө орон нутгийн оюутнуудад шаардлагатай тусламжийг хандивлалаа. Оюутнууд дотуур байрандаа хөл хорионд орсон байгаа бөгөөд хоол хүнсний асуудлаас эхлээд шаардлагатай зүйлс тэдэнд олон байгаа аж. "Оюутан залуус бидний ирээдүй учир ирээдүйдээ туслах нь хамгийн чухал зүйл" гэсэн уриан дор Сүмээс хандив өгөв.

Уг хандивт 500-700 оюутанд хүрэх халдвар хамгаалал болон эрүүл ахуйн ариутгагч санитол, 5000 ширхэг нэг удаагийн маск, бактери устгагч саван гэх мэт бүтээгдэхүүнээс гадна дархлаа дэмжих салимон, аньс, чацаргана, витагрип зэрэг нийт 5 сая гаруй төгрөгийн эд зүйлс багтсан.

Хүнд хэцүү цаг дор бие биенээ тусалж сорилтыг хамтдаа даван туулцгах уриалгыг дэвшүүлэн улс орон даяар өрнөж байгаа хандивын аянд Сүм мөн адил нэгдлээ.

 

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.