Мэдээ мэдээлэл

Бошиглогч талархлын эдгээгч хүчний талаар захиас хуваалцав

Дэлхийг хамарсан Сүмийн удирдагч талархлын залбирлыг санал болгож, газар бүрийн хүмүүсийг эвдэрсэн харилцааг болон нийгмийг эдгээхэд туслах хоёр чухал зүйлийг хийхэд уриалж байна.

    
© 2020 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
    

Дэлхийг хамарсан Сүмийн удирдагч, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон биднийг COVID-19-ийн гүн хямралаас гаргаж мөн үзэн ядалт, ёс суртахуунгүй байдал зэрэг бусад тахлыг үндсээр нь устгахад туслах итгэл найдвар, эдгэрэлт, эв нэгдлийн шинэ захиасыг өгч байна.

Бошиглогч дэлхий нийтийг, үүний нэг хэсэг болсон хүн бүрийг талархлын залбирал өргөхийг санал болгосон. Тэр дэлхийн бүх хүнийг эвдэрсэн харилцааг болон нийгмийг эдгээхэд туслах хоёр чухал зүйлийг хийхэд урьсан.

  1. Олон нийтийн мэдээллийн хэрэгслийг долоон хоногийн турш талархлын тэмдэглэлээ болго
  2. Талархлын залбирал өргө
                           

Энэ видеог татаж авна уу

Бошиглогч (зүрх судасны болон цээжний хөндийн мэс заслын анхдагч эмч) Ковид-19 вакциныг боловсруулж буй эрдэмтэн, судлаачдад хувиасаа талархал илэрхийлэхийн зэрэгцээ бидэнд дэлхий нийтээрээ тулгараад буй “энэ олон сүнслэг зовлон, өвчин эмгэгүүдийг эмчилж чадах эм эсвэл мэс засал байхгүй гэдгийг сануулсан юм. Үүнд үзэн ядалт, үймээн самуун, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах хүчирхийлэл, шударга бус байдал, боловсон бус харьцаа орно. “Гэсэн хэдий ч бидний төрөлх зөн совингийн эсрэг байдаг, гайхмаар санагдаж болох нэгэн засах арга байдаг. Гэхдээ үүний үр дүнг эрдэмтэн мэргэд, түүнчлэн шашин шүтлэгтэй хүмүүс баталсан. Би талархлын эдгээгч хүчний талаар ярьж байна” хэмээн тэр хэлсэн.

31 хэл дээр гарсан бошиглогчийн видеог унших юм уу үзэх бол GiveThanks.ChurchofJesusChrist.org-оор зочилно уу. Та тэндээс ерөнхийлөгч Нэлсоны дэлхий дахины талархлын залбирлыг санал болгох илчлэлтийг хэзээ, хэрхэн хүлээн авсан тухай хувийн түүхийг уншиж болно.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.