Мэдээ мэдээлэл

Ерөнхийлөгч Өүксийн өгсөн манлайллын тухай сургамж: Мөнхийн зүйлсэд анхаарлаа хандуул 

BYU–Pathway Worldwide хөтөлбөрт хамрагдаж буй дэлхийн 180 гаруй орны 60,000 орчим оюутанд хандан Төлөөлөгч үг хэллээ.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс 2022 оны 2-р сарын 8-ны мягмар гарагт BYU–Pathway Worldwide-ийн оюутнуудад “Есүс Христийн мөн найз нөхдийн[хөө] бие даасан үйлчлэгчид болоход нь туслахаар тэдэнд хандан үг хэлэв.

BYU–Pathway Worldwide бол Сүмийн Их сургуулийн гэрчилгээ, боловсролын зэрэг олгох боломжийн үнэтэй, онлайн хөтөлбөр юм. Дэлхийн 180 гаруй орны 60,000 орчим оюутан энэхүү хөтөлбөрийн үр өгөөжийг хүртэж байна.

President-Oaks.pngDownload Photo

Есүс Христийн сайн мэдээнд анхаарлаа хандуул

Дэлхий ертөнцөд хүмүүс үргэлж зовлон зүдгүүрээр дүүрэн байсаар ирсэн мөн байгаа хэдий ч Есүс Христийн сургаал болон амьдралд анхаарлаа төвлөрүүлэх нь саад бэрхшээлийг ялан гарах найдвартай зам гэж ерөнхийлөгч Өүкс хуваалцлаа.

Тэргүүн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх тэрээр “Хүнд хэцүү үе үргэлж байсаар ирсэн. Та нарын өмнөх үеийнхэн болох бид хүнд сорилтуудыг даван гарсаар ирсэн ба та нар ч мөн адил даван гарна. Эдгээр бүх сорилтын хариулт нь урьдынхтай адил хэвээр байгаа. Бидэнд Аврагч байгаа бөгөөд Тэр бидэнд юу хийх ёстойг заасан гэв. [Бидний] сорилтын хариулт урьдынхтай адил, хэвээр байгаа. Бидэнд Аврагч байгаа бөгөөд Тэр бидэнд юу хийх ёстойг заасан. Ерөнхийлөгч Өүкс

Мөнхийн зүйлс, зөв, буруугийн зарчмуудаас зууран барь

Ерөнхийлөгч Өүкс оюутнуудад өөрсдийн сурч буй мөнхийн зүйлс, зөв, буруугийн зарчмууд”-аас зууран барих хэрэгтэй гэж заасан. Тэрээр Бригам Янгийн хэлсэн үгээс эш татан бидний боловсролын бүхий л эрэл хайгуул Бурханд үйлчлэх зорилгын төлөө бөгөөд энэ бүх хөдөлмөрөөр бид дэлхий дээр үнэнийг тогтоохын зэрэгцээ итгэлийн хүч, Бурханы мэргэн ухаанаар мэдлэг, мэргэн ухаан, ойлголтоо нэмэгдүүлж, одоо байгаагаасаа илүү өндөр оршихуй, оюун билигт орших чадвартай биес болохын тулд юм гэв.

Бүгдээрээ тавтай морил

Ерөнхийлөгч Өүкс Ютагийн Прово дахь Бригам Янгийн Их сургуулийн ерөнхийлөгчөөр (1971–1980) ажиллаж байсныхаа хувьд оюутнуудыг Бригам Янгийн хэлсэн үгсэд анхаарлаа хандуулж, өөр шашин шүтлэгтэй хүмүүсийг хүлээн авч, ижил тэгш хандахыг онцолсон.

Тэр Бригам Янгийн нэгэнтээ Миний итгэдэг зүйлсэд итгэдэг эсэхээс үл хамааран, эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай хувь хүмүүсийн талаарх миний мэдрэмж хэзээ ч өөрчлөгдөхгүй. Та надтай хөрш зэргэлдээ амьдарч чадах уу? Та надтай ижил итгэл үнэмшилтэй эсэх нь миний хувьд ердөө ч асуудал биш учраас би бол чадна” хэмээн хэлснийг эш татав.

Бригам Янг мөн “Манай шашин бүх хүн төрөлхтний чадавхад тохирдог. Энэ нь хүмүүсийн нэг хэсгийг тамд үүрд мөнхөд тарчлан гаслахаар илгээдэггүй, харин Адам, Ева хоёрын сүүлчийн хүү, охинд хүрч, тэднийг шоронгоос суллан гаргаж, хаалганы түгжээг мулталж, хүлээсийг таслан, авралыг хүлээн авах сүнс бүрийг урагш авчрах болно” хэмээсэн.

Ерөнхийлөгч Өүкс “Дэлхий дээрх олон хүний итгэл үнэмшил биднийхтэй адилгүй учраас бидний хүн нэг бүр [эдгээр хандлагыг] ойлгож, даган дуурайх ёстой” хэмээн хэлэв.

Бүтээлтийн хүчийг хэрэгжүүл

Үүрд мөнхийн баясгаланг эрэлхийлэх нь хожмын үеийн гэгээнтнүүдийн амьдралын гүн ухааны үндэс юм (2 Нифай 2:25-ыг үзнэ үү). Үүнийг олж авах нэг зам бол Бүтээлтийн, ялангуяа мөнхөд үргэлжлэх бүтээлтийн хүчийг хэрэгжүүлэх явдал хэмээн ерөнхийлөгч Өүкс хэллээ.

Бидний хамгийн агуу, мөнхийн баяр баясгалан нь энэхүү мөнх бус амьдралын дараа үргэлжилдэг, бүх мөнх зүйлсэд баяр баясгаланг өгдөг Бүтээлтийн хүчнүүдийн үйл явц, нөлөөнд байх нь гарцаагүй гэж тэр дурдсан. “Тийм учраас Бурханы илчилсэнчлэн ‘мөнх амьдрал бол … Бурханы бүх бэлгээс хамгийн агуу нь’ юм (Сургаал ба Гэрээ 14:7). … Гэр бүлийн харилцаагаа нандигнаж, өргөжүүл. Мөнхийн гэрлэлтдээ Бүтээлтийн боломжуудыг хүндэтгэн ашигла. Өөрсдийн нөхөрлөл мөн суралцах, үйлчлэх боломжоо эрхэмлэ. Учир нь эдгээр хүчин чармайлт мөнхийн баяр баясгалан руу удирдах болно гэж хуваалцав.

Нэмэлт эх сурвалж:

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.