Мэдээ мэдээлэл

11-р сарын 20-нд итгэл найдвар, эдгэрэлтийн тухай бошиглогчийн онцгой захиас бүхий видео бичлэг гарах гэж байна

                        

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгч, бошиглогч Рассэлл М.Нэлсон 2020 оны 11-р сарын 20-ны 11 цагт дэлхий дахинд хандан онцгой захиас бичлэгийг хуваалцана. ОНЦ.

11 минутын энэхүү бичлэг дэлхийд үүсээд байгаа хагарал, тогтворгүй байдлын үеэр Есүс Христээр дамжуулан итгэл найдвар, эдгэрэлтийг олж авч болох арга замууд дээр төвлөрнө. Энэхүү бичлэгийг ерөнхийлөгч Нэлсоны ФэйсбүүкИнстаграмТвиттэр зэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээрх хаягууд болон Сүмийн үндсэн Youtube суваг дээр 31 хэлээр байршуулна. Видео бичлэгийг шууд дамжуулж дуусмагц захиалан үзэхийн зэрэгцээ Newsroom.ChurchofJesusChrist.org цахим хуудаснаас мөн Сүмийн Gospel Media дээрээс татаж авах боломжтой.

      

            

Ерөнхийлөгч Нэлсон Их Эзэн Есүс Христийн төлөөлөгчөөр 1984 оноос хойш үйлчилж байна. Тэрээр 2018 оны 1-р сард Сүмийн ахлах удирдагчаар томилогдсон.Түүний ерөнхийлөгчөөр үйлчилсэн хугацаа нь дэлхий даяарх тохинуулал (тэрээр АНУ-ын бүс нутаг, 32 улс оронд айлчилсан), ариун сүм (бидний хувьд хамгийн ариун газар) барих ажлыг нэмэгдүүлсэн, Сүмийн бүтэц зохион байгуулалтад далайцтай өөрчлөлтүүдийг хийсэн зэргээр тодорхойлогдоно. 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр Сүмийн ерөнхийлөгчөөр дэмжигдэн батлагдсан цагаасаа хойш ерөнхийлөгч Нэлсон гэгээнтнүүдийг Есүс Христийн адил илүү сайн тохинуулах, Сүмийн бүхий л үйл ажиллагааны гол төвд дэлхийн Аврагчийг тавихын ач холбогдлыг онцлоход тусалсан шинэчлэлтүүдийг хийж эхэлсэн.

Ерөнхийлөгч Нэлсон дэлхийд танигдсан шашны удирдагч болохынхоо өмнө зүрх судасны шинийг санаачлагч мэс засалч байсан. Тэрээр 1951 онд Миннесотад мэс заслын резидент эмч байхдаа зүрхний нээлттэй хагалгаанд ашигласан анхны зүрх-уушгины аппаратын судалгаа, хийж бүтээх ажилд оролцож байжээ. Ерөнхийлөгч Нэлсон 1955 онд Юта мужид анхны зүрхний нээлттэй хагалгааг хийж гүйцэтгэсэн байна. Тэрээр Судасны мэс заслын нийгэмлэгийн ерөнхийлөгч, Америкийн Цээжний мэс заслын зөвлөлийн захирал, Америкийн Зүрхний холбооны зүрх судасны мэс заслын зөвлөлийн даргаар мөн Юта мужийн Анагаах ухааны холбооны ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байсан. Тэр мөн анагаах ухааны сурах бичиг, өөр бусад хэвлэлийн олон бүлгийг бичжээ. Тэрээр мэргэжлийнхээ дагуу АНУ болон бусад орны олон байгууллагаар зочилж, лекц тавьсан.

Ерөнхийлөгч Нэлсон 10 хүүхдийн (9 охин, 1 хүү) эцэг бөгөөд 57 ач зээ, 127 жич, зээнцэртэй. Түүний анхны эхнэр (10 хүүхдийнх нь эх) Данцэл 16 жилийн өмнө нас барсан юм. Түүний хоёр охин (Вэнди болон Эмили) нь хорт хавдрын улмаас өөд болсон билээ. Тэрээр хоёр дахь эхнэр Вэндитэйгээ 2006 онд гэрлэсэн.

*Бичлэгийг: Албани, араб, камбож, себуано, хятад/кантон, хятад/мандарин, чех, дани, голланд, англи (хадмалтай), фин, франц, герман, унгар, индонез, итали, япон, солонгос, монгол, норвег, португал, румын, орос, самоа, испани, швед, тагалог, тахити, тай, тонга, украин хэлээр дамжуулна.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.