Мэдээ мэдээлэл

Ахлагч Угдорф Бурханы бүх хүүхэд сонсох хэрэгтэй таван захиасыг хуваалцав 

Төлөөлөгч БЯИС-ийн Боловсролын долоо хоногт үг хэллээ

byu-ed-week-2021-6.JPGDownload Photo

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорф 2021 оны 8-р сарын 17-ны мягмар гарагт БЯИС-ийн Боловсролын долоо хоногт оролцож, таван захиас хуваалцахдаа “Бурханы бүх хүүхэд сонсох хэрэгтэй” гэж хэлэв. 

Нэгдүгээрт: Гэрэл өөд яв 

Нисгэгчийн хувьд “намайг өрнө, дорно, хаашаа ч явсан нар хэзээ ч чиглэлээ өөрчилдөггүй. Нар байрлалаа хадгалсаар, тэнгэрт хөдөлгөөнгүй байршин, дэлхийг илч, гэрлээр хангадаг. Нарны гэрэл, илчийг хүртэх боломж миний байрлал, чиглэл, хурдаас шалтгаалдаг” гэж ахлагч Угдорф хэлсэн юм. 

Бид харанхуйг мэдрэх үедээ “Бурханыг нартай адил үргэлж тэндээ байгаа гэдэгт итгэлтэй байж болно. Биднийг зүрх сэтгэлээ Түүн рүү чиглүүлэх үед Тэр биднийг тэврэн авч, бидний сүнсийг гэрэл, илч, мэдлэг, чиглүүлгээр дүүргэдэг” гэв. 

Хоёрдугаарт: Та бодож байгаагаасаа ч хавьгүй илүү 

“Бурханд төгс хүмүүс хэрэггүй. Хэрвээ Түүнд итгэж, үнэнч байвал Бурхан таны авьяас, чадварыг өсгөж үржүүлэх болно” гэж ахлагч Угдорф хэллээ. 

Гуравдугаарт: Бурханыг болон хөршөө хайрлаж сур 

Тэрээр “Бурханыг болон хөршөө хайрла. Бид ‘Бурханы амнаас урагш гардаг үг бүрээр амьдардаг’ гэж хэлээд, ‘бүх хууль хийгээд бошиглогчид’ агуу хоёр зарлиг руу чиглүүлдэг гэдгийг үргэлж санаж явбал зохино. Энэ бол Есүс Христийн сайн мэдээний гол цэг билээ” гэв. 

_14A8247.JPGDownload Photo

Дөрөвдүгээрт: Зөрчилдөх нь зайлшгүй. Маргаан бол сонголт юм 

Ахлагч Угдорф зөрчилдөөний хариуд хүмүүсийн сонгодог нэг арга бол маргалдах явдал юм гэлээ. Хамгийн чухал нь “бид илүү сайн арга замыг сонгож болно. ... Даруу төлөв Христийг даган дуурайцгаая. Бид Бурханыг хайрлаж сурснаар мөн бусдыг адислахын тулд тэдэнд хүрч тусалснаар ийн үйлддэг. Тийм ээ, зөрчилдөөн байсаар байх болно. Гэвч бүхнээс хүчит Тэнгэр дэх Эцэг бидний төлөө тулалдаануудад маань тулалдах болно хэмээн амласан” гэж тэр нэмж хэлэв. 

byu-ed-week-2021-2.JPGDownload Photo

Тавдугаарт: Бидний Тэнгэрлэг Эцэг бол шинэ эхлэлийн Бурхан 

“Мөнх бус бид энэ сайхан гараг ертөнцөд амьдрах үедээ алдаа гаргах болно. Өөрчлөлтийн хаалга үргэлж нээлттэй байдаг. Бидний Бурхан бол шинэ эхлэлийн Бурхан. ... [Тэр] таныг өөр дээр нь ирээсэй гэж хүсдэг. Түүний нигүүлсэл таны шархыг эдгээж, урагш ахихад сүнслэгээр нөлөөлж, нүглээс цэвэршүүлэн, ирэх сорилтуудад хүчирхэгжүүлж; найдвар, мэргэн ухаан, Өөрийн амар амгалангаар адисалж чадахуйц хангалттай их. Та үүнийг бүх зүрх сэтгэлээрээ хүсэмжлэх аваас Бурхан таныг энэ мөнх бус амьдрал дундуур чиглүүлэх болно. Бид ямар ч дутагдал, ямар ч алдаатай байсан, Бурхан эдгээж, сүнслэгээр нөлөөлж, цэвэршүүлж чадна. 

Би та бүхнийг аялалдаа найдвар тээн, хүч чадал, баяр баяслыг олж авч, Бурханыг олж, Түүнийг бүх зүрх сэтгэлээрээ хайрлан, бусдын амьдралыг адислахын тулд хичээгээсэй хэмээн залбирч мөн адисалж байна” гэж Тэрээр хэлэв. 

Энэхүү мэдээний бүрэн эхийг эндээс уншина уу. (Англиар) 

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.