Мэдээ мэдээлэл

Зэвсэгт мөргөлдөөний талаарх Тэргүүн Зөвлөлийн мэдэгдэл 

Сүмийн удирдагчид “улс үндэстнүүдийн дунд болон бидний зүрх сэтгэлд энх тайван ноёлоосой” хэмээн уриалж байна

2022 оны 2-р сарын 25 – Солт Лэйк Сити | Албан ёсны мэдэгдэл 

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тэргүүн Зөвлөл дараах мэдэгдлийг гаргалаа. 

Official-Statement-2022Download Photo

Бид бүхэн одоо болж буй зэвсэгт мөргөлдөөний талаар чин сэтгэлээсээ, гүнээ санаа зовниж байна. Дайны нөлөөнд өртсөн бүс нутгуудад болон дэлхий даяар Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд тархан амьдардаг билээ. Бид оюун ухаан, зүрх сэтгэлээ тэдэн рүү болон бүх ах, эгч рүүгээ хандуулж байна.  

Бид энх тайвны төлөө үргэлжлүүлэн залбирах болно. Тогтвортой энх тайван байдал Есүс Христээр дамжин олдоно гэдгийг бид мэддэг. Аймшигт зэвсэгт мөргөлдөөний үед хүртэл Тэрээр бидний зүрх сэтгэлийг тайвшруулж, тайтгаруулж чадна. Тэр бидэнд Бурханыг болон хөршөө хайрлахыг заасан.  

Энэхүү зэвсэгт мөргөлдөөн түргэн эцэслэж, зөрчил маргаан тайван замаар төгсөж, улс үндэстнүүдийн дунд болон бидний зүрх сэтгэлд энх тайван ноёлохын төлөө бид залбирч байна. Иймэрхүү шийдвэрүүдийг гаргаж, энх тайвныг эрэлхийлэхийг бид дэлхийн удирдагчдад уриалж байна. 

Тэргүүн Зөвлөл 

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.