2020 оны 10-р сарын 8-нд Сүмийн хэвлэлийн төлөөлөгч Эрик Хокинс дараах мэдэгдлийг хийлээ.
Ахлагч Гонг, Гонг эгч нар Ковид-19-ийн халдварын хөнгөн хэлбэрээр өвчилсөн бөгөөд гэртээ сайжирч байна. Тэд олон хүний залбирч, санаа зовниж, хайраа илэрхийлсэнд нь талархалтай байна. Туйлын болгоомжтой байх үүднээс Тэргүүн Зөвлөлийн болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын бусад гишүүн вирусийн шинжилгээнд хамрагдсан бөгөөд тэдний шинжилгээний хариу сөрөг гарчээ. Сүмийн удирдагчид үргэлжлүүлэн анхаарал сэрэмжтэй байж, Ковид-19-тэй холбоотой удирдамжийг дагаж мөрдөх бөгөөд гишүүдийг мөн адил дагаж мөрдөхөд уриалж байна.
Сүмийн хэвлэлийн төлөөлөгч Эрик Хокинс дараах мэдэгдлийг хийлээ.
Энэ амралтын өдрүүдэд зохион байгуулагдсан Ерөнхий чуулганы үеэр мэдэгдсэнчлэн ахлагч Гэррит В.Гонг саяхан ковид-19 өвчний халдвар авч, улмаар чуулганд биечлэн оролцоогүй. Ахлагч Гонг болон түүний эхнэр Гонг эгч нарын коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарч, өвчин илэрсэн. Тэдний биеийн байдал хөнгөн байгаа боловч тэд эрүүл мэнддээ анхаарал хандуулан эмч нарын нарийн хяналтад байгаа. Сүмийн зүгээс хавьталд орсон тохиолдлуудыг илрүүлэх тал дээр шаардлагатай бүхий л зааварчилгааг дагаж мөрдөх бөгөөд Сүмийн удирдагчдыг хамгаалахын тулд гэрээр тусгаарлах зэргээр тус вирусийн халдвараас сэргийлэх эрүүл мэндийн удирдамжуудыг дагаж мөрдсөөр байх болно. Дэлхий дахиныг хамарсан энэхүү цар тахлын үед бид Сүмийн бүх гишүүдийг өөрсдийгөө болон бусдыг хамгаалах арга хэмжээ авахыг уриалсаар байна.