Мэдээ мэдээлэл

Ерөнхийлөгч Нэлсон Гэгээн Валентины баярын өдрийг тохиолдуулан Христийн “хайрлаж энэрсэн” үлгэр жишээг бүгдээрээ даган дуурайцгаая хэмээн олон нийтийн сүлжээнд нийтэллээ. 

Гэгээн Валентины баярын өдрийг тохиолдуулан ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон олон нийтийн сүлжээнд “Өнөөдөр та бүхэн эргэн тойрондоо байгаа бүх хүнд хайр энэрлийг үзүүлж, Аврагчийг даган дуурайх аргыг хайж олоорой” гэсэн нийтлэл тавьжээ.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн удирдагч тэрээр 2005 онд Гэгээн Валентины баярын өдрөөс хоёрхон хоногийн өмнө эхнэр Данцэлыгаа гэнэт таалал төгсөхөд хэрхэн зовж шаналж, уй гашууд автсанаа дурсаад, энэ баяр зарим хүний хувьд “амьдрал тэдний итгэж найдсан шиг үргэлж сайн сайхан байдаггүй гэдгийг сануулдаг байж магадгүй хэмээв.

Russell-and-DantzelDownload Photo

Тэрээр “Ямар харилцаатайгаас үл хамааран, бусдыг хайрлах хайраа нэмэгдүүлэх юм уу сэтгэлийн шархаа эдгээхийн тулд хандах цорын ганц эх сурвалж бол Аврагч Есүс Христ юм” гэдгийг гэрчиллээ.

Ерөнхийлөгч Нэлсон эхнэр Вэнди Ватсонтайгаа 2006 оны 4-р сард гэрлэсэн юм.

President-Russell-M.-Nelson-and-his-wife,-WendyDownload Photo

Мөн Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын зарим төлөөлөгч 2-р сарын 14-ний даваа гарагт олон нийтийн сүлжээнд нийтлэл тавьжээ.

Ахлагч Гэррит В.Гонг “Их Эзэний ач ивээл болон тэнгэрлэг цаг хугацаанд найдгэсэн үгийг видеоны хамт нийтэлсэн байна. Мөн тэрээр Бид ихэнхдээ зөвхөн өмнөө байгаа зүйлийг л хардаг. Харин Бурхан өөрийн цаг хугацаа, арга замаар бидний амьдралын тааварлашгүй хэсгүүдийг эвлүүлэхэд туслах болно. Тэр бидэнд зөвхөн хамгийн сайн сайхан зүйлүүдийг л хүсдэг” гэж бичжээ.

Ахлагч Жэффри Р.Холланд “Бидэнд хань ижил болон хайртай хүмүүстэйгээ санал зөрөлдөх үе гарах нь гарцаагүй. Яг ийм үед хүн бүр өөрийгөө бус, өрөөл бусдыг харах хэрэгтэй гэдгийг санаж яваасай гэж би уриалмаар байна. Христийн Цагаатгал бол хүний аминч бус байдлын хамгийн агуу илэрхийлэл юмхэмээн нийтэлжээ.

Ахлагч Квинтин Л.Күк “Өнөөдөр шиг ийм өдөр би та бүхнийг өөрт хамааралгүй харилцаанд анхаарлаа хандуулахын оронд өөрсдийн гэр бүлийн харилцаанд анхаарлаа хандуулахад уриалмаар байна. Ингэснээр та хайртай хүмүүстэйгээ улам илүү дотносож, баяр баясгалангаар адислагдах болно” гэж бичсэн байна.

Ахлагч Роналд А.Расбанд ням гарагт болсон Айдахо дахь Бригам Янгийн Их Сургуулийн онцгой цугларалт дээр үг хэлэх үеэрээ эхнэр Мэланидаа цэцэг өгч гэнэтийн бэлэг барьсан ба тэрээр Иошуа 22:5 дахь Бурханыг хэрхэн хайрлахыг бидэнд заадаг дөрвөн тодорхой алхмыг нийтлэлдээ бичсэн байна. Бурханыг хайрлана гэдгээ яг одоо амла. Хэрэв та Түүнийг нэгдүгээрт тавих юм бол бусад бүх зүйл тань зүг чигээ олох болно гэдгийг би амлаж байна. Бурханыг хайрлах нь аз жаргалын түлхүүр бөгөөд та амьдралд тохиолдох аливаа зүйлтэй нүүр тулахад бэлэн байх болногэжээ.

Нэмэлт эх сурвалж:

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.