Мэдээ мэдээлэл

FamilySearch.org вэбсайт дээр 8 тэрбум нэр бүртгэгдлээ

© 2020 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
     

Дэлхий дээрх хамгийн том угийн бичгийн үйлчилгээ болох гэр бүлийн хайлт (FamilySearch) нь архивын цуглуулгаасаа 8 тэрбум дахь нэрээ вэбсайт дээрээ нийтэлжээ. Эдгээр нийтлэгдсэн нэрийг хайлт хийн олох боломжтой.

Хэдийгээр энэ нь томоохон амжилт мөн боловч хувь хүн бүрийн удам судрын хэлхээг тогтоох нь хамгийн чухал зүйл хэмээн Гэр бүлийн хайлтын угийн бичгийн ахлах ажилтан Дэвид Рэнчэр хэлжээ. Тэрээр Шинэ нэр бүртгэгдэх бүрд хэн нэгний ургийн мод өргөжиж, дутагдаад байсан хэлхээг олж тогтоох боломж бий болж байдаг. Энэ бол сэтгэл бахдам сайхан зүйлхэмээв.

Онлайн сайн дурын ажилтнууд шинээр гарч ирж буй технологийн болон хамтран ажилладаг бусад байгууллагуудынхаа тусламжтайгаар Гэр бүлийн хайлт (Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн үнэ төлбөргүй үзүүлдэг үйлчилгээ)-ын вэбсайтдаа өдөр бүр 1 сая гаруй нэрийн бүртгэлийг шинээр нэмж оруулдаг. Гэр бүлийн хайлт байгуулагдаад, бараг 126 жил өнгөрч байгаа боловч одоогоор бүртгэгдээд байгаа 8 тэрбум нэрийн 7 тэрбумыг нь зөвхөн сүүлийн 10 жилийн хугацаанд нэмж оруулжээ. Эдгээр бүртгэл дэлхийн бараг бүх улсаас ирдэг. Гэр бүлийн хайлтын зорилго бол дэлхий дээрх бүх гэр бүлийг аль болох олон өвөг дээдэстэй нь холбох явдал юм хэмээн Рэнчэр хэлсэн.

Тэрээр Одоогоор бидний хийж бүтээсэн зүйлийг мөсөн уулын оройтой зүйрлэж болно. Үүний цаана хийх зүйлс маш их байгаа. Гэр бүлийн түүх нь дэлхий дээр тэмдэглэгдэн үлдсэн хүн бүрийг бүртгэж дуусах хүртлээ үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байх болно. Вэбсайт дээрээс хайлт хийж олох боломжтой нэрс 8 тэрбум хүрсэн бөгөөд цаашид энэ тоо улам нэмэгдэнэ. Иймд вэбсайтад зочлох бүрдээ угийн модоо өргөжүүлэх боломж улам л нэмэгдсээр байх болно” хэмээн хэлсэн.

Жил бүр зохион байгуулагддаг “RootsTech Connect 2021” гэр бүлийн түүхийн хурлын товыг энэ сарын эхээр зарласан бөгөөд уг хурал нь угийн бичиг хөтлөх чадвараа сайжруулж, гарал үүслийнхээ талаар илүү ихийг мэдэхийг хүссэн хүн бүхэнд нээлттэй. Уг хуралд онлайнаар үнэ төлбөргүй оролцох боломжтой бөгөөд энэ жилийн хувьд хурлыг ковид-19 цар тахалтай холбогдуулан ирэх хоёр дугаар сард цахим хэлбэрээр зохион байгуулахаар болжээ. Гурван өдөр үргэлжлэх уг арга хэмжээнд дэлхийн өнцөг булан бүрээс нэвтрүүлэгчид оролцох бөгөөд олон орны хэл дээр сургалтууд зохион байгуулагдана.

Гэр бүлийн хайлт нь 1894 онд Юта мужийн Угийн Бичгийн Нийгэмлэг нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Анх удмын түүхийн 300 номтой сүмийн байгууллага байсан бол өдгөө 3.2 тэрбум дижитал дүрс, 490000 дижитал ном, нэг тэрбум гаруй хэрэглэгчээс ирүүлсэн удмын түүхийн бүртгэл бүхий цахим угийн модтой олон улсын хэмжээний том байгууллага болон өргөжөөд байна.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.