Мэдээ мэдээлэл

Азийн хойд бүсийн хуанлид зориулсан дүрслэх урлагийн наадам: Дүрслэх урлагаар гэрлээ түгээ!

2023 оны 7-р сарын 1-ээс эхлэн цахимаар хүлээн авч эхэлнэ.

© 2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.

Азийн хойд бүс нь хамгийн анхны Азийн хойд бүсийн хуанлид зориулсан дүрслэх урлагийн наадмыг зарлаж байгаадаа баяртай байна! Есүс Христийн амьдрал болон сургаалыг тусгасан бүтээлийг бид хайж байна.

2016 оноос эхлэн жил бүр Азийн хойд бүс гишүүд болон найз нөхдөдөө тараахаар онцгой бүсийн хуанли гаргадаг болсон билээ. Хуанлийн сэдэв нь жил бүр өөрчлөгддөг ч үргэлж Их Эзэн Есүс Христийн сайн мэдээний чухал зарчмуудыг сануулах үүрэгтэй байдаг. Жил бүр залбиралтайгаар бүтээсэн Азийн хойд бүсийн хуанли нь бидний гэр орон болон ажлын орчинд Аврагчийн Сүнсийг урихад тусалдаг юм. Энэ удаа Азийн хойд бүс уг сүнслэг хуанлийг бүтээхэд та бүхнийг оролцохыг урьж байна.

Энэхүү Бүсийн хуанлид зориулсан дүрслэх урлагийн наадам нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Азийн хойд бүсэд (Япон, Солонгос, Гуам/Микронези, Монгол) хамаарах бүх гишүүдэд мөн Аврагчийг хайрладаг тэдний найз нөхдөд нээлттэй.

Соёл болон гоо зүйн янз бүрийн уламжлалыг шингээсэн, олон төрлийн хэв маяг арга барилаар хийсэн бүтээлүүдийг хүлээн авна. Үүнд будсан зураг, зурсан зураг, нэхмэл уран зураг, фото зураг, бар зураг, мөн уламжлалт болон ардын уран зураг багтана. (Шүлэг, дуу, видео бичлэг, эсвэл бүжгийн төрөл үүнд орохгүй.)

2023 оны 7-р сарын 1-ээс эхлэн цахимаар хүлээн авч эхэлнэ. Бүх бүтээлийг шалгаад бүсийн сүмийн вэбсайтад цахимаар дэлгэн үзүүлэх болно. Сонгогдсон бүтээлүүдийг 2024 оны Азийн хойд бүсийн хуанлид оруулах ба Есүс Христийг хайрлах хайраа дэлхийд түгээх зорилгоор бүсийн албан ёсны сошиал сувгуудад нийтлэх болно.

Дэлгэрэнгүй мэдээлэл болон илгээх маягтыг энэхүү холбоосоор орж авна уу: (холбоос)

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.