Jeffrey281.jpg
Мэдээ мэдээлэл

Ахлагч Холланд Арван хоёрын үйлчлэлдээ аажмаар эргэн орж байна

2023 оны 6-р сарын 6-ны Мягмар гарагт Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд олон нийтийн сүлжээний хуудаснууд дээрээ өөрийн эрүүл мэндийн талаар дараах мэдээллийг нийтэлсэн байна.

Тэрээр КОВИД-19 халдвараас эдгэрсэн, бөөрний асуудлаас болж диализ эмчилгээнд орсон тул 4-р сарын 6-нд Тэргүүн Зөвлөл түүнийг Сүмийн үүрэг даалгавар болон уулзалтуудаас хоёр сарын хугацаанд чөлөөлсөн.

Эрүүл мэндийн ноцтой асуудлуудаар хэдэн долоо хоног Сүмийн ажил хэргээс хол байсны эцэст ажилдаа аажмаар эргэн орж байгаадаа би баяртай байна. Та бүхний илгээсэн ил захидал, сэтгэлийн үг ялангуяа бидний төлөөх залбирлууд чинь Пат бид хоёрын зүрх сэтгэлд гүнээ хүрсэн шүү. Энэхүү бэрх цаг үед та бүхний найрсаг үйлдлүүд нь Бурхан биднийг харж хамгаалдгийг, бид Түүнд хэзээд итгэж болохыг, Тэр бусад хүмүүсээр дамжуулан залбиралд маань байнга хариулдгийг сануулсан.

Хязгаартаа тулсан мэт санагдах өдрүүдэд итгэл маань шавхагдах учиргүйг бидэнд сануулж байв. “Тартагтаа тулсан хүн Бурханд ханддаг” гэсэн хуучны хэллэг бий. Бид соригдож, сайжирч, улмаар дахин соригдох хүртлээ өөрсдийгөө хэр хүчтэй болохыг мэддэггүй.

Заримдаа, магадгүй ихэнхдээ, амьдралын маань хэцүү бэрх цаг үеүд биднийг өсгөн хөгжүүлж, хэн гэдгийг маань тодорхойлдог. Тэдгээр нь биднийг одоо хэн байгаагаас хэн болох ёстой руу маань хөтөлнө.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.