Мэдээ мэдээлэл

Токиогийн паралимпын тэмцээнд өрсөлдөж буй хожмын үеийн гэгээнтэн тамирчидтай танилцана уу 

Paralympicsnankin.jpg
Paralympicsnankin.jpg
Францын тамирчин Сэдрик Нанкин (зүүн талд) 2016 оны 9-р сарын 14-ний лхагва гарагт Бразилын Рио Дэ Жанейро хотод болсон паралимпын тэргэнцэртэй холимог рагби төрлийн Б хэсгийн тоглолтын үеэр Нэгдсэн Улсын тамирчин Жош Вийлэртэй бөмбөг булаалдаж буй нь. Credit: Leo Correa, Associated Press 2021 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Энэхүү түүхийг TheChurchNews.com сайтын зөвшөөрлөөр энд нийтэлсэн бөгөөд бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр ашиглахыг хориглоно. 

Кристин Раппли бичив 

Шинэчилсэн 

2021 оны 8-р сарын 17 

УСЦ өглөөний 9:00 

Паралимпын наадам цар тахлаас үүдэн нэг жил хойшилсны эцэст энэ оны 8-р сарын 24-ний өдөр эхэлсэн ба 21 байршилд, 22 спортын төрлөөр 539 тэмцээн болох юм. 

Паралимпын наадам 1948 оны Лондоны олимпын наадмаас эхэлж явагдах болсон бөгөөд тэргэнцэртэй тамирчид болох 16 хууль сахиулагч байт харвааны төрөлд өрсөлджээ. Paralympic.org сайтад мэдээлснээр Стөүк Мандэвийлийн наадам 1960 онд Италийн Ром хотноо паралимпын тоглолт болон зохион байгуулагдсан юм. 

2020 оны Токиогийн паралимпод өрсөлдөж буй тамирчдын дунд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн олон арван гишүүн бий. 

Тэмцээний хуваарийг 8-р сарын 16-ны байдлаар жагсаав. Зарим нь тодорхойгүй байсан болно. 

Хэрвээ та Токиогийн паралимпын наадамд оролцож буй хожмын үеийн гэгээнтнүүдийг мэддэг бол churchnews@deseretnews.com хаяг руу тэдний нэр, улс, спортын төрлийг бичиж илгээгээрэй. 

Нэгдсэн Улс 

Тэргэнцэртэй туялзуур сэлэм: Солт Лэйк Ситигийн тамирчин, 21 настай Шэлби Жэнсэн 15 настайгаасаа эхлэн туялзуур сэлмээр хичээллэж эхэлжээ. Тэрээр 7 настайдаа цус харваж, биеийн баруун тал нь мэдээгүй болсон байна. Солт Лэйк Коммюнити Коллежийн суралцагч Жэнсэн үндэсний аварга шалгаруулах 2021 тэмцээнээс пара туялзуур илд сэлэм болон пара туялзуур хүнд сэлмийн төрөлд алтан медаль, пара туялзуур хөнгөн сэлмийн төрөлд мөнгөн медаль тус тус хүртжээ. Тэр U23 тэргэнцэртэй дэлхийн аварга шалгаруулах тэмцээний А ангиллын хүнд сэлмийн төрөлд хүрэл медаль хүртсэн.  

Хэзээ үзэх: Тэрээр А ангиллын хүнд болон илд сэлмийн төрөлд мөн эмэгтэйчүүдийн багийн хүнд болон хөнгөн сэлмийн төрөлд оролцоно. Тэргэнцэртэй туялзуур сэлмийн тоглолт 8-р сарын 25-наас 29-ний өдрүүдэд болно. Ганцаарчилсан илд сэлмийн тэмцээн 8-р сарын 25-нд, ганцаарчилсан хүнд сэлмийнх 8-р сарын 26-нд, эмэгтэйчүүдийн багийн хүнд сэлмийн тэмцээн 8-р сарын 27-нд, хөнгөн сэлмийнх 8-р сарын 29-нд тус тус болно. 

Paralympicsbennett.jpg
Paralympicsbennett.jpg
Нэгдсэн Улсын тамирчин Эрик Бэннэт 2016 оны 9-р сарын 13-ны мягмар гарагт Бразилын Рио дэ Жанейрогийн Самбадромд болсон тахир нумын нээлттэй тэмцээнд өрсөлдөхдөө сумаа хойш татахын тулд амаа ашиглаж байгаа нь. Credit: Silvia Izquierdo, Associated Press 2021 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Пара байт харваа: Аризона мужийн Сурпрайз хотын тамирчин 48 настай Эрик Бэннэттийн хувьд Токио бол түүний оролцсон дөрөв дэх паралимп юм. Тэрээр тахир нумын төрлөөр 2012 оны Лондонгийн олимпод дөрөвдүгээрт, 2016 оны Рио дэ Жанейрогийн олимпод наймдугаарт тус тус бичигдэж байсан. Ерөнхий боловсролын сургуулийн физик, инженерийн багш тэрбээр 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ. Тэрээр 15 настайдаа машины ослоор баруун гараа тохойноос дээш алдсан бөгөөд нумын хөвчөө татахын тулд амаа ашигладаг. 

Хэзээ үзэх: Бэннэт 8-р сарын 27-ны өдөр эхлэх тахир нумын урьдчилсан тоглолтод өрсөлдөнө. Тахир нумын ганцаарчилсан нээлттэй тэмцээн 9-р сарын 3-нд болно. 

Голбал: Индиана мужийн Форт Вэйн хотын тамирчин, 39 настай Дэрил Вокэр 2016 оны Риогийн паралимпоос мөнгөн медаль, 2006 болон 2014 онуудад дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн АНУ-ын багийн гишүүн байв. Токио бол түүний гурав дахь паралимп. Албинизм болон сул хараатай Вокэр сонсголгүй, хараагүй хүүхдүүдэд зориулсан Флоридагийн сургуулийн ахлах ангид байхдаа анх голбал тоглож эхэлсэн бөгөөд саяхан иогийн багшийн сертификатаа авчээ. 

Хэзээ үзэх: Америкийн баг эхлээд А хэсэгт Бразилын эсрэг тоглох бөгөөд урьдчилсан тоглолт 8-р сарын 26-нд болно. Энэхүү баг Японтой 8-р сарын 27-нд, Их Британитай 8-р сарын 28-нд, Литватай 8-р сарын 30-нд тоглоно. Шигшээ наймын тоглолт 8-р сарын 31-нд, хагас шигшээ тоглолт 9-р сарын 2-нд, медалийн төлөөх тоглолтууд 9-р сарын 3-нд явагдана. 

Paralympicsblair.jpg
Paralympicsblair.jpg
Паралимпын тамирчин Дэвид Блэйр 2016 оны 9-р сарын 19-ний өдөр Юта мужийн Ийгл Маунтэйнд алтан медалиа барин зургаа авахуулсан нь: Credit: Hans Koepsell, Deseret News2021 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Талбайн хөнгөн атлетик: Юта мужийн Ийгл Маунтэйны тамирчин 45 настай Дэвид Блэйр доод мөчдийн саажилттай хүмүүст зориулсан F44 ангиллаар 2016 онд Риод авсан алтан медалиа хамгаалахаар хоёр дахь удаагаа паралимпыг зорьж байна. Хөлний мурийлттай төрсөн Блэйр зээрэнцэг шидэлтээр ахлах сургуулийн мужийн аварга болсон ба Вэбэр их сургуулиас тамирчдын тэтгэлэг авч, түүнээс хойш дээд амжилтыг шинэчилсээр иржээ. Тэрээр 16 жилийн дараа спортдоо эргэн ирж, Риод өрсөлдөхөөр шалгарсан ба тэр жилдээ паралимпын дээд амжилтыг тогтоосон юм. Тэр 2019 онд хөлөө хугалж, 2020 онд КОВИД-19 тусаж, удалгүй мухар олгой нь үрэвссэн зэрэг эрүүл мэндийн асуудлуудтай тэмцсээр байгаа билээ. 

Хэзээ үзэх: Тоглолтын мэдээлэл тодорхойгүй. 

Айдахо дахь БЯИС-ийн оюутан, Орегоны тамирчин, 20 настай Тэйлор Талбот анхны паралимпдоо 100 болон 400 метрийн гүйлтэд оролцож байна. Тэрээр хараа мууддаг нүдний удамшлын өвчинтэй бөгөөд сул хараатай юм. Тэр хараа зүйн эмгэгтэй хүмүүсийн T13 ангилалд өрсөлдөж байгаа. Түүнийг 2017 онд Орегоны сургуулийн үйл ажиллагааны холбооноос Бүх Америкийн паралимпын тамирчин хэмээн нэрлэжээ.  

Хэзээ үзэх: T13 100 метрийн ангиллын урьдчилсан болон шувтаргын тоглолтууд 8-р сарын 31-нд болно. T13 ангиллын 400 метрийн урьдчилсан тоглолтууд 9-р сарын 2-нд, шувтаргын тоглолтууд 9-р сарын 4-ний өдөр явагдана. 

Paralympicswheeler.jpg
Paralympicswheeler.jpg
Нэгдсэн Улсын тамирчин Жош Вийлэр (голд буй) 2016 оны 9-р сарын 14-ний лхагва гарагт Рио дэ Жанейрогийн паралимпод тэргэнцэртэй рагби төрлийн Б хэсгийн тоглолтын үеэр Францын Риадх Саллэмтэй (баруун талд буй) бөмбөг булаалдаж байгаа нь. Credit: Leo Correa, Associated Press 2021 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Тэргэнцэртэй рагби: Аризона мужийн Туксон хотын тамирчин 41 настай Жош Вийлэр 2016 онд Риогийн олимпоос мөнгөн медаль хүртсэн тэргэнцэртэй рагби багийн гишүүн байсан. Тэрээр 2014, 2018 онуудад үндэсний аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн багт багтаж байв. Буцаж ирсэн номлогч тэрбээр 2006 онд мотоциклын осолд орж, хүзүүгээ хугалан, биеийн доод мөчдийн болон баруун гарын зарим хэсэг нь мэдээгүй болсон. Түүний оролцох ангилал 2.5 буюу хөдөлгөөний дээд хурд 3.5 ба энэ тохиолдолд багууд талбайд 4 тоглогчтой, 8 хүртэл онооны төлөө тоглож болдог. 

Хэзээ үзэх: Тэргэнцэртэй рагбигийн урьдчилсан тоглолтууд 8-р сарын 25-наас эхэлж, медалийн төлөөх тэмцээнүүд 8-р сарын 29-нд үргэлжлэх болно. 

Канад 

Суугаа гар бөмбөг: Канадын эмэгтэйчүүдийн багийн довтлогч 22 настай Пэйдэн Ваир нь Кардстон (Албэрта) ахлах сургууль болон Лэтбридж коллежод хөл бөмбөг тоглодог байсан ба 2018 онд коллежийнхоо оны шилдгээр шалгарч байжээ. Тэр зуны амралтаараа гэртээ байхдаа зүлэг тэгшлэгчид хөлөө дайруулж осолд өртсөн. Эмч нар зүүн хөлийг нь аварч чадсан ч баруун хөлийг нь өвдөгнөөс нь доогуур тайрчээ. Тэрээр суугаа гар бөмбөгийн багт 2019 онд орж, 2020 оны Дэлхийн пара гар бөмбөгийн шувтаргын тэмцээнд алтан медаль авахад хувь нэмрээ оруулсан. 

Хэзээ үзэх: Эмэгтэйчүүдийн багийн урьдчилсан тоглолт 8-р сарын 27-нд эхэлнэ. Хагас шувтаргын тоглолтууд 9-р сарын 3-нд, алтан медалийн төлөөх тоглолт 9-р сарын 5-нд болно. 

Ирланд 

Paralympicssmyth.jpg
Paralympicssmyth.jpg
Ирландын тамирчин Жэйсон Смит 2012 оны 9-р сарын 1-ний бямба гарагт Лондонгийн параолимпод эрэгтэйчүүдийн T13 100 метрийн шувтаргын тэмцээнд ялж, баярлаж байгаа нь. Credit: Lefteris Pitarakis, Associated Press 2021 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Талбайн хөнгөн атлетик: Ирландын тамирчин 34 настай Жэйсон Смит 2008 оны Бээжин, 2012 оны Лондон, 2016 оны Риогийн олимпоос T13 100 метрийн төрөлд авсан гурван алтан медалиа хамгаалан гүйх гэж байна. Тэрээр T13 200 метрийн төрөлд 2008, 2012 онуудад медаль хүртсэн бол 2016 онд амжилт үзүүлж чадаагүй. Тэр 8 настайдаа Старгардт өвчтэй гэж оношлогдсон бөгөөд сул хараатай. 

Хэзээ үзэх: T13 100 метрийн урьдчилсан болон шувтаргын тоглолтууд 8-р сарын 29-нд явагдана. 

Шинэ Зеланд 

Талбайн хөнгөн атлетик: 30 настай Лиса Адамс тархины саажилт өвчтэй бөгөөд дөнгөж саяхан Токиогийн олимпын наадмаас хүрэл медаль хүртсэн, өөр хоёр ч олимпын алтан медальтай эгч Валэриэ Адамс нь түүнийг дасгалжуулжээ. Шинэ Зеландын Роторуа хотын тамирчин тэрээр гурван жилийн өмнөөс шидэлтээр хичээллэж эхэлжээ. Тэрээр баримжаалах бэрхшээлтэй хүмүүст зориулсан F37 ангиллын төрөлд өрсөлдөж байгаа. Тэрээр F37 ангилалд Саудын Арабын Хаант Улсын Дубай хотод болсон Дэлхийн пара атлетикийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль авч, дэлхийн дээд амжилт тогтоосон.  

Хэзээ үзэх: F37 зээрэнцэг шидэлтийн шувтаргын тоглолтууд 8-р сарын 28-нд болно. 

Австрали 

Paralympicshodgetts.jpg
Paralympicshodgetts.jpg
Австралийн тамирчин Тодд Хожэтс 2012 оны 9-р сарын 7-ны баасан гарагт Лондон хотноо болсон паралимпод эрэгтэйчүүдийн F20 зээрэнцэг шидэлтийн шувтаргын тоглолтод дээд амжилт тогтоосондоо баярлаж байгаа нь. Credit: Kirsty Wigglesworth, Associated Press 2021 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Талбайн хөнгөн атлетик: Австрали улсын Мэльбурн хотын тамирчин 33 настай Тодд Хожэтс 2012 оны Лондонгийн паралимпоос F20 ангиллын зээрэнцэг шидэлтийн төрөлд алтан медаль хүртэж, дэлхийн дээд амжилтыг тогтоосон. Тэр 2016 оны Риогийн олимпоос хүрэл медаль хүртэж байсан.  “Халк” хэмээх хочтой Хожэтс 8 насандаа Аспергерийн хам шинж өвчтэй хэмээн оношлогджээ. 

Хэзээ үзэх: F20 зээрэнцэг шидэлтийн шувтаргын тоглолтууд 8-р сарын 31-нд болно. 

Чили 

Талбайн хөнгөн атлетик: Чили улсын Сантьяго хотын тамирчин, 33 настай Маргарита Фаундэз Пара Пан Америкийн тэмцээнд 2019 онд T11 ангиллын 1500 метрийн гүйлтэд хүрэл медаль авсан ба 2016 оны Риогийн паралимпод оролцож байсан. Тэрээр 5 настайдаа нүдний удамшлын өвчин буюу хараа мууддаг эмгэгтэй гэж оношлогдсон. 

Хэзээ үзэх: T11 1500 метрийн урьдчилсан тоглолт 8-р сарын 29-нд болох бөгөөд 8-р сарын 30-нд шувтаргын тоглолтууд болно. 

Доминиканы Бүгд Найрамдах Улс 

Усанд сэлэлт: Доминиканы Бүгд Найрамдах Улсын Азуа хотын уугуул Лоурдэз Алэхандра Аябар өвдгөө бэртээсний дараа сэлж сурахдаа 26 настай байв. Одоо 32 настай, үйлдвэрлэлийн инженер тэрээр анхны паралимпдоо оролцох гэж байна. Тэр 2019 онд Перуд болсон Пара Пан Америкийн тэмцээний SB6 ангиллын 100 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд мөнгөн медаль хүртсэн. 129 см өндөртэй Аябар нь хэврэг ясны өвчлөл буюу кристал ясны өвчтэй. Тэрээр бие махбодын бэрхшээлтэй хүмүүст зориулсан 100 метрийн мэлхий сэлэлт, 50 метрийн чөлөөт сэлэлт, 100 метрийн эрвээхэй сэлэлтийн ангиллуудад сэлдэг.  

Хэзээ үзэх:  SB6 ангиллын 100 метрийн мэлхий сэлэлтийн урьдчилсан болон шувтаргын тоглолтууд 8-р сарын 28-нд болно. S8 50 метрийн урьдчилсан болон шувтаргын тоглолтууд 9-р сарын 1-ний өдөр явагдана. S8 100 метрийн эрвэээхэй сэлэлтийн урьдчилсан болон шувтаргын тоглолтууд 9-р сарын 3-нд болно. 

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.